antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 16, 2014 16 comments

Монгол тун удахгүй Хятадын бас нэг муж болно гэж мөрийцье

нийтлэсэн Admin

hujaad193827321201404161210Монгол тун удахгүй Хятадын бас нэг муж болно
гэж мөрийцье. Эдийн засгийн нөхцлүүд хэдийн
бий болчихсон, одоо улстөрчид л ажлаа хийх
үлдлээ. Яагаад гэвэл гаднаа туурга тусгаар
мэт Монгол улс хүсээгүй хэрнээ улам бүр
Хятадыг даган самбаганах боллоо.

Ийм хоёр өгүүлбэрээр эхэлсэн нэг нийтлэл олж хараад С.Балмасов гэж хэн бэ? гэж хайлаа. Тэрээр нилээдгүй ном гаргасан тэр дундаа “Цагаантны эсрэг цагаантан” хэмээх номондоо 20-р зууны эхэн үеийн Монгол, Хятад болон Оросын түүхийг их нухацтай бичсэн хүн юм байна.

Олон жилийн өмнө Гарри Каспаров “Плэйбой” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Монголыг Хятадад нь өгчихвөл таарна” гэж хэлсний төлөө бид энд боож үхэх шахаад өнгөрч билээ. Түүн шиг энэ хүний эсрэг хариу үйлдэл хийхээ урьтал болголгүй түүний бичсэнийг харин бодож үзмээр санагдав.

Түүний бичсэн зүйлс маш үнэн талдаа боловч цаанаа бол Орос орон 1991 он хүртэл атгандаа байсан Монголоо Хятадад чимээгүй алдаж байна гэж өөрийнхөө төр засагт хэлсэн санаатай ажээ.

Одоо Улаанбаатарт 30 гаруй Хятад сургууль байгаа нь бидний нүдэн дээр Орос хэлийг тэд шахан зайлуулж байна  … гэх буюу Орос руу төмөр зам тавих бодлогыг ихэд дэмжсэн хуучин эзний, их гүрний л өнгөтэй нийтлэл байх ажээ. Тэрээр Одоо Монголын экспортын 70 хувь нь Хятад руу чиглэсэн. Энэ тал дээр хятадууд Оросыг ардаа хол хаячихлаа… Европын бараг талтай тэнцэх газар нутагтай, асар уудам энэ улс маш цөөн хүн амтай, ердөө л 2,7 саяулаа. Өөрөөр хэлбэл нэг монгол хүнд 520 хятад оногддог… Иймээс нэгэн сайхан өдөр хятад луу Монголыг зүгээр л “идчихнэ” гэж Улаанбаатар эмээж байна… Хамгийн гол нь энд ураны асар их буюу 1,3 сая тонн нөөц бий. Эдгээр түүхий эд ОХУ-ын сонирхлыг их татдаг… Түүнээс гадна Хятад улс олон зуун оюутанд тэтгэмж өгөх зэргээр аажим аажмаар Монголын сэхээтнүүдийг аргандаа оруулж байна. Ингэснээр Дундад иргэн улс маргааш Монголд өөрийг нь дэмжих эрх баригчидтай болох юм…гэх мэтээр бичжээ. Бас тэрээр Хаан банкны захирал Питер Морроу гэх мэт хөндлөнгийн хүмүүсийн үгийг ч иш татсан байх юм.

Ганц энэ хүн ч биш Оросын олон нийтлэлчид Хятад луу шүдээ гаргаж эхэллээ гэж бичицгээж байгаа билээ. Ихэнх бичлэгийг харахад дандаа л бид Монголоо Хятадад алдаж байна гэсэн өнгө аястай байх юм билээ.

Өөрийхөө өмсөж байгаа хувцас хунар, эдлэж байгаа хогшилыг харахад л энэ бүхэн үнэн билээ. Хоол хүнс, хувцас хунар ч дүүрч манай томоохон компаниуд Хятад далд эзэнтэй болж байгаагаар зогсохгүй нээрээ ч сэхээтний шинэ давхаргыг тэд бэлтгэж байж болох талтай. Залуучууд бидэн шиг Хятадад тийм муу гэж үү гэж асуувал хариулахад тун бэрх.

