antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 30, 2014 Comments are off

Мэргэжлийн хяналтын дарга захирамж гаргалаа

нийтлэсэн Admin

hulgai modМонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох, Ойн тухай хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг чангатгах тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын Ерөнхий байцаагч Д.Батмөнх албан даалгавар гаргажээ. Энэ дагуу төрийн байгууллагуудын ажлыг эрчимжүүлэн, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ойн цэвэрлэгээ хийж буй иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагуудын хариуцлагыг өндөржүүлөн, гарч байгаа зөрчлийг зогсоохоор хамтарсан хяналт шалгалт явуулах юм байна. Мөн ойд үйлдвэрлэлийн болон арчилгаа, цэвэрлэгээний огтлолтыг зөвхөн ойн мэргэжпийн байгууллагын эрхтэй аж ахуйн нэгжээр, ойн цэвэрлэгээг иргэн, нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг албан даалгаварт тусгасан байна.
Ойн тухай хууль, тогтоомж зөрчсөн талаархи үнэн, бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн, зөрчлийг илрүүлсэн буюу илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн иргэнд хуульд заасны дагууурамшуулал олгох талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. Түүнчлэн ойгоос мод, модон материал бэлтгэн тээвэрлэж буй автомашины урд салхины шилний баруун дээд хэсэгт “Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ”-г байрлуулж хэвшүүлэхийг үүрэг болгожээ.
Албан даалгаврын хэрэгжилтийн явцыг энэ оны наймдугаар сарын 1-ний дотор, шалгалтын дүн, танилцуулгыг 2015 оны нэгдүгээр сарын 1-ний дотор гаргаж,  МХЕГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газарт ирүүлэхийг аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт даалгасан байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car