Манай улс дотоодынхоо хүнсний ногооны хэрэгцээг хангахын тулд дөрвөн улирлын хүлэмж байгуулах шаардлагатай тулгардаг. Тэгвэл ҮХААЯ-аас нийт 83 га газарт хүлэмж байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Энэ онд 18.2 сая ам.долларын санхүүжилтээр есөн га талбайд хүлэмж байгуулах бол ирэх онд 34 га, 2016 онд 40 га болгож хүлэмж байгуулах талбайг нэмэгдүүлэх юм байна.
Хүлэмжийн төсөл хэрэгжсэнээр нэг га талбайгаас жилд 200 тонн үрлэн улаан лооль, 450 тонн улаан лооль авна гэж тооцоолжээ. Үүнээс гадна 225 тонн чинжүү, 440 тонн өргөст хэмх, 200 тонн навчит байцааг хураан авах боломжтой болно гэдгийг салбарын яамнаас онцолж байна.
Энэхүү төсөл нийт 168.6 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжих бөгөөд үүний гуравны нэгийг “Чингис бонд”-ын хөрөнгөөс олгохоор болоод байгаа гэнэ. Харин үлдсэн хөрөнгийн 40-50 хувийг нь “Bank Hapoalim”, “Commerce Bank”, “Rabo Bank” зэрэг санхүүгийн байгууллагаас таван жилийн хугацаанд 7-7.5 хувийн хүүтэйгээр авахаар төлөвлөжээ.
Төслийг хүлэмж угсралтаараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг Израйлийн “Netafim” компанитай хамтран хэрэгжүүлэх бөгөөд тус компани дуслын усалгааны шийдлийг анх санаачилсан аж.
Холбоотой мэдээ
-
зочин (April 23, 2014 4:31:54 pm )
энэ төслүүдэд харагдах юмсан хаана яаж хандаж болох талаар мэдээлийг яаж авдаг бол
-
aa (April 23, 2014 4:56:21 pm )
Zub zub hulemj lnheregtei shyy. Ashgyi zub yabaj bna .nemeed helhed bnaa korea hylemj demii shyy hevreg deerni manai ornii nuhtsuld tohiromj muu geedl zaa zaa amjilt… aa yagaad orohgyi bna aa
2 Comments