antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 9, 2014 15 comments

Хүүхдээ сайн хүн болгоё гэвэл “ЮНИТЕЛ”-ийн рекламыг битгий үзүүлээрэй

нийтлэсэн Admin

12786_487Рекламдахад учир бий… Муу зүйлийг сайн болгож, муудсан зүйлийг шинэ болгох нь рекламны хүч. Гэхдээ ингэж болохгүй. Учир нь рекламд ёс зүй хамгийн чухал нь. Сайн зүйлийг сайн гэдгийг ойлгуулахын тулд л реклам байх ёстой. Харин олон нийтийг муу муухайд уриалсан бол тэрхүү рекламыг хориглох тухай заалт Зар сурталчилгааны тухай хуульд бий. Тэгвэл үүнд хамруулж болох рекламыг “Юнител” компани сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацах боллоо.

Уг рекламны зорилго нь шинэ утас авахад нэмж 300 мянган төгрөгийн нэгж өгч буй мэдээллийг олонд хүргэх. Гэтэл тэрхүү зорилгоо зүгээр ч нэг биелүүлсэнгүй. Иргэдийг тэр дундаа насанд хүрээгүй хүүхдүүдийг хариуцлагагүй болгоход түлхэх аж.

Тодруулбал, үйлчилгээний ажилтнаас гар утас болон цэнэглэх карт авсан үйлчлүүлэгчийн дүрд тоглогч М.Баярмагнай цаашаагаа эргэж харалгүй зугтаж байх юм.

Тэрхүү рекламны тайлал нь ”300 мянган төгрөгийн нэгжийг үйлчилгээний ажилтан бүсгүй андуураад өгчихөж. Түүнийг нь үйлчлүүлэгч алдааг нь залруулах байтал шууд хар эрчээрээ гүйж байгаа” явдал. Болоо ч үгүй тэрээр гадаа хүлээж байсан найздаа мөнөөх үйлчилгээний ажилтанг “Энд ёстой нэг дүпп хүүхэн байна аа. Нөгөө дүпп хүүхэн чинь тэр голд нь сууж байна” гэчихсэн гардаг.

Янз нь тэнэг хүнийг тэнэгтүүлж байгаад дахин нэг утас, нэгж авахаар шийдсэн бололтой юм. Магадгүй уг рекламанд дараагийн анги гэж байгаа бол үйл явдал бас л дээрхи янзаар үргэлжлэх нь тодорхой. Энэ бол манай улсын тэргүүлэгч үүрэн утасны компанийн нүүр царай. Тэд рекламаа олон нийтэд сонирхолтой, зугаатай хэлбэрээр хүргэхийн тулд дээрх хувилбарыг сонгосон нь тодорхой. Гэсэн ч үүнийх нь балгаар эцэг, эхчүүд үр хүүхэддээ хэлэх үггүй болчихоод сууж байгааг тэд мэдсэн болов уу. Эсвэл бүх аав, ээжүүд биш юм гэхэд үр хүүхэддээ зөв амьдарч, зөв явахыг сургадаг ёстой ухаалгууд нь “Ингэж болохгүй. Наадхи чинь их муу үлгэр дууриал үзүүлж байна. Миний хүү ингэж болдоггүй юм шүү” гэж хэлээд сувгаа сольж сууна.  Учир нь ухаалаг утастай болохыг мөрөөддөг ухаангүй хүмүүсийн дүр төрхийг нийгэмд рекламдах нь өөрөө ёс зүйгүй хэрэг юм.

Өөрөөр хэлбэл “Юнител” компани дээрх рекламаараа зөвхөн хүүхдийг төдийгүй олон нийтийг луйварчин, худалч, залилагч байж болох тухай “сургаал” айлдаж орхилоо.

Гэхдээ үүнийг цэгцлэх боломж хуульд бий.  Тодруулбал Зар сурталчилгааны тухай хуулийн 6.5.7 дугаар зүйлд “Айдас төрүүлэх, хүчирхийлэл, садар самуунд уруу татах, түүнчлэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд гэм хор учруулах үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж буй зар сурталчилгааг хориглох” гэсэн заалт бий. Мөн хуулийн 7.4 буюу “Дараахи зар сурталчилгааг ёс суртахуунд үйл нийцсэнд тооцно” гэсэн зүйлд “Үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нийгмийн гарал, байдал, нас, хүйс, мэргэжил боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлыг гутаан доромжилсон үг хэллэг, харьцуулалт, дүрслэл зэргийг ашигласан” болон “Хүнлэг ёс, ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн” гэх заалт тус бүр бий. Эдгээр заалт нь өөрөө рекламд “дүпп хүүхэн” гэх хэлэхийг, “Утас авсан чинь надад андуураад 300 мянган нэгж өгчихлөө. Үнэн дүпп хүүхэн байна аа” хэмээн зүй ёсны зүйлийг зүй бус хулгай мэтээр ойлгуулж болохгүй гэдгийг хэлж байгаа хэрэг.

Иймд хүүхдээ сайн хүн болгохыг хүсвэл “Юнител” компанийн рекламыг битгий үзүүлээрэй. Үүнийг хуулийн хүрээнд хянаж ажилладаг байгууллага нь хянаж,

хариуцлагаа тооц. Тэгэхгүй бол өнөөдөр өдөр болгон хууль бус, хэтрүүлсэн, олон нийтийг доёолсон, доромжилсон, ёс бус үйлд уриалсан рекламууд телевизийн дэлгэцийг чимэх болоод удлаа. Эцэс сүүлдээ аав, ээжүүд үр хүүхдийнхээ хууль бус дадал хэвшлийг хориглож чадахгүй болох ч юм билүү хэн мэдлээ. Тиймээс “Юнител”-ийнхэн юун түрүүнд ёс зүйгүй рекламаа “цэвэрлэ”. Эс бөгөөс ёс суртахууныг эрхэмлэгч түмэн олон та бүхнийг шүүхийн өмнө дуудах ч юм бил үү хэн мэдлээ.

