Нийслэлийн Засаг дарга “Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх салбар хороодыг байгуулах тухай” А/318 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ойг угтсан ажлыг бэлтгэх, зохион байгуулах, тэмдэглэн өнгөрүүлэх салбар хороодын бүрэлдэхүүнийг байгууллаа. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Төсөв, санхүүгийн асуудал хариуцсан салбар хороо, Зохион байгуулалтын асуудал хариуцсан салбар хороо, Тохижилт, бүтээн байгуулалтын асуудал хариуцсан салбар хороо, Соёл урлаг, спорт, ёслолын арга хэмжээний асуудал хариуцсан салбар хороо, Мэдээлэл сурталчилгаа, хэв журам, аюулгүй ажиллагааг хариуцсан салбар хороо зохион байгуулан ажиллана. Салбар хороодуудад ойн хүрээнд хийх ажлын хөтөлбөрийг боловсруулж, батлуулах үүрэг өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
19001973 (April 23, 2014 2:07:14 pm )
Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу. Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол… Авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай. Мөн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ, аялал жуулчлал, гадаад дотоод нислэгийн хуваарь, ачаа тээврийн нүүлгэлт, такси дуудлага зэргийг лавлах боломжтой.
1 Comment