“Мисс Монголиа 2005”-ын эзэн Б.Гантогоог бид мартах шахжээ. Гэрийн эзэгтэй болсноосоо хойш нам жим амьдрах болсон тэрбээр саяхны өдөр нэгэн телевизийн ярилцлагад орсон нь “Энэ чинь хэн билээ” гэж бодогдоход хүргэж байв. Арга ч үгүй биз, айл гэрийн эзэгтэй болсон тэрбээр бага зэрэг махалж, нэлээд нас “явсан” харагдсан нь энэ хэн гээч вэ гэж олныг гайхашруулахад хүргэсэн байх. Яалт ч үгүй миссийн титэм зүйсэн байсан нь ямар ч байсан олон сайхан бүсгүйн тэмцээний нэгэн ялагч бололтой гэж таамаглахад хүргэж байв.
Бүсгүй хүнийг нас биш мах дардаг гэх үг сүүлийн үед хэлэгдэх болсон. Үүний адил мисс бүсгүй нэлээд жин нэмсэн нь нас дарсан харагдуулсан юм. Үүнээс гадна мисс бүсгүйн зүүн нүдний хиймэл давхараа унжиж, бүлцийсэн нь олон жилийн өмнөх мэс хагалбар нь асуудал дагуулаад байна уу даа гэж бодогдуулав.
2005 онд Миссийн титэм хүртэхдээ “тэр чигтээ хагалбар, хиймэл мисс” хэмээн чамгүй зэмлэл хүртэж байсан тэрбээр давхараа хийлгээд зогсохгүй хөхөндөө силикон шахуулсан гэгдэж байлаа. Өдгөө түүний оёулсан давхараа асуудал үүсгэж эхэлсэн бололтой. Дэлхийн алдарт дуучин Майкл Жексоны хиймэл арьс, хамар зэрэг нь эцэстээ эмгэнэлд хүргэж байсан шиг мисс бүсгүйн хиймэл гоо сайхан өдгөө гоо сайхныг нь алдагдуулж байна.
Ямартай ч сайхан бүсгүй гэсэн нэрийг зүүж явсан Б.Гантогоо олон жилийн дараа олны өмнө ил гарлаа. Харамсалтай нь гоо сайхан мөнх биш, бас гоо сайхны хагалгаа үүрдийнх биш зуурдынх гэдгийг өнөөдрийн дүр төрхөөрөө харууллаа.
http://www.mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=12295
Холбоотой мэдээ
-
erxten (April 17, 2014 12:34:31 pm )
Ene ******oi yum shig titmee zvvgeel yawdiin bxdaa. xaxa. Yaj yawaad iim xachin xvvxen tvrvvlchdeg bnaa. tuxain ved xvmvvs soxor bjee.
-
Gadaad dayan (April 17, 2014 5:22:07 pm )
ЦАМХАГТ КРАН ЗАРНА ТҮРЭЭСЛҮҮЛЭНЭ
Утас:99999370.99999373
gadaaddayan.mn -
bk (April 17, 2014 5:41:26 pm )
NUD SOLIR, SALTAA UUJIM, TAAZ ORGON TOSGOOR ARBAIN AMGAI BNA
-
zochin. (April 18, 2014 9:22:50 am )
Hamgiin hodoo tsaraitai miss yum uu kkk.YUAJ miss bolson yum bol ugiin l iim hodoonii zasvar muu avsan tsarai haragddag baisan.
-
uytg (April 18, 2014 11:53:52 pm )
хөдөө хот гэж юу ******аад байнаааа малаа.Нэг ч гэсэн сайхан хүүхэн монголоороо байгаад баярла.
5 Comments