Манай кино урлагийн томхондоо ордог найруулагч, жүжигчид Хятадын хөрөнгөөр кино хийж Хятад кинонд тоглоод эхэлчихлээ. Өнөөдөр Хятад кино бараг л Холливудын ард орж ирлээ. Хонг Конг кино Хятад болж өнөөх алдартай Чэки Чан Хятаддаа асар том кино студи бариад кино хийгээд эхэлсэн. Сүүлийн жилүүдэд гарч байгаа Хятад кинонууд Японы милатиризмыг илт шүүмжилсэн үндэсний үзэлтэй болоод ирлээ.

Чингис хааны тухай ч тэд хэд хэдэн кино хийсэн цаашид ч бүр хүчтэй хийх гэж  байна. Манай залуучууд “Нууц товчоог” Хятадын олон ангит киногоор л ойлгож авсан гэж би боддог. Өөрсдийнхөө гүн ухаантан Чанчин Бумбын тухай кино хийж түүндээ Чингис хааныг хавчуулж байх жишээтэй. Энэ талаар их юм бичиж болно.

Залуучууд Орос хэл мэдэхээ байж. С.Балмасовын бичсэн үнэн бол 30 гаруй Хятад сургууль манайд бий гэнэ. Тэгвэл Орос сургууль одоо хэд үлдсэн билээ? Тэр сургуульд сурч байгаа хүүхдүүд ердөө хэдхэн жилийн дараа манай голлох сэхээтэнгүүд болж ирнэ. Өнөөдөр ямар ч залуу Бээжин орчихоод ирэхдээ бараг л өөр улсад очоод ирлээ гэж бодохоо байжээ. Залуу ч гэх юм байхгүй хөгшин залуугүй Эрээнээс эхлээд Бээжинг өөрийн улсын хот  шиг л үзэх нь холгүй болжээ.

Нео фашист гэх үндэсний үзэлтэнгүүд Хятад гуанзыг айлгаж байгаа гэх ч хэрэг дээрээ аяга тавагийг гялгар уутаар боох зэргээр тэднээс санхүүжилт авдаг болоод уджээ. Уг нь ийм байгууллагыг хятадын аж ахуйн нэгжүүд биш төр далдуур ч хамаагүй санхүүжүүлэх ёстой юм шүү дээ. Японд якузаг төр нь далдуур дэмждэг юм билээ.

“Хөөж биш хүлээж гүйцдэг” арга бол Монгол ухаан гэхээсээ Хятад ухаан байх бүрэн магадлалтай. Нэг хүнд 520 хүн оногддог юм бол өмнөх хөршөөс өөр манайд юмаа борлуулах зах зээл бараг байхгүйтэй адил. Байгаа гол юм нь өнөөдөр ч тэдэнд л өгдөг юм хэдийнэ болжээ. Ноолуур, ноос за тэгээд газрын баялаг бүгд зөвхөн урагшаа л урсдаг болоод удсан. Махны үнийг хүртэл Хятадууд зохицуулах нь холгүй болсон шүү дээ.

Улс төрчдийн ихэнх нь урд талтай холбоотой нь бүр энгийн юм болж хувирсан. Хууль зүйн сайд байсан хүн хүртэл “тагнуулаараа” дуудуулаад байхад бүр хэн ч тоохоо больжээ.

Өнөөдөр Улаанбаатар хотыг хархад жирийн л нэг Хятад хот харагдах болж. Баярын торт шиг дуурийн театр, хээтэй авдар шиг 40 мянгатын хэдэн хуучин байшин. Шал Орос 3-р хорооллыг  эс тооцвол шүү дээ.

