Гэр бүлийн хүчирхийллийн улмаас дахин нэг эмэгтэй амь насаараа хохирсон хэрэг гарлаа. Ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө итгэл, сэтгэлээ зориулж ажиллах үүрэгтэй цагдаа нь хүртэл хүчирхийлэл үйлдэж, эцэстээ хүн амины хэрэгт холбогдлоо.
Ингэж хэлэхийн учир Баянгол дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 18-нд шилжих шөнө 36 настай эмэгтэй Ж.Түвшинтуяа учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан байна. Тухайн үед талийгаач өндрөөс унаж амиа алдсан байдалтай байрныхаа гаднаас олджээ.
Харин талийгаачийн ар гэрийнхэн охиноо өөрийн нөхөр болох ЦЕГ-ын Дэмжлэг үзүүлэх сургалт дадлагын төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Отгонбаяр гэгчийн гарт амиа алдсан гэж үзэж байгаа юм. Талийгаачийн үхэлд сэжигтнээр татагдаад буй А.Отгонбаярыг үйлдсэн хэргээ үнэн зөвөөр нь мэдүүлж, хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч нарыг шударгаар шийдвэрлэх эсэхэд эргэлзэж байгаа аж.
Учир нь сэжигтэн А.Отгонбаяр нь цагдаагийн сургууль төгссөн хуульч мэргэжилтэй. Хан-Уул болон Чингэлтэй дүүрэгт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан төдийгүй нийслэл болон ЦЕГ-т өндөр албан тушаал хашиж байсан танил тал ихтэй нэгэн гэнэ. Иймээс олон нийтэд үнэн, зөв мэдээлэл өгөх үүднээс хэвлэлийн бага хурал хийж байгаагаа хэлж байлаа. Хэвлэлийн хурлын үеэр талийгаачийн аав Б.Жаргалаас хэргийн талаар дараах зүйлийг тодруулсан юм.
Б.Жаргал:Төрийн цагдаа охиныг минь хөнөөчихлөө
-Юуны өмнө танд болон танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Охин тань амиа алдсан өдөр чухам юу болсон юм бэ?
-Миний охин Ж.Түвшинтуяа энэ сарын 18-нд шилжих шөнө 02:30 цагт гэртээ нөхрийнхөө гарт амиа алдсан. Бид зодуур, дарамтаас болж нас барсан гэж үзэж байгаа. Хэрэг гардаг өдөр А.Отгонбаяр охиныг маань гэртээ байхад нь дуудсан юм билээ. Хэсэг хугацааны дараа тэд гэртээ орж ирсэн байгаа юм.
Ингэхдээ А.Отгонбаярын төрсөн эгч болох А.Болормаатай цуг гурвуулаа ирсэн гэсэн. Талийгаач охиныг маань эгчийнхээ хажууд хэл амаар доромжилж, зодож байсныг хүүхдүүд нь харсан байна лээ.
-Талийгаачийг амиа алдах үед нөхрийнх нь эгчээс гадна хүүхдүүд нь байсан хэрэг үү?
-Тийм. А.Отгонбаяр хүүхдүүдээ “жижиг өрөөндөө ор, гарч ирвэл ална шүү” гэж заналхийлсэн байгаа юм.
-Охин тань өндрөөс унаж амиа алдсан байдалтай олдсон гэсэн шүү дээ?
-Тийм ээ. Үнэнийг хэлэхэд А.Отгонбаяр л охиныг маань алчихаад цонхоор шидчихсэн байх. Ямар ч хүн өндрөөс унахдаа чанга орилно биз дээ. Хүүхдүүдийнх нь ярьж байгаагаар чимээ гараагүй гэсэн.
-Уучлаарай, гэхдээ зарим хүмүүс талийгаачийг цонхоор өөрөө үсэрчихсэн гэж байсан?
-Гурвын гурван хүүхдээ орхиод амиа хорлох хүн биш ээ. Охин маань ямар уян зөөлөн сэтгэлтэй хүн байсан билээ. Яаж ч бодсон өөрөө цонхоор үсрэхгүй. /Уйлав/
-Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан уу?
-Хараахан гараагүй. Гэхдээ охины минь биед зодуурын ул мөр их байсан. Нүүр ам, гар хөл нь хөхөрчихсөн төдийгүй гарыг нь хутгаар зүссэн байсан. Биеийн гаднах байдлыг нь харахад гадны нөлөөтэй амиа алдсан гэдэг нь ойлгомжтой. Түүнээс биш миний охин өөрийнхөө амийг хорлох хүн биш.
-Талийгаач таны ганц охин гэсэн үү?
-Тийм ээ, ганц охин маань байсан. Үнэхээр харамсалтай.
-Сэжигтэн А.Отгонбаяртай гэр бүл болоод хэдэн жил болсон бэ?
-1998 онд танилцаад удалгүй нэг гэрт орсон.
-Өмнө нь нөхөртөө зодуулж байсан удаа бий юу?
