antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 3 comments

Эх орноо хайрлахад сэтгэл багадахгүй

нийтлэсэн Admin

Эх  орон гэж цээжээ дэлдсэнээр эх оронч болчихгүй. Заавал улс төрд орж сайд,  дарга болоод  эх орон гэж хашгирах  албагүй. Эх  орноо хайрлах хайр  энгийн зүйлээс л эхэлдэг. Ширхэг модыг  хайрлаж байгаа, гудамжинд хог хаяхгүй байгаа, замын хөдөлгөөнд зөв оролцож байгаа хүн  ч эх оронч.

Зарим үед  томоохон компаниудын гаднах орчныг хараад   сэтгэл дутаж дээ гэж боддог юм. Гоё байшин савтай, дотоод засал чимэг нь нүд унагам сайхан хэрнээ  гаднах орчин нь бохир заваан, хог шороондоо дарагдсан, машин тавих зогсоолгүй, цементэн талбай  ч байхгүй олон том  компаниуд бий. Үйлчлүүлэгчдээ эс хүндэлсэн, цаашлаад өөрсдийгөө ч хүндлээгүй энэ байдал  нь сэтгэл дутсаны шинж юм. Хэдий хэр орлого олдог нь түмний нүдэнд  ил байхад юунд  ингэж хармын  сэтгэл гаргадаг юм бол.  Хүн  энэ насандаа тийм их зүйл эдэлж хэрэглэж амжихгүй л дуусдаг хойно олсон хөрөнгөнөөсөө жаахан ч гэсэн сайн зүйлд зориулах хэрэгтэй болов уу. Гаднах орчин цэвэр бол тэр чинээгээрээ бусдыг болон өөрийгөө хүндэлж буй хэрэг юм. Бизнес нь ч  тэр хэрээр цэцэглэнэ.

Тэр чинь л эх орондоо, нийслэлдээ оруулж буй хөрөнгө оруулалт. Ингэх нь   “Бизнес хийж олсон хэдээсээ татварт төлөхөөр улс төрчид залгичихаад байна” гэж  гоншгонохоос хамаагүй илүү эх оронч сэтгэлгээ юм шүү. Эх орноо хайрлахад сэтгэл багаддаггүй юм.

Д.МӨНГӨНДАЛАЙ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Mesothelioma (February 19, 2014 5:07:07 am )

    Way cool! Some very valid points! I appreciate you penning this post and the rest of the site is really good.

  • marmaris transfers (February 19, 2014 7:23:09 am )

    I really like it when individuals get together and ***re ideas. Great website, continue the good work!

  • Reviews (February 19, 2014 9:59:15 am )

    A fascinating discussion is definitely worth comment. I believe that you should publish more about this subject matter, it may not be a taboo matter but generally people don’t speak about such subjects. To the next! Cheers!!

antalya rent a car