antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 21, 2014 Comments are off

Цасан шуурга болох төлөвтэй байгаа тул сэрэмжүүлж байна

нийтлэсэн Admin

tsasЦаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр дөрөвдүгээр сарын 22-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхи 22-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 23, 24-нд ихэнх нутгаар, 25-нд говь, тал хээрийн нутгаар 18-20 м/с, зарим үед 24-26 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. Иймд:

Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн:

-Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд анхаарах,

-Хүчтэй салхи шуурганы үеэр авто замд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах хүндрэлүүд үүсдэг тул мэргэжлийн байгууллагаас гаргасан цаг агаарын мэдээллийг үндэслэн ажил төрлөө зөв зохицуулах, хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг сайтар хангаж, бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцаслахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car