antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 22, 2014 Comments are off

Хаврын тариалалт ирэх сарын 1-нээс эхэлнэ

нийтлэсэн Admin

tarialaltҮХААЯ-наас хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Манай улс энэ онд 373.5 мянган га талбайд тариалалт хийхээр болсон байна. Үүнээс улаанбуудай 304,5 мянган га-д, төмс 15,5 мянган га-д, хүнсний ногоо 8,3 мянган га-д, малын тэжээл 10,3 мянган га-д тосны ургамал 24,1 мянган га-д тус тус тариалахаар төлөвлөжээ.
Ийнхүү тариалснаар ирэх намар улаанбуудай 426 мянган тонн, төмс 198 мянган тонн, хүнсний ногоо 106 мянган тонн, малын тэжээл 25.9 мянган тонн, тосны ургамал 9 мянган тонныг хураан авах урьдчилсан тооцоо гарчээ. Түүнчлэн энэ жилийн хувьд нийт 329,5 мянган га-д уринш боловсруулахаар төлөвлөж байна.
Хаврын тариалалт ирэх тавдугаар дугаар сарын 01-25-ны хооронд явагдах аж.
Тариалалт хугацаандаа эхэлнэ
Хаврын тариалалтад 48.0 мянган тонн буудайн үр шаардлагатайгаас тариаланчдад 33 мянган тонн нь  байгаа аж. Ингэснээр нийт 20 орчим мянган тонн үр импортлохоор болсон бөгөөд үүнээс 6,8 мянган тонныг Тариалан эрхлэлтийг дэмжих сан, үлдсэнийг нь тариаланчид өөрсдөө импортлохоор квот авчээ.
Импортлох үр хугацаандаа ирээгүйгээс тариалалт хугацаандаа эхлэхгүй байх асуудал гарах эсэх талаар ҮХАА-ын дэд сайд Ц.Туваан “Одоогоор улсын нөөцөд буюу Онцгой байдлын албаны үрийн нөөцөд 5 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 1,2 мянган тонн үр байгаа. Иймээс энэ жилийн тариалалтад үрнээс болж хугацаа алдах асуудал гарахгүй” гэсэн юм.
ТЭДС нэг тонн улаанбуудайг 460 мянган төгрөгөөр авна
Энэ онд Засгийн газраас тариаланчдад өгдөг урамшуулал хэвээр үргэлжлэх бөгөөд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн өр авлагадаа тооцон авах нэг тонн хүнсний буудайн доод үнийг 460 мянган төгрөгөөр тогтоожээ.
Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас буудайн үрийг аж ахуйн нэгжүүдэд 20 хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэгдлийг ургацаас тооцон төлүүлэх гэрээгээр олгохоор болсон байна.
Түүнчлэн ургамал хамгааллын бодисын хувьд энэ жил 320 мянган тонн шаардлагатай байгаа. Үүнийг 30 хувийн урьдчилгаа төлүүлж үлдсэнийг намар ургацаас төлөх нөхцөлтэйгээр авахаар гэрээ байгуулжээ.
Техникийн бэлтгэл 80 хувьтай байна
Энэ хаврын тариалалтад 6.2 мянган тонн, шатахуун шаардлагатай. Шатахууныг 50 хувийн урьдчилгаа төлбөртэйгзэр үлдэгдлийг намрын ургацаас төлөх нөхцлөөр олгохоор НИК, МТ компаниудтай гэрээ хийгээд байна.
Мөн хаврын тариалалтад 2100 трактор, 1700 үрлүүр, 3200 хөрс боловсруулах чиргүүл, дүүжин машин ажиллах бөгөөд техникийн бэлэн байдал 80%-тай байна. Эдгээр техникийн хангамж нь тариалалтын ажлыг 21 хоногт багтаан дуусгах боломжтой аж.
6, 7 сард  дундажаас илүү хална
Хаврын тариалалт ид өрнөх үе буюу тавдугаар сард хур тунадас олон жилийн дундажаас бага зэрэг ихсэх тухай төлөв ажиглагджээ.
Харин ирэх 6, 7 сард тариалангийн бүс нутгуудаар орох хур тунадасын хэмжээ бага байх бол дулааны хэмжээ олон жилийн дундажаас 1-1,5 хэмээр илүү байх төлөвтэйг албаныхан хэлж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car