Эх Сурвалж: Улстөрийн тойм


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • зочин (April 09, 2014 3:34:18 pm )

    Үнэн зүйл бичсэн байна. Угаасаа юнителийн реклам гэж них урт ойлгомж ******тай нуршуу юмнууд байдаг ш дээ. яг юу хэлэх гээд байгаа нь тодорхойгүй.Одоо бүр ёс зүйгээ ч алдаж эхлээд байна. Муухай реклам. Товч тодорхой байвал зүгээр юм. ДДШТВ шиг

  • ганаа (April 09, 2014 5:46:36 pm )

    ер нь ямар ч рекламанд хошин шогийн хэдэн салбадайнууд уйдтал гарах юм аа. нөгөө л нэг хэдэн маазарсан марзагнасан юмнууд… залхмаар… харахаас дургүй хүрмээр. шинэлэг санаа ч байхгүй. нэг бол гадаадын реклам хуулна, эсвэл нүүр амаа хачин сонин тэнэг болгож маазраад л… бооёо, ундармаа, заанаа, баярмагнай, банш батаа гэх мэт… залхаж байна.

  • ххха сүртэй юм (April 10, 2014 10:57:56 am )

    Рекламанд иймэрхүү юм байж л байдаг . Одооны хүүхдүүд айхтар болсон хүмүүс энэ рекламнаас нэг их үлгэр дууриал авна гэж юу байхав. Энийг хүндрүүлж бухимдуулж өөрсдийгөө нээрэвтүүлээд яах вэ дэ.

  • police (April 10, 2014 11:01:14 am )

    Та нар ажиглаж байна уу 5 сайт яг зэрэг энэ мэдээг хийлээшд , Сая тэгсэн чинь утсаар яриж асуулаа . Ямар ч хамаагүй компанируу дайрсан нийтлэлийг 600,000-800,000 аар бичнэ гэнэдээ , Холбогдох хүмүүс нь энэ реклам биш энэ худал мэдээлэл өгдөг хийх юм аа олж ядсан нөхдүүдийг шалгаж хаалгах хэрэгтэй

  • 1 (April 10, 2014 11:02:19 am )

    Mongoldoo l hamgiin sain juji****d shuudee manai ger bul nz nuhud bugd uzeh durtai

  • hudaldagdsan setguulzui (April 10, 2014 11:09:32 am )

    Unuudur buh l saituud iim medeelel tavij gene, medee bur n unelegddeg saituud bugd l iim zahialga avsan bololtoi. iim yumand tarhia ugaalgah uy holdsoor harin setguulchid ulairsaar… hooltoi honohiin tuluuh temtsel gej bgaa yum shd eniig., bolj butej bgaa yumiig shuumjlehees, buteej ul chadah archaagui setguulzui

  • Munhuu (April 10, 2014 11:10:24 am )

    Энэ чинь реклам шүүдээ хошин реклам , . 300,000 нэгж өгч байгаа нь надад бол таалагдаж байна.

  • №1 (April 10, 2014 11:12:23 am )

    за тэр гадны янз бүрийн сарын тэмдэ ариун цэврийн хэрэгслийн реклам үзэж байхаар ганц Монгол үүрэн холбооны Юнителийнхээ рекламыг үзэж байсан нь дээр . 300.000 нэгж гсэн чинь гоё сонсогдож байна шүү

  • монгол хүн (April 10, 2014 11:55:32 am )

    Амьдрал дээр ийм зүйл тохиолдвол Балмагдсан хүн болгон л ингэж цаа******гаа хараад зугтах байхдаа.

  • MGL (April 10, 2014 1:07:43 pm )

    Юнителийн рекла******д бүгд шинийг санаачилсан хошин өнгө аястай байдагшдээ угаасаа энэ юу нь тийм сүртэй байнаа. Сайхан л урамшуулал байна

  • qwerrty (April 10, 2014 1:08:50 pm )

    Ene utas mobid 280 aar zaragdaj bhad harin ch 300.000 aar avaad deer ni 300.000 negjtei bna gdg chini saihan l bolomj baina. Bayarmagnai baitugai bi ch skokond orohiin bna hh

  • 123456 (April 10, 2014 1:21:17 pm )

    Олон жил үйл ажил********** явуулж байгаа газар ямар реклам хийх хууль дүрмээ мэдэлгүй яаахавдээ . Энэ чинь наргиа шүү дээ өөр зөндөө л айхтар айхтар рекла******д байдагшд . 300,000 нэгж өгч байсан өөр оператор мэдэхчгүйн байна.

  • vnench hvv (April 10, 2014 1:24:17 pm )

    zygeer l reklam b.na

  • REclam (April 10, 2014 1:52:53 pm )

    Нэгжээ аваад л утас үнэгүй авчихийн байнашдээ гоё юм байна. Маш их таалагдлаа. Энэ чинь хошин урлаг бас реклам шүү дээ

  • Anonymous (April 10, 2014 3:05:44 pm )

    goyl bnsh yu ni bolohgvi bga Manaihan ym hich bga negne ain ………….

antalya rent a car