Орчин үед зөв хоололт, хоолны дэглэмийн тухай ихээр ярьдаг болсон хэдий ч амьдралдаа хэрэгжүүлэх нь учир дутагдалтай байдаг. Бид чинь идэхийн тулд амьдардаг уу, амьдрахын тулд иддэг үү гэдгийг байнга санаж тунгааж, идэж байгаа хүнсний бүтээгдэхүүнээ энэ миний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ? гэдгийг мэдэж байх хэрэгтэй.
Улаан лооль хөгшрөлтийг сааруулдаг. Улаан лоолийг цус төлжүүлэх ач холбогдолтой гэдгийг нь хүн бүр мэддэг байх. Улаан лооль дахь антиоксидант бодис нь үрчлээ суух болон, нүдэнд цагаа унах, артерийн судас өргөсөх зэрэг өвчнийг үүсгэх эд эсийг устгадаг хүчтэй үйлчилгээтэй юм. Улаан лоолийн бас нэг ач холбогдолтой тал нь хөгшрөлтийг удаашруулдаг.Байцаа хорт хавдраас хамгаалдаг.
Байцааг хүнсэндээ байнга хэрэглэснээр хоолны шингэцийг сайжруулна, бөөр давсагны үрэвслээс сэргийлнэ. Байцаа иддэггүй хүмүүс нь хоолондоо байцааг байнга хэрэглэдэг хүмүүсийг бодвол хорт хавдараар өвчлөх магадлал гурав дахин их байдаг
Үхрийн махыг мөөг орлож чаддаг. Дулааны улиралд цусны даралт ихсэх нь элбэг байдаг. Мөөгийг өдөр бүр хэрэглэж заншвал цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Зуны цагт үхрийн махны оронд мөөгийг хэрэглэвэл, эрүүл мэндэд чинь тустай.Улаан чинжүү элдэв өвчнөөс хамгаалдаг. Улаан чинжүү хэрэглэж хурц өвчин тусах эрсдлийг 42 хувиар бууруулдаг байна.
Сармис бэлгийн чалхыг хадгална. Сармиснаас татгалзана гэдэг сексээс татгалзахтай адил.Бэлгийн дур хүслийг сайжруулахад сармис маш сайн үүрэгтэй. Мөн илүүдэл жинтэй хүмүүс өдөрт хоолондоо 2-4 ширхэг хумс сармис хэрэглэж заншвал биед хуримтлагдсан өөх тосыг хайлуулна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.