Өмнөд Солонгосын Жиндо арлын ойролцоо өнгөрсөн лхагва гаригийн /IV.16/ өглөө 477 зорчигчтой “Севол” гатлага онгоц осолдож, ахлах сургуулийн олон зуун сурагч ор сураггүй болсон билээ. Ослын улмаас одоогийн байдлаар 26 хүн нас барж, 270 зорчигч сураггүй болсонд тооцогдож байна. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын мөрдөн байцаах албанаас осол гарах үед хөлгийн ахмад И Жун-сук жолоо бариагүй, залуур дээр гуравдугаар офицер байсан гэж мэдэгджээ. Одоогоор Өмнөд Солонгосын хууль хяналтынхан гатлага онгоц осолдсон шалтгааныг бүрэн тодруулаагүй байгаа юм. Гэхдээ гатлага онгоц хад мөргөсөн эвсэл огцом эргэлт хийснээр ачаа нь нэг тал руугаа хуйларч, хөлгийн тэнцвэр алдагдсанаас хазайж живсэн гэх хоёр гол таамгийг дэвшүүлжээ.
Энэ хооронд Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн 500 гаруй шумбагч живсэн хөлөг рүү нэвтэрч, амьд зорчигч байгаа эсэхийг тодруулахаар ажиллаж байна.
“Севол” гатлага онгоц баруун хойд зүгийн Инчон хотоос өмнөд хэсгийн Чежү арал хүрэхээр хөвж явахдаа осолдож живсэн билээ. Хөлөг дээр Ансан хотын Данвон ахлах сургуулийн 375 сурагч зорчиж явсан аж.
Холбоотой мэдээ
Comments are closed.