Монголд ураны хайгуулын хамгийн олон лицензтэй гадаадын компаниудын нэг нь Францын “Арева групп” юм. Сүхбаатар, Дорноговь зэрэг аймгийн нутагт тус компани 28 лицензтэй. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутгаас “Арева”-гийн охин компани “Кожеговь” ураны шар нунтагийн анхны дээжийг аваад жил гаруй болж байна. Үүнийгээ “туршилтын олборлолт” хэмээж буй. Ураны ордын ашиглалтын нэг ч лицензгүй “Арева гурпп” анхнаасаа манай хууль тогтоомжийн цоорхойг овжин олж хараад ийнхүү шар нунтаг гаргах хүртэлх үйлдвэрлэлийн дамжлага ажиллуулсан гэж шуудхан хэлж болохоор байгаа юм. Одоо тэд удахгүй ашиглалтын тусгай зөвшөөрлөө авах гээд дээгүүр яриа хэлцэл хийж яваа ажээ.
Тэгвэл өнгөрсөн хоёр жилийн турш маргаан тасраагүй байгаа Улаанбадрах сумын малчдын малын үхэл нь ураны олборлолтоос болсон гэдэгт нутгийн иргэд эргэлзэхгүй байна. Саяхан Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг буюу Зүүнбаянгийн харъяат малчин Л.Гэрэлт-Одын 80 гаруй төллөх эх малаас 90 гаруй хувь нь үхэж үрэгджээ. Өнгөрсөн долоо хоногт байгаль орчны чиглэлээр ажилладаг иргэний байгууллагын төлөөллүүд тус сумыг зорьж, газар дээр нь очиж үзэв. Тэдгээр хүмүүсийн нэг болох Ц.Энхбаярын ярьснаар бол малчин Л.Гэрэлт-Одын хонь, ямаанаас голцуу үсгүй хурга, ишиг гарчээ. Ийм нялх төл мэдээж амьдрах чадваргүй тул тэр дороо үхсэн бөгөөд цөөн тооны хасаг дутуу үстэй гарсан хурга, ишиг нь тэднийг очиход хөл дээрээ тэнцэж ядан зогсож байсан байна. Л.Гэрэлт-Одынх “Кожеговь” компанийн ураны хайгуул, олборлолтын талбайд хамгийн ойрхон, найманхан километрын зайтай нутаглаж байгаа аж. Мал эмнэлэгийн албаныхан харин тэдний үхсэн хурга, ишигнээс шинжилгээний дээж авч, лабораторийн шинжилгээ хийж үзэхэд малын гаралтай ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй байна. Тэгэхээр үсгүй, эсвэл хэвлийдээ үхсэн хурга, ишиг мэндлэх нь өөр учир шалтгаантай болж таарлаа.
Нутгийн малчдын хувьд “Кожеговь” компанийн үйл ажиллагаа явуулж буй ураны талбайгаас ялгарсан химийн хортой элементийн гайгаар мал төллөлт хэвийн бус боллоо гэж үзэж байгаа ажээ. Улаанбадрах сумын малчдын хотонд гурван хөлтэй хурга гарсан нь ч мөн ураны гамшиг гэхээс өөр замгүй юм байна. Ц.Энхбаяр нар Зүүнбаян, Улаанбадрах зэрэг сумын малчдад тохиолдсон энэ бүх гамшигт явдлыг газар дээр нь баримтжуулсан гэрэл зураг, дүрс бичлэгүүдээрээ нэгэн сонирхолтой нэвтрүүлэг хийхээр бэлтгэж байгаа гэнэ.
Б.Отгонбаяр
Эх сурвалж: Eagle.mn
Холбоотой мэдээ
-
njutyиргэд (April 07, 2014 5:59:58 pm )
Нунтаг гээд үхэх гээд байгаа сайд дарга эрх мэдэлтэнүүдийг зайлуулаж тэр тараасан лицензийг нь хураан авч хүчингүй болгоочээ.
-
би (April 08, 2014 10:08:48 am )
малчин Гэрэлт од минь наад газраасаа холдооч энэ бузар зүйлээс цээрлэмээр байна монголд газар мундсан биш зайлаад эрүүл аж төрөхийг бодмоор юм энэ ************ой хүмүүс чамайг ятгаад наан чинь байлгаад байгаа ю****** эсвэл чи шантаажлаж мөнгө олох гэсэн юм уу? мал хуй гэдэг чинь чинии хувьд буян юм байгаа биздээ ингэж бузар оруулах хэрэг юу байна. зайлаад өгөөч…
-
zochin (April 08, 2014 11:02:18 am )
“Гайгүй” гэхээр газар нь хаа ч тэр хөрөнгөлөг болон эрх мэдэлтнүүдийн
” газар ” байдаг нь түгээмэл шүү дээ . . . -
Anonymous (April 09, 2014 12:21:46 pm )
humuust noloolbol yu boloh ve. mongol iim muuhai uls baigaagui yumsan. odoogiin zasag manai nutgiig iim bolgochihloo
4 Comments