antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 25, 2014 Comments are off

Японы Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд айлчилна

нийтлэсэн Admin

69Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Ота Акихиро тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 26-29-ний өдрүүдэд манай улсад айлчилна. Энэхүү айлчлалын хүрээнд сайд Ота Акихиро тэргүүтэй төлөөлөгчид Зам тээврийн сайд А.Гансүхтэй албан ёсны уулзалт хийх юм. Уулзалтын үеэр хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцох бөгөөд уулзалтын үр дүнд яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.

Дашрамд, Японы төлөөлөгчид Хөшгийн хөндийд барьж буй Олон улсын нисэх буудлын ажлын явцтай танилцах гэнэ. Тус нисэх буудлыг Японы “Жайка” байгууллагын хөнгөлөлтэй зээлээр барьж гүйцэтгэж байгаа гэж Зам, тээврийн яамны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car