antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 12, 2014 28 comments

Д.Сугарыг сугалуулах гарцаагүй баримтууд энэ

нийтлэсэн Admin

4a8b894e5fd57e9originalМонголын төрд Д.Сугар гэж хэнд ч дийлдэггүй айхавтар хүн гарч ирээд багагүй хугаcаа өнгөрч байгаа. Төрийн

өмчийн хорооны даргын албан тушаалд байхдаа л өөрт ашигтай бус мөнгө олж болох бүхий л төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн дарга болж, олон оронтой тоогоор хэмжигдэх мөнгө авдаг байсан гэх түүний талаар таагүй баримт дэндүү олон. Ямар сайндаа л хэвлэлийнхэн энэ тухай бичиж Монгол Улсад төр засаг бас хууль гэж байдаг юм бол энэ хүнээ шалгаж хариуцлага тооцох ёстой гэдгийг дахин дахин анхааруулж байв. Харин сүүлийн хэд хоногт энэ хүний тухай сонсогдон шинэ мэдээ гэвэл АТГ-ын тэргүүн комиссар Н.Ганболд энэ сарын 7-нд УИХ-ын дарга З.Энхболдод нэгэн албан бичиг хаягласан нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг энэ халхавчнаас нь гаргах агуулгатай байв. Энэ тухай манай сонин өчигдрийн дугаартаа мэдээлсэн бөгөөд Д.Сугарын өдүүлсэн хэрэг хийгээд АТГ-ынхан түүнийг шалгаснаар ямар их “но” илрүүлсэн тухай мэдээлсэн билээ.

Ингэснээр олон нийтийн дунд УИХ энэ асуудлыг хэзээ хэлэлцэж, Д.Сугар хуулийн өмнө хариуцлага хүлээж чадах болов уу хэмээн харж байна. Басхүү АТГ-ын тэргүүн комиссарын УИХ-ын даргад илгээсэн албан тоотоос Д.Сугар гэх эрхэм төрийн өмчийг хайр найргүй “зооглож” байсан, өөртөө өчнөөн тэрбумаар яригдах хөрөнгө босгосон, Солонгос, Япон зэрэг улсад өөрийн нэр дээр байр авч, Хонгконгийн “Эйч Си Би Эс” банкинд оффшор данстай байсан нь нотлогдсон гээд “но”- той, ноцтой баримтыг дэлгэв. Үнэндээ тэрхүү баримтыг харахад Д.Сугар гэх эрхэм бүх насаараа төрийн бас төсвийн байгууллагад ажилласан гэхэд тоолж барамгүй их хөрөнгө мөнгөтэй болсон, улс дамнан хаус худалдан авч түүнийгээ зарж борлуулдаг нь гайхал төрүүлж байгаа юм. Мөн Д.Сугар хөрөнгө босгоод байгаа атлаа түүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ огт мэдүүлдэггүй байсан нь АТГ-ынхны хараанд өртөж, хар дэвтэрт данслагдахад хүрсэн гэж байгаа. Энэ тухай АТГ-ын тэргүүн комиссар Н.Ганболдын УИХ-ын даргад илгээсэн албан тоотод тодоос тод дурайж байна. Иймээс илүү олон зүйл нуршилгүйгээр Д.Сугар гэх эрхэм Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа ямар хур хөрөнгөтэй болсон талаар баримтыг хүргэж байна.

БАРИМТ-1

Д.Сугар 2012 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр ‘Транс Трейд Би Би Си Би” ББСБ-аас 273.3 сая төгрөгийн, мөн өдрийн тавдугаар сарын 31-нд 113 сая төгрөгийн зээлийг тус тус авсан. Ингэхдээ дээрх зээлийг одоогийн албан тушаалд томилогдохдоо авсан. Түүнчлэн тэрбээр сүүлд авсан 113 сая төгрөгийн зээл авахдаа гэрээ байгуулсан бөгөөд 113 сая төгрөгийг хоёр хувийн хуүтэйгээр 12- сарын хугацаатай зээлж аваад тухайн оны есдүгээр сарын 26-нд буцааж төлсөн. Ингэхдээ зээлийн хүү болох 8,7 сая төгрөгийг төлөөгүй төдийгүй хөрөнгө орлогод нь орсон их хэмжээний өөрчлөлтийн талаар 30 хоногийн дотор мэдэгдэж бүртгүүлээгүй.

