antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 28, 2011 Comments are off

Бүжигчин “топ”-ууд

нийтлэсэн Admin

1.    Э.Одгэрэл: “Мөнхийн залуу” тодотголыг нэрнийхээ өмнө “зүүсэн” топ модель Э.Одгэрэл өдгөө 45 насны босгыг алхаж яваа ч залуу охидоос дутахааргүй гоо үзэсгэлэнгээ хадгалсаар байгаа. Тэрээр өмнө нь загварын тайзан дээр л алхаж харагддаг байсан бол сүүлийн үед телевизийн шоу, кино урлагт ч хүч үзэн, орой бүхэн цэнхэр дэлгэцээр гарах болсон. Харин олны өмнө төдийлөн ил гаргаагүй түүний бас нэгэн авъяас бол бүжиглэх. Тэрээр бага ангид байхдаа бүжгийн дугуйланд явж байсан гэнэ. Тиймдээ ч “Авъяаслаг Монголчууд” шоунд бүжгийн төрлөөр өрсөлдсөн оролцогчдод шаггүй зөвлөгөө өгч харагдана лээ. Мөн үндэсний бүжгийн “элемент”-үүдийг ч одоо хэр нь маш сайн мэддэг гэсэн шүү.

2.    Д.Цолмон: 2002 оны топ модель буюу “том Цолмон” гэх нэрээрээ олны танил болсон Д.Цолмон сүүлийн үед төдийлөн загварын тайзнаа харагдахаа больсон. “Шилмэл загвар” агентлагт олон жил багшилсан түүнийг мэдэхгүй хүн цөөн. Одоогийн амжилттай яваа ихэнх модель түүний “гараар орсон” гэхэд бараг хилсдэхгүй. Тэрээр мөн л чадварлаг бүжигчин гэнэ. “Шилмэл загвар”-т багшилж байхдаа шавь нартаа тайзны алхаанаас гадна хааяахан нэг бүжгийн хичээл ч заагаад амждаг байсан аж. Загварын ертөнцийнхөн ч түүнийг “бүжигчин модель” гэдэг юм билээ.

3.    Т.Баярзул: 2005 оны топ модель. Загварын тайзнаас бууж, гэрийн эзэгтэйн амьдралыг сонгох болсон түүнийг үзэгчид дуучин С.Сэрчмаагийн “Үүрд минийх гэж амлаач” дууны клипэнд тоглосноор нь сайн мэддэг. Тэрээр мөн л “Шилмэл загвар” агентлагт багшилдаг байсан аж. Гэхдээ тэрээр тайзны алхаа биш бүжгийн багшаар ажилладаг байсан байна. Загварын залуу охид ч түүнийг зүгээр зогсож байгаад нэг хөлөө өргөөд толгойныхоо хажууд эгц барин, ганц хөл дээрээ төвөггүйхэн удаан зогсодгийг гайхдаг байсан гэнэ лээ. Гурван хүүхдийн ээж болж загварын ертөнцөөс хөндийрсөн тэрээр энэ өвлийн “Гоёл” наадмаар эргэн тайзан дээр гарахаар бэлтгэлээ хийж байгаа юм билээ.

 

 

 

 

4.    О.Уянга: 2009 оны топ модель О.Уянга өдгөө Сингапур улсад суралцаж байгаа ч өвөл, хаврын “Гоёл” наадамд ирж оролцдог юм билээ.  Тэрээр хамгийн хурдан топ моель болсон бүсгүй гэдэг. 2007-2009 оны хооронд “Шилмэл загвар” агентлаг багшилдаг байсан тэрээр бас ч гэж сайн бүжигчин гэнэ лээ. Орчин үеийн чөлөөт бүжгээс гадна ардын бүжгийг ч эвлэгхэн бүжиглэчихдэг тэрээр 2008 оны “Азийн мисс” шалгаруулах тэмцээний “Авъяаслаг мисс”-ийн шагналыг хүртэж байсан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

Comments are closed.

antalya rent a car