Эрс тэс, хүйтэн ширүүн уур амьсгалтай манай орны хувьд эмэгтэйчүүд маань арьсаа хамгаалах гэж багагүй бэрхшээлийг даван туулдаг. +40 хэмээс, -40 хэмийн хооронд амьдарч, халуун хүйтэн улиралд арьсаа арчлан хамгаална гэдэг хэцүү. Гэвч монгол эмэгтэйчүүд маань арьсаа арчлаад, хамгаалаад л явдаг. Энэ удаад уншигч бүсгүйчүүд та нартаа хаврын улиралд арьсаа хэрхэн арчлах талаар бяцхан зөвлөгөөнүүдийг хүргэе.
- Халуун ванн, саунд тогтмол орж бай. Халуун ванн, халуун ууранд суухад нүүрний төдийгүй биеийн бүх арьсны нүх, сүв цэвэрлэгдэж, арьс эрүүлжиж, толигор зөөлөн болдог.
- Ууж хэрэглэсэн ууттай цайныхаа хандыг битгий хая. Хэрэглэсэн цайныхаа ууттай хандыг нүдэн дээр бигнүүр болгон тавибал нүдний дор үрчлээ үүсэхээс сэргийлж, ядаргаа тайлдаг бөгөөд арьсыг өнгөлөг болгодог.
- Зөгийн балыг өдөр тутамдаа хэрэглэ. Зөгийн бал нь аминдэм, микро элементээр баялаг бөгөөд, тогтмол хэрэглэвэл дотно, гадна аль ч талаасаа эрүүлжиж, арьс өнгөлөг толигор болдог. Харин цэвэр, чанартай зөгийн балыг сонгоорой.
- Хуйхандаа ургамлын тос түрх. Хаврын улиралд салхи, шороон шуурга ихтэй байдаг ба үс хуурайшиж цахилгаанжих нь элбэг байдаг. Ийм үед ургамлын тос хуйхандаа түрхэх хэрэгтэй. Үсээ угаахаас 20 минутын өмнө үсэндээ, хуйхандаа ургамлын тосоо түрхэж массаж хий. Үүний дараа гялгар уут углаад 10 минут байлга. Дараа нь үсээ өөрт таардаг үсний шингэн савангаар угаагаарай.
- Цөцгийн тосоор нүүрэндээ маск тавь. Цөцгийн тос нь тослог ихтэй учир хуурай, үрчлээ үүсэх магадлал өндөртэй эмзэг нимгэн арьсанд илүү үр дүн өгдөг.
- Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг хичээ. Ийм бүтээгдэхүүн нь их хэмжээний иод агуулдаг учир арьсанд тэжээл өгдөг.
Холбоотой мэдээ
Comments are closed.