БАРИМТ-2

Хонгконгийн “Эйч Эс Би Си” банкинд Д.Сугар оффшор данстай бөгөөд уг данснаасаа иргэн О.Тамирын дансанд хоёр ч удаагийн гүйлгээгээр 316.897 сая ам.долларыг шилжүүлсэн. Ингэхдээ энэ тухайгаа мөн л хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй.

БАРИМТ-3

Мөн тэрбээр 2011 онд Солонгосын Чэжү, Раөн хотхоны 101/701 тоот хувийн сууцыг 600 гаруй сая төгрөгөөр худалдаж авсан ч энэ тухайгаа мэдүүлээгүй. Түүнчлэн 2013 онд 580 сая төгрөгөөр худалдсан ч энэ тухайгаа бас л мэдүүлээгүй.

БАРИМТ-4

Д.Сугар нь “Үндэсний үнэт цаас” ХХК-ийн ногдол ашиг, тус компанийн хувьцааг худалдаад олсон гэх нэг тэрбум гаруй төгрөгийн орлогыг мэдүүлээгүй. Түүнчлэн энэ мөнгөө МИАТ- ийн экс захирал Ч.Хоролсүрэнд хадгалуулсан гэдэг ч хөрөнгө орлогын мэдүүлгийн “хадгаламж” гэсэн хэсэгт бичээгүй гэдэг нь шалгалтын явцад тогтоогджээ. АТГ-аас дээрхээс гадна өөр олон баримт бүрдүүлэн УИХ- ын даргад хүргүүлсэн бөгөөд дээр дурдсан нөхцөл байдлууд Д.Сугар нь хөрөнгө орлого болон тэдгээрийн эх үүсвэрийн талаар Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 17 дугаар зүйлийн 17.3 болон тав дахь хэсгийг зөрчсөн гэж үзэхэд хүргэж буйг дурджээ. Иймээс АТГ-аас Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-ын даргад хандсан нь энэ бөгөөд “албан тушаалаас нь халах” хариуцлага хүлээх эсэх асуудлыг шийдвэрлүүлэх саналтай байгаагаа албан ёсоор дуулгасан нь энэ юм. Ингэснээр Төрийн өмчийн хорооны даргаас Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэсэн суудалд гүн шигдээд байсан Д.Сугарын асуудлыг удахгүй УИХ хэлэлцэх нь тодорхой болж байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • ЗОЧИНЗОЧД. (April 12, 2014 11:32:55 am )

    ЭНЭ ТӨРИЙН ЛУЙВАРЧИН АЙМШИГТ ОФФОШОРЫГ НЭН ДАРУЙ ЯАРАЛТАЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ БҮХ ДААНСНЫ ОЛОН ТЭРБУМ ГАДААД ВАЛЬЮТ,БУСАД ЭД ХОГШЛЫГ ХУРААН АВЧ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ БАРИУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА,ЭНЭ МЭТЭЭР ТӨРИЙН МӨНГИЙГ ХООСЛООД БАЙХААР,ТӨРД ЯМАР МӨНГӨ ОЛДОХ БИЛЭЭ,АРГАГҮЙ ШҮҮДЭЭ,АРДУУД ЯДУУ ЯВАХААС ЯАХАВ ДЭЭ,ЭНЭХҮҮ ЛУЙВАРЧДАД ЯЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ АМСУУЛМААР,МАНАЙХАНЧ ДЭЭ 4-5 ЖИЛ БОЛГООД ГАРГААД ТАВЬЧИНА БИЗДЭЭ,ЭРГЭЭД Л НУУСАН МӨНГӨӨРӨӨ БУЮУ,ДАХИАД Л СУРАСАН ЗАНГААРАА БАС ЛУЙВАРАА ХИЙХ БИЗ,СУГАРЫГ СУГА ТАТАХ ХЭРЭГТЭЙ