Өнөөдөр бидний ярьж бичиж байгааг харвал бие биенээ Хятадын эрлийз гэж гоочлохоос цаашгүй. М.Энхсайхан гэж анхны ардчилсан ерөнхий сайд байсан хүн ийм хочтой болоод улс төрөөс зайлуулагдсан гэхэд огт хилсдэхгүй. Оросыг сайн маажвал Монгол гарч ирнэ гэдэг. Бат хааны үеэс Монголчууд дээд давхаргын Оросуудтай цус холилдсон болоод тэр. Түүхч Н.Гумалёвын өгүүлсэнээр бол Оросын бараг л хамаг сэхээтэн давхарга Монгол овогтой ажээ. Арсейны, Ахматов, Бунин, Булгаков, Тургенэв, Шерметов, Мичурин, Бухарин…гэх мэтээр хөврөх аж. Тэгвэл манай сэхээтнүүд ямар цустай вэ гэхэд бас л сонин мэдээлэл гарч ирнэ. Ба-лингын Цэрэндоржоос эхлээд л Хятад цустай улс их олон. Харин энэ талаар тоймтой судалгаа байхгүй. Ховдын хязгаар Нийслэл хүрээ тэр аяараа Хятадуудаар дүүрсэн байсныг захын түүхийн ном дэлгэхэд л бэлэн харж болно. Энэ төвүүдэд л манай сэхээтнүүд байсан. Оросууд Чингисын удмын цагаан яст дээдсийг, лам хуварга нартай нь  хүйс тэмтэрч дууссаныг бүгд мэдэх хойно. Ю.Цэдэнбал Хятадын эсрэг үзэлтэн байсан болохоор бид эгээтэй л Оросын нэг муж болчилгүй өнөөг хүрсэн билээ. Гэтэл 1990 оноос хойш хүйтэн дайн дуусч харин эдийн засгийн дайн эхэлж тэр дайнд Хятад улс гарамгай ялалт байгуулсаар байна. 21-р зуун Хятадын зуун гэж хэн ч эргэлзээгүй ярих болоод удсан.

Аливаа зүйл ямагт  хоёр талтай байдаг. АНУ гэхэд хар тамхины бизнесийг төрийнх нь оролцоод хийдэг, цагдаа нь илрүүлээд тэднээс хахууль авдаг сүлжээтэй  болохоор түүнийхээ рекламыг харин эсрэгээр хийж тийм киног төр нь хүртэл санхүүжүүлдэг байх юм. Хүн угаасаа хорисон юмыг илүү сонирходог зантай. Тэгвэл Хятад улс яахаараа өөрсдийг нь үзэн ядаад байгаа биднийг огт тоодоггүй харин ч бүр чимээгүй суугаад байдаг нь бүр ч харин. Эсрэг сурталчилгаа бол айдас хүйдэс бий болгох сайн арга гэж бодож байх ч  талтай. Хятадын эрлийз мөн биш тухай яриа манай гол яриа тэр дундаа улс төрийнхнийг унагах гол зэвсэг болжээ. Энэ нь цаанаа мангасын эрлийз гэсэнтэй агаар нэг билээ.

“Алалцаж байгаа баруудыг дээрээс нь харж суу” гэдэг Хятад ухаан биз дээ. Бид бие биенээ өөрсөдтэй нь эрлийз, эрлийз биш гэж хэрэлдэж байхыг хөх инээд нь хүрээд л дээрээс нь харж бүр даамжируулж ч суухаасаа сийхгүй улс шүү дээ.

Хоёр зуугаад жил биднийг эрхэндээ байлгасан Хятад 100 орчим жил эрхэндээ байлгасан Орос хоёр улсын бодлого явдагаараа явж л байгаа хэрэг. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэж энэ .

Монголыг геополитикийн гол чухал объектуудын нэг хэмээн анхааралдаа авах хэрэгтэй. Энэ улс газарзүйн байрлалын улмаас Орос, Хятадаас бүрэн хамааралтай байсан. Одоо ч эдгээр орон чухал үүрэгтэй хэвээр. Яагаад гэвэл Монгол улс олборлосон байгалийн баялгаа гадагш гаргахын тулд Москва, Бээжинтэй тохиролцох ёстой…гэж С.Балмасов цохон тэмдэглээд өнөөх эхэнд дурдсан хоёр өгүүлбэрээ бүр хүчтэй болгоод нийтлэлээ өндөрлөжээ.

“Монголчууд эвтэй  байхдаа хүчтэй” гэсэн үг өнөөх Н.Энхбаярын үг болж орхиод ардчилсан талын хүн тэр үгийг хэлчихвэл Н.Энхбаярын хүн болчих гээд өмнө нь хамт хэлээд явсан  МАН-ынхан ч хэлэхээ байж. Үгийг хүртэл хэн нэгэнд өмчлүүлчихээд сууж байхдаа ч яахав дээ. Эвтэй байх гэдэг үг ч биш үзэл суртал мөнөөсөө мөн билээ. Эвтэй байна гэдэг хоорондоо төдийгүй хорвоо ертөнцтэй ч эвтэй байж хүчтэй байх нь ойлгомжтой баймаар.

Олгой хагаравч тогоон дотроо гэдэг дээ. Гэтэл энэ интернэт гэгч  дэлхий даяар цуурч болдог газар гэдгийг хүн бүр анхаарах хэрэгтэй. Гуугл транслэйтээр ямар ч хэл мэдэхгүй хүн ядаж юун тухай бичсэн бэ гэдгийг мэдэж болдог болсон цаг.

