antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 23, 2014 1 comment

Иргэний бүртгэлийн 5 үйлчилгээг хороодод шилжүүлэх ажлын нээлт болно

нийтлэсэн Admin

p18m631t5s11sfnnpc941v3vehi1Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Том төрөөс–Ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэл манлайлан хэрэгжүүлэхээр “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулж НИТХ-аар батлуулсан. Энэхүү хөтөлбөрийн эхлэл болгож төрийн зарим үйлчилгээг засаг захиргааны хамгийн анхан шатны нэгж болох хороонд шилжүүлэхээр болоод байгаа юм.  Тиймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргатай хамтын ажиллагааны “Санамж бичиг”-байгуулж иргэний бүртгэлийн зарим үйлчилгээг хорооноос авахаар харилцан тохиролцсон.

Эхний ээлжинд СХД-ийн 4, 6, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 27,  Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, Баянзүрх дүүргийн 5, 6, 9, 13, 15, 17, 24, Хан-Уул дүүргийн  1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 11, 15, 16, Чингэлтэй дүүргийн 2, 4, 6, 8, 10, 18-р хороог шилэн кабелд холбож иргэний бүртгэлийн 5 үйлчилгээг хорооноос иргэдэд үзүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Маргааш буюу 4 дүгээр сарын 24-нд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны байранд 12 цагаас  энэхүү үйл ажиллагааны нээлт болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (April 23, 2014 11:09:13 am )

    ямар 5 үйлчилгээ вэ, тодорхой баймаар,

antalya rent a car