Урин дулаан цагтай зэрэгцээд нийслэл хотод барилга байгууламжын ажил эхэлдэг. Энд тэндгүй өндөр барилагууд сүндэрлэн босож хотын үзэмжинд ихээхэн нэмэр оруулж байгаа хэдий ч үүнийгээ дагаад хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдахгүй байгаа нь харамсалтай. Сүүлийн жилүүдэд олон нийтийг цочроосон мэдээлэл барилга байгууламжын салбараас ихээхэн гарах болж эрдэнэт хүний амь насыг авч одсон олон хэрэг гарсан. Үүнээс үзэхэд Монгол улсад хөдөлмөрийн аюулгүй байдал гэх зүйл огт мөрдөгдөж чаддаггүй гэхэд буруудахгүй юм. Барилга дээрээс хүн унаж бэртэх бол энүүхэнд, бүр цаашлаад баригдаж буй барилагаас төмөр унаж хүний аминд хүрэх, кран унаж хүн дарагдах зэрэг нийгмийг цочроох хэрэг шил шилээ даган гарсаар л байна. Энэ бүгдээс барилгын салбар одоог хүртэл сургамж аваагүй бололтой.
Учир нь дахин хөдөрмөрийн аюулгүй байдал алдагдаж кран унасан хэрэг давтагджээ. Тодруулбал: Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, “Буян” компанийн өмнөх, ЗЦГ-ын зүүн талд байрлах “S OUTLET” дэлгүүрийн хойд асар дээр өчигдөр 17 цагийн үед кран унажээ. Энэ үеэр азаар хүн бэртэж гэмтээгүй байна. Хэргийн газарт СД-ийн Онцгой байдлын хэлтсийн байцаагчид ажиллаж байгаа юм байна.
Барилга байгууламжын “сезон” эхэлсэн энэ үед иргэд бид өөрсдөө анхааралтай явахгүй бол барилагын салбар хэзээ ч хөдөлмөрийн аюулгүй байдал хангахгүй бололтой.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 20, 2014 10:27:05 pm )
Yamar arga avsanaa heleerei hotiin darga mun eseh ni medegdehgui Bat-uul guia
1 Comment