antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 24, 2014 Comments are off

Эрчим хүчний шинэ технологийг танилцууллаа

нийтлэсэн Admin

kamУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн удирдлагуудад эрчим хүчний шинэ технологийн талаар танилцуулга хийлээ.
Уг технологи нь эрчим хүчийг үржүүлэн ашиглах  төхөөрөмж бөгөөд Японы Hitachi-д ажилладаг монгол эрдэмтэн доктор Д.Баяр энэхүү бүтээлээ танилцуулсан.
Эрчим хүчийг үржүүлэн ашиглах  төхөөрөмж нь агаарын бохирдлыг бууруулж, эрчим хүчийг хэмнэн, инженерийн шугам сүлжээнд ачаалал нэмэхгүй байх давуу талтай юм байна.  Иргэд, аж ахуйн нэгжид бага зардлаар халаалтаа шийдэх боломжийг олгож байгаа ач холбогдолтой гэж тэрээр хэллээ.
Гэр хорооллын айл өрх сард мод, нүүрсний үнэд 150.000 төгрөгийг зарцуулдаг бол энэ төхөөрөмжийг ашиглан цахилгаан халаалт хэрэглэснээр 28.000 мянган төгрөг төлөх юм. Цахилгааны төлбөрт нэмэлт зардал гарахгүй, илүү дулаанаар хангагдах боломжийг иргэдэд бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car