Хэдүүлхэнээ байж хэрүүлээс өөр авъяа гэсэн ч авъяасгүй байж арай л болохгүй цаг иржээ.

Герман, Франц Английн дунд орших Бельги оронд НАТО, Ервопын холбоо байрлаж байх юм. Люксенбург гэх бас л олон улсын дунд орших жижиг хот улсад хамгийн найдвартай банк байх юм. Швейцарь гэж бас л 3 хэлтэй орон банкаараа тусгаар тогтнолоо баталгаажуулсан байдаг.

Гэтэл манайх авилгаараа л алдартай орон болж. Бараг бүх төрийнхөн гадаадад нууц данстай гэх.

Эцэст нь эртнээс бодож явдаг нэг санааг хавчуулахад хэрвээ манай улс төрчид гадны орноос хөрөнгө мөнгө босгож чадсан бол түүнийхээ 10 хувийг өөрөө ил авдаг хуультай болж яагаад болдоггүй юм болоо? Дэлхий даяар зуучлалын хөлс 10 хувь байдаг шүү дээ. Нээрээ бидэнд хэрэгтэй юм хийсэн хүн 20 хувиа ч авсан яадаг юм бэ. Олсон хүндээ ч ашигтай олууланд нь бүр ч ашигтай баймаар юм. Тэгвэл бид жинхэнэ авилгагүй орон болчих юм бишүү? Санжийн Баярыг “Оюу толгойг” хөдөлгөсөнийхөө шанд баахан авилга авсан гэж хардаад л байх юм. Шууд ил цагаан тохирсон хувиа авдаг бол хэн ч гэсэн улсаа өөд татах уралдаанд ханцуй шамлаад орох бусуу? Тэгвэл бидэнд нууж хаах юм ч үгүй болж буянтны хишигийг бултаараа хүртэхээс гадна “мангасын эрлийз” энэ тэр гэж хардахаа болих юм бишүү?

Төрөөр бизнес хийж болохгүй, ийм хуультай орон хаана ч  байхгүй гэж төрийнхөн хариулах биз. Тэгвэл яагаад төр рүү ингэтлээ зүтгээд байгаа хэрэг вэ? Одон өгсөн болж Эгог нь цатгадаг үе хэдийнээ шог болсон. Чингис хааны үед гавъяа байгуулсан хүнийг олон удаагийн ял цаазаас хэлтрүүлдэг “Их засаг” гэх хуультай байсан юм бишүү? Өөр улс орон өөр л байдаг юм байгаа биз бид яагаад ийм сайхан шударга хуультай орон болж болдоггүй юм бэ?

Нууж хулгайлж, тэндэрдэж, авилгадаж авсанаас хувиа хүртээд сайхан суусан нь хэн хэндээ өлзийтэй санагдах юм даа. Ил авсан хүн ядаж АНУд байшин худалдаж авахгүй эндээ л бариулна биз дээ? Түмэндээ тус хийсэн хүн том ордонд амьдарч л байг л дээ. Өөртөө ч амар өрөөлийн ч нүдэндээр биш үү? Орос Хятад хоёроос салаад гэрээ нүүлгээд явж чадахгүйгээс хойш хэн нэгэнтэй нь эрлийз хурлийз гэж хардаж суухаар ил тод байвал хамаагүй дээр санагдах юм даа.

Ганц Орос Хятад ч биш дэлхий тэр аяараа хавтгай болсон гээ биз дээ?
Д.Төрмөнх


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • zochin (April 16, 2014 5:40:06 pm )

    Avilga avsan humuustee hariutslaga sain tootsoh heregtei.

  • Tsogt (April 16, 2014 6:05:11 pm )

    Хужаануудын гар хөл бологсодыг авлигатай тэмцэх газар шалгах хэрэгтэй. Наад захиалгаар элдэв балай юм бичээд балайраад байгаа нөхдүүдийг МОНГОЛЫН ТАГНУУЛ, ЦАГДАА,ТУСГАЙ АЛБАДУУД анхааралдаа авч,ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦООЧ ээ

  • В.Г (April 16, 2014 6:10:33 pm )

    Монголын барилгын компаниудын ивээл доор 1 аймгийн хүн амтай тэнцэх хятад иргэд монголд үүрлээд авсан. Хөдөө орон нутгийн иргэд нутаг усаа хятадуудад үлдээгээд хотод ирээд шавчихсан. Байдал жоохон л эвгүйтвэл хятад улс иргэдээ хамгаалуулах нэрээр цэрэг армиа оруулж ирхэд ойрхон болсон байгаа. Яг л оросууд крымыг эзлэж авсан шиг.