  • азаа (April 12, 2014 11:43:57 am )

    гонконгийн дансны мөнгө нь сая ю****** мянгаю****** аль нь ч гэсэн сайн иджээ .манайх хужаа шиг бүх хөрөнгийг нь хураагаад бууддаг болмоор юм тэгвэлэнэ олон авилгачид цөөрөөд улсын нуруу тэнийж улс хөгжих байхдаа

  • Anonymous (April 12, 2014 11:45:42 am )

    aav huu ***r shorond taaraldaj ntr

  • Зочин (April 12, 2014 11:58:55 am )

    Хүү нь хар ******хичин, өөрөө авилгач луйварчин, энэ долир Сугарыг яая даа байз, өөрөө нэг удаа хэлсэн нь: “Надад ийм булхай, луйвар илэрвэл хятад шиг буудчихаарай” гэсэн шүү дээ, буудахаа байя л даа, луйвардсаныг, авилгалд авсныг нь хураая л даа, өөрийг нь аавынхруу явуулья, гүйцээ.

  • zochin (April 12, 2014 12:37:34 pm )

    yu ch gemeer ym bedee. avilgachidiig…..

  • zochin (April 12, 2014 12:38:52 pm )

    Baasanhuu chi odoo ene huniig ogtsruulah tuhai orgon barina bizdee.

  • zochin (April 12, 2014 1:56:54 pm )

    ard tumen min ed nar shig luivarchidaas bolj ,uls oron ard tumen yaduu zuduu ,amidarch bna shuudee.

  • САНАЛ ХҮСЭЛТ (April 12, 2014 2:02:05 pm )

    өө за за аймаарл юум бодсон юум

  • Сайнаа (April 12, 2014 3:15:35 pm )

    Тал тархитай олигархи.

  • janik (April 12, 2014 3:34:50 pm )

    Olsgolon nohoind hayaj ogdog bolbol Ganzorig,Sugar metiin hulgaich nar aidag bolno shuu

  • УИХ шударга байх ёстой (April 12, 2014 4:45:00 pm )

    УИХ – ын 76 шударга царайлж энэ авлигачин нөхрийг цэцээс чөлөөлөх үү? За мэдэхгүй. АВЛИГА аваагүй хүн УИХ д байна уу? гэж асуух хэрэгтэй байх шүү. Дараа нь СУГАРын асуудлыг тавих хэрэгтэй.

  • Anonymous (April 12, 2014 4:55:46 pm )

    AIMAAR umaa

  • Sugar (April 12, 2014 6:04:03 pm )

    Энэ үнэхээр балай амьтан. Зурагтаар юу гэж бурж байлаа. Эрдэнэс монгол компанийг дампууруулсан, таван толгойн стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах ажлыг нураасан, 1072 хувьцааг будаа болгосон, эрдэнэтийн овоолгыг төрөөс төрсөн тэрбумтан авилгачин Адь******гийн Ачит эх компанид өгсөн гэдгээр хамсаатнуудынх нь хамт нүднээс далд болгох ёстой луйварчин

  • zochin (April 12, 2014 8:32:05 pm )

    иЙМ ЛУЙВАРЧИНГ ХАМГААЛАХ ГЭЖ ТУСГАЙ ХУУЛЬ ГАРГАДАГ ЮМ БАЙНА Л ДАА жИРИИН ИРГЭНЭЭС ЮУ ХИЙСЭН ГЭЖ ИЛҮҮ ЭРХ ЭДЭЛДЭГ БАЙНА АА