-Миний мэдэхийн 2007 оноос эхлэн талийгаачийн биеийн гадна харагдах шарх, сорвигүйгээр байнга зодож, сэтгэл санааны дарамтад байлгадаг байсан. Ажил хийлгэдэггүй, хамт олонтой нь уулзуулдаггүй харддаг.
Түүнээс гадна хүүхдүүдийнхээ гуяны дотор тал гэх мэт биеийн ил харагдах газруудад чимхэх, базах зэргээр өвтгөдөг байсныг ах, дүү нар нь мэднэ. Хүүхдүүд нь ээждээ “Аавыг зодсоныг эмээ, өвөөдөө хэлэх үү” гэхэд нь талийгаач маань нөхрийнхөө нэр төрийг бодож зөвшөөрдөггүй байсан юм билээ. Төрийн цагдаа охиныг минь алчихлаа шүү дээ.
Ийнхүү бидний яриа өндөрлөв. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач Ж.Түвшинтуяа тухайн үед нөхөртэйгөө маргалдаж улмаар өөрөө дөрвөн давхрын цонхоороо үсэрч амиа хорлосон гэх. Харин хамт ажиллаж байсан алба хаагчид нь хэлэхдээ “А.Отгонбаяр нь даруу төлөв зантай, ажилдаа чадварлаг, хамт олондоо элгэсэг нэгэн” гэв.
Тэрбээр Цагдаагийн дээд сургуулийг 1999 онд төгсч, улмаар ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа цолтой ажиллаж байгаад тус газрын Дэмжлэг үзүүлэх сургалт дадлагын төвийн ахлах мэргэжилтнээр цагдаагийн хошууч цолтой очоод хоёр сар л болж байжээ.
Ямартай ч одоогоор хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа бөгөөд А.Отгонбаярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм. Үнэхээр талийгаачийн ар гэрийнхний ярьж байгаа шиг төрийн хувцас өмссөн цагдаагийн алба хаагч эхнэрийнхээ аминд хүрэв үү, эсвэл…
Б.Төрбат
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
араатан (April 30, 2014 2:14:45 pm )
Хамгийн муу сурсан, хүмүүжилгүй нийгмийн хлг шаар л цагдаа болдог шүү дээ. Өөрөө үсэрч амиа алдсан ч гэсэн тэгэх нөхцөл рүү түлхсэн нөөд хүний чинь 100% буруу. Наадахаа алах хэрэгтэй……..Хууль нв арга хэмжээ авч чаддаггүй юм гэхэд бурхан чамайг зүгээр өнгөрөөхгүй байлгүй…муу хар араатан…
-
араатан (April 30, 2014 2:15:53 pm )
Хамгийн муу сурсан, хүмүүжилгүй нийгмийн хог шаар л цагдаа болдог шүү дээ. Өөрөө үсэрч амиа алдсан ч гэсэн тэгэх нөхцөл рүү түлхсэн наад хүний чинь 100% буруу. Наадахаа алах хэрэгтэй……..Хууль нь арга хэмжээ авч чаддаггүй юм гэхэд бурхан чамайг зүгээр өнгөрөөхгүй байлгүй…муу хар араатан…
-
Танил (April 30, 2014 8:04:27 pm )
Арай ч дээ. Энэ хэргийг анхааралдаа аваарай еренхийлегчее
-
zochin. (May 01, 2014 3:01:20 am )
tsagdaag samarch baina geed hutsaad baisan novshuud yu bodoj baigaa boloo.Iim baliar daranguilagch zan torhiig omnoh ogtsorson shinchleliig eserguutsegch hurandaa nar ovluulsen yum bishuu. Temuujin said iim muuhai olon zuiliig medej baigaa uchir neelttei irgendee uilchildeg bolgoh geheer yuaj baigaagii ni ard tumen mini oilgoj baigaashuu dee. Iim yumnuud tsoloo hurdan nemuuldeg gaj togtoltsootoi baisan shuudee. Baasanhuu tsagdaagiin bie bureldhuunii omno TEMUUJIN uuchlal guival zaaval ogtsruulahgui baij bolno gej yugaa soliorood baigaa yum be.Iim zavaan aluurchid buleg gutgen doromjlogchidiin omno sohroh yum uu .Baga tenegt.
-
Зочин (May 01, 2014 3:41:03 am )
монголын цагдаа бол төрийн хусцасаар түрий барьсан гөлөгнүүд шүү дээ.гөлөг гэдэг үг хэтэрхий гоёдох юм бнадаа
-
Зочин (May 01, 2014 11:13:17 am )
Ийм л зүсээ хувиргасан гэмт хэрэгтнүүдээс Тэмүүжин хууль шүүхийн байгууллагыг салгах гээд, харин түүнийг нь МАН мэтийн гэмт хэрэгтнүүдийг ашигладаг бүлэглэлүүд эсэргүүцээд байгаа юм.
6 Comments