Жил бүрийн “Дэлхийн эмч нарын баярын өдөр”-ийг тохиолдуулан ЭМЯ болон МҮЭХ-ноос шилдэг эмч нарыг шалгаруулдаг “Алтан чагнуурын эзэд” ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай манайд бий. Харин энэ жилийн “Алтан чагнуур 2014” арга хэмжээнд гишүүн С.Ганбаатар уригдан очиж, шилдэг эмч нарт шагнал гардуулах хүндтэй үүрэг дахин оногдсон юм.“Босогчдийн одонд төрсөн босоо” хочит С.Ганбаатар гишүүн энэ үеэр эмч нарт ямар их хайртай гэдгээ зарлаад авсан юм. Тэрээр хайрт эмч нартаа хандан “Би та нартаа хайртай, цаашид ч хайрлах болно оо. Биднийг эрүүл байлгадаг та бүхэндээ талархаж, баярладаг. Бид Эрээнээс эмч импортлож оруулж ирж чадахгүйгээс хойш та нарыгаа хайрлаж, цалин хөлсийг чинь нэмэх болно оо” хэмээн “хошигоруулж” байгаа сурагтай.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Zochin (April 21, 2014 12:35:41 am )
Ineedein

1 Comment