  • Anonymous (April 13, 2014 12:02:39 am )

    Muu avilgalchiig shuud buud

  • балдан (April 13, 2014 12:09:15 am )

    Ардчилсан авилгачдаа гэж хөөрхий…

  • cugar (April 13, 2014 12:37:05 am )

    alban tacalgaanii tsonhoor amidral caihan bn geceer ardcn huvcgal hiichii ureer ulc orhiig idej uuj, ard tumhiig gazraar shoroo umhuulceer luivarchdaac burdcen zacaglal . hahuulchdaac burdcen tur ba huuliinhan, ene buh corog uzuulelt ihtei niigmiig bii bolgocon baihad CUGAR metiin zalihainuud yaj zugeer cuuhyy.????

  • cugar (April 13, 2014 12:39:07 am )

    00000000000000000000000000000

  • сандуй (April 13, 2014 9:42:16 am )

    сугарыг хууль бус олсон хөрөнгийг нь хурааж,хатуу дэглэмтэй хориход олон жилээр яллах хэрэгтэй.

  • төрийн толгой дээр шээж байгаа энэ хүнийг (April 13, 2014 12:01:44 pm )

    Төрийн толгой дээр шээж байгаа энэ ам нь муруйсан амьтан их зовно доо ча вас……

  • xarakari (April 13, 2014 1:23:05 pm )

    SU xyy avgai xyyxdee bodood XARAKARI yildex yldlee

  • nayaНаяа (April 13, 2014 4:56:07 pm )

    naadah chi n ard tumen yduu baival bidend l heregtei gej heev neg yrij suusan tolgoi shuu dee.

  • зочин (April 13, 2014 5:47:56 pm )

    Нугэл н нудээрээ гуйсэн амитан

  • ЗоZo (April 13, 2014 10:16:52 pm )

    Do.su ug ni ooriigoo yu yachihmaar l bgaa yum daanch tegeh zurh zorig ene dolirt baihguildee

  • boris (April 13, 2014 10:54:38 pm )

    Edgeer ilersen geh barimtuud ni urid ni vildsen ilreegvi nuun daragduulsan hergvvdiin hajuud yu ch bish. 100 nii 5-n huvid ch hvrehgvi .tedgeeriig mash sain daldalsan nuhurshvv.er ni yu bodoj amidraad yavaad baidag bnaa oilgohgvi yum shunal gej hvniig iim bolgoh gj..tal harvah vedee yavchihdaggvi….***iin urgamal amar duusahgvi yumdaa .

  • цогоо (April 14, 2014 3:55:31 am )

    энэнийг буудаж баярлуулж болохгүй .. н********** наманчилж өөрөө амиа хорлож үхэе гэтэл нь амьдаар нь ******лах хэрэгтэй. хулгайлсан мөнгөө тоо ёсоор нь буцааж өгөөд бусаддаа энэ талаар сэрэмжлүүлэж үр удам хойчид нь үгийг нь **********лж бичлэг хийн зурагтаар гаргах хэрэгтэй. дараа нь тал нүүр нь татсан зургийг нь үр хүүхдүүдийх нь толгой дээр 5 жил зүүж явуулах хэрэгтэй. ингэсн байхад ******сайн хулгайчид өөрсдөө уучлаарай гээд улсын өмчийг буцааж өгөөд хадан дээрээс үсэрч монголын газар шороог цэвэрлэх болно

  • цогоо (April 14, 2014 3:59:19 am )

    1. н.ү.г.э.л.э.э
    2. т.а.м.л.а.х
    3. м.у.у.с.а.й.н.

  • dorj (April 15, 2014 6:14:05 am )

    Sugar ah hurdan orj ireed bandi bolooroi.Shorongin hulgaruud tanig dallaad baisan.Hyyg chini hohyyr bolgono genee yaana daa nutgin nynjiggyi ah mini.

antalya rent a car