Монголын хүнсний үйлдвэрлэлийн салбарт монополь болсон хэдхэн том компаниудын нэг бол “Алтан тариа” ХХК. Энэ том компанийг хариуцан ажиллуулж тэр олон хүнийг цалинжуулна гэдэг барагтай аавын хүүгийн дааж, давах ажил биш. Харин ноён П.Цэнгүүний хувьд бизнест одтой нэгэн бөгөөд “Алтан тариа”-гаас гадна “Стар Эстейтс” ХХК, “Стар Апартментс” орон сууцны цогцолборыг толгойлдог бөгөөд ирэх онд “Хилтон Улаанбаатар” хэмээх олон улсын таван одтой зочид буудлыг бариулах гэж буй. Бизнест одтой, адтай аавын хүү тэрээр улстөрийн асуудалд төдийлөн оролцоод байдаггүй ч урлаг спортод “нугасгүй” нэгэн гэнэ лээ. Нөр их ажлын хажуугаар ДБЭТ-т очиж, сонгодог урлагаар сэтгэлээ сэргээдэг гэдэг. Мөн түүний хамгийн ихээр сонирхдог зүйл бол автомашин. Тиймээс Оросын Батлан хамгаалах яамны захиалгаар хийгдэж буй хуягласан “Тигр 6А” машины шинэ загварыг нэг сая еврогоор худалдан авахаар захиалгаа өгчээ.
Эх сурвалж: Шударга.мн
Холбоотой мэдээ
-
иргэн (April 06, 2014 1:06:33 pm )
юм хийдэг хүн юугаа унаж идэх нь ямар хамаа байна. Харин махкомбинарыг авсан нөхөр юу хийгээд байна аа. ийм үр ашиггүй, зориулалтын бусаар ашиглаж байгаа,устаж үгүй болсон хувьчиллудыг эргэж харан хариуцлага тооцууштай
-
lutaa (April 06, 2014 2:11:27 pm )
HEHE MONGOO BARJ YADSAN AMITAN YUMAADAA
-
khelekh ug (April 06, 2014 10:02:36 pm )
orosiin k***iig tiim uneer avdag ** bayan ium
-
зочин (April 07, 2014 8:56:48 am )
юугаараа баяжсан залуу вэ шалгах хэрэгтэй АТГ.Он удаан жил ажилласан олон олон ажилтнуудыг цомхтгол, зөрчил гаргасан нэрийдлээр халж явуулчихаад сэтгэл нь өвддөг ю******.Өөрөө л сонгодог үзээд явахаар ажилтнуудаа гэгээрүүлээч.Ажилтны эрх ашиг хамгаалдаг байгууллага байхгүй ийм том үйлдвэр байдаг ю******.Олон жил сэтгэл зүрхээрээ энэ үйлдвэрт ажилласан олон олон ажилтны амьдралаар тоглохоор мундаг сайн дарганцар болдог юм байна л даа.Энэ харх ичиж ажиллаж амьдармаар даа.Хэдэн ажилтнаа гахай маллуулах,барилгын ****** цэвэрлүүлж,өөрөө болохоороо дээгүүр сэвээд явдаг л харх байна даа.Ажилтнуудынхаа үгийг хүлээж авдаггүй ,хүн хүлээж авах дургүй л дарга байна лээ дээ.
-
зочин (April 07, 2014 9:15:44 am )
Ямар юмаараа нөр их ажил амжуулдаг юм .Хэдэн ажилтнууд нь нойр хоолоо хасан байж л хамаг ажлыг нугалдаг юм шүү дээ.Энэ өөрөө машин тэрэг,урлаг уран сайхан хөөгөөд их л завтай байгаа нь харагдаад байна ш дээ.Нөгөө Том төрөөс ухаалаг төр энэ мөн үү.
5 Comments