antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 21, 2014 Comments are off

Хүүхдийн мөнгийг нөхөн олгоно

нийтлэсэн Admin

huuhdiin mongoМонгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ сарын хүүхдийн мөнгөө авч чадаагүй байгаа асуудлыг хэллэлцлээ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн мөнгө олгох ажлыг  иргэдэд чирэгдэлгүй, олон шат дамжлагагүй олгоход анхаарч ажиллах зорилоготой бөгөөд 2013 оны байдлаар 960 мянга 287 хүүхдийн дансанд сар бүр мөнгийг нь байршуулсан билээ.

12 дугаар сард шинээр төрсөн хүүхдүүд тухайн сардаа багтаан иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, банкинд өргөдөл хүсэлтээ гаргаж байгаа ч мэдээлэл нь нийгмийн халамжийн байгууллагад ирэх, халамжийн байгууллагаас Төрийн сан, Монгол банкинд хүргүүлэх, арилжааны банкуудад мөнгийг шилжүүлэхэд шаардагдах хугацаанаас хамаарч тухайн ондоо багтаж хүүхдийн мөнгөө авч чаддаггүй байсан юм.

Иймд энэ асуудлыг зохицуулахаар “Хүний хөгжлийн сангаас хүүхдэд мөнгө олгох тухай журам”-д өөрчлөлт оруулж, иргэн хүсэлтээ гаргасан боловч байгууллага хоорондын мэдээлэл солилцох, санхүүжилтийг шилжүүлэх зэрэг иргэнээс үл хамаарах шалтгаанаар тухайн ондоо багтан хүүхдийн мөнгө нь дансанд нь ороогүй тохиолдолд дараа оны төсвөөс нөхөн олгохоор боллоо.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car