  • Anonymous (April 17, 2014 12:20:42 am )

    ene ^hyataduud mongold iheer orj ireed bgaag eronhiilogch er ni yu gej uzdeg bol ta hariulaach eronhoologchoo

  • Anonymous (April 17, 2014 12:26:11 am )

    zahialgaar zoriud ard tumnii setgehuigeer togloj eldew tsuu ug anhaaral sarniulah zuil tawigdwaj bgaach mongol hun ard irgred iim zuiliig zow tungaaj oilgoh heregtei . adil tostei buyu iim hondlongiin xyatadiig surtachilsan uhuulga met zuiliig ard tumen eserguutsej bh ni c***al bid olon olon zuund tusgaar bj odii boltol tognosoor irsen uls undesten bilee bid mongol hun mongol uls mongolchuud ymaa

  • mongol (April 17, 2014 12:53:29 am )

    hujaanuud ih boljee orohdoo hvrwel zarim aimag orohgv shv

  • Mongol hvn (April 17, 2014 8:29:49 am )

    er ni bol vnen yum bichsen baina gehdee avilga vsan nuhudiig huvi av gej uugshvvlehiin orond haruitslaga avdag baih heregtei, odoo bayar bayartsogtiig shorond hiih heregteishde bvh zvil ni nvden deer il baihad ingeed saihan yavaadl baihiin, er ni bol hvnii shunal baragdah bish hedii 10 % iig ugsun ch avilga dahial avna shvvdee . hariutslaga hvleelgej surah heregtei unuudur huuli bolon turiin undurlugiin heden nuhdvvdiig hen ch yaj chadahgvi baina shvvde medseer helseer shuigsaar l yavaad baina,

  • zochin (April 17, 2014 8:52:45 am )

    ***** yumaa hujaa ****

  • unen shdee (April 17, 2014 11:21:35 am )

    NATO,Borok Obama haana bna yasan we ta nar boddoo. Mongoliin ard tumen uursduunuur ni bul**** uhuulj bdag . Ene heden mungu ugaasan shunaltai humuus yah gej Mongold amidraad bga yum bol ulam ulam l shigdeed batgana shig ***uud bh yumaa , Undesnii ayulgui bdal aldagdah , Mongoliin ard tumen ui olnooroo uwchin tusahad hen uldehuu . Huurhii nuguu tsagdaa tsagiin naiz , Hiliin tsereg , Ontsgoi , Zewsegt huchin , Emnelgiin suwilagch , ekh ornoo gesen deer ni gazar shoroondoo murguud uheh malchid , oron gergui humuus , yahaa medehgui UB gin heseg hun l uldeh bolno . Nuguu aldartai uyachid , busnessman , huulch , ged bugd munguu do**** bolgood eswel alt bolgood hussen oron luugaa ochij . BId Mongoloos uldsen suulchiin ard tumen bn bidend tuslaach geh bolno . Hen ni shudarga amidraad bn

  • unen shdee (April 17, 2014 11:21:56 am )

    yah bol mongol uls gej bh bolwuu ard tumen mini bi l law baihgui bh gej tusuulj bn . bid 30 jiliin daraa gehed hyatadiin haraand orson baikh bh yag uwur mongol shig bh bolno. Oros guren hyatadtai urt jiliin hugatsaatai ediin zasgiin geree baiguulsan , haraldaa Kreamiig Oros ah zuger songuuili yawuulaad Kremiig awlaa . Nuguu UN .

  • unen shdee (April 17, 2014 11:45:26 am )

    MANAI ERUNKHIILUGCH ZUGER L BELEG TEMDEG , HUUHDIIN SURGUILD HICHEEL ZAALAA. 16 NASTAI OKHINII ZAHIAG UNSHLAA ., TUNHAG GARGALAA CH GEH SHIG HEND HEREGTEI YUM WE TEMUUJIN SAID NI END ALUULAH GED BHAD BI HENIIG CH HULEEJ AWAHGUI GENE . UURIINHUU TUUHIIG GOY L BOLGOJ BWAL YRUNKHIILUGCHID BOLOO. UURIINKH NI TOMILSON HUN NI DARGA NAR NI MUNGU IDEJ UUGAAD BN GEHED UUR YUM BICHEED YARIAD BGA YRUNKHIILUGCH . BODDOO YRUNKHIILUGCH HUN .

  • ARD (April 18, 2014 10:47:51 pm )

    BITGIII HYTSATSGAADAA

  • Mgl hun (April 18, 2014 11:49:15 pm )

    5 jiliin dotor Mgliig haytad neg mujaa bolgono geed yarij bna
    sain bodooroi doo

  • Mgl (April 19, 2014 12:30:06 am )

    Монгол улсын төр зүүн тийшээ зүрчид, баруун тийшээ Хамил, түүнээс баруун талд буй Юлтус голын сав хүртэл, умар зүг Енисей мөрний дээд сав газар, өмнө зүг цагаан хэрэм хүртэлх газрыг захирч байсан нь монголын улс төрийн хүчнүүдийн улс орноо нэгтгэх нэгдмэл зорилтоо биелүүлэхийн тулд нийтээрээ чармайн тэмцсэний үр дүн байв. Гэвч Мин улсын хүсэн хүлээж байсан Монголын дотоод зөрчил 1452 оноос нэн хурцадсан байна Монголчууд бид ойр зуураа харах бус нэгэн зүгт харах ёстой билээ,үүний тул буурал түүх эцэг дээдэс Дээд Тэнгэр биднийг сургасан билээ,үүнийг чи хэрвээ ухаарах ухааны чинь сүв хаагдсан бол чиний хувь заяа үнсэнд хаягдсан шалз мэт болно гэдгийг сана.

  • АХМАД ЯАГИEMEGTEI (April 19, 2014 6:02:34 pm )

    ӨӨ ТЭНЭГҮҮДЭЭ ХЯТАДУУД МОНГОЛ УЛСЫГ ЗАЛГИХ САНАА БАЙГААЧ САЧИЙ НЬ ХҮРЭХГҮЙ ЭРТНИЙ БУУРАЛ ТҮҮХ ҮҮНИЙГ ГЭРЧЛЭНЭ, ЗАХИАЛГААР ДОНГОСООД БИЧЭЭД БАЙГАА ТЭНЭГҮҮДЭЭ , ЭДИЙН ЗАСГИЙН ХАРААТ БАЙДЛААС АСАР ТҮРГЭН ГАРАХ ГАРЦ ЦОГЛОГ МОНГОЛЧУУДАД БАЙГАА, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭЭД ШАТАНД ГАРГААД ДОТООДООСОО ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГАХЫН ТУЛД ТЭНЭГ ТОЛГОЙГОО ЖААХАН АЖИЛЛУУЛААЧЭЭ, ЭХ ОРНЫ ҮЙЛДВЭРИЙН ОЙМС БАНДААШ ХӨХӨВЧ ЦАМЦ ГЭЭД ОЛОН ЮМ БАЙНА, БАС 50 САЯ МАЛТАЙ БАЙЖ ДЭЭД ХАНШААР МАХАА АВЧ ИДНЭ, ЭНИЙГЭЭ ЦЭГЦЛЭЭЧ ЦӨӨХҮҮЛЭЭ БАЙЖ НЭГ Л ГУРИАТСАН ГАРУУД ЖААХАН БАЙГАА БАЯЛГАА АРД ТҮМЭНД АШИГТАЙ ЗАРААЧ ОДОО 2 Р ЭЭЛЖ ХООЛОО ИДМЭЭР БАЙНА, ЭНЭ НЬ ЭГЭЛ АРДУУД ТОРДООД ӨГӨӨЧ

  • Zochin (April 21, 2014 9:43:09 am )

    Suuld Manj gej uls Mongol, hyatad 2 ulsiig 200 garan jil erhendee bailgaj baisan bolohoos hyataduud mongoliig erhendee bailgaj baisan tuuh hezee ch baigaagui. Harin Mongol ni Oros hyatad 2 iig ali aliniig ni 200, 300 jil erhendee bailgaj baisan shuudee. Tiimees ch ted bidend durgui baidag biz. Manjuud bas nuudelchid, Hyatadiig erhendee bailgah hugatsaandaa oorsdoo uusaj alga bolson. Yum bichihdee sain uchriig olj bichih heregtei.

antalya rent a car