antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2014 2 comments

Н.Батбаяр сайдаас болж “Гудамж” төсөл зогсоно

нийтлэсэн Admin

batbayar_batbold_0404Чингис бондын мөн­­­гөнөөс 200 сая ам.доллар гарч сайдын найз гэгдэх
Б.Батболдын гарт очсон

Сүр дуулиантайхан эхэлж байсан “Гудамж” төс­­­­лийн ажил зогсох дээрээ тул­­жээ. Харин энэ асуудал эрх баригчдын дунд багагүй маргаан дагуулж эхлээд байгаа юм байна.
Тодруулбал Эдийн зас­гийн хөгжлийн сайд Н.Бат­баяр “Энэ жил хотын зам шинэчлэх ажилд бондын мөн­гөнөөс нэг ч төгрөг гар­гахгүй” гэж хэлсэн нь хо­тын захирагч Э.Бат-Үүлийн уурыг хүргэснээс үүдсэн аж.

Уг нь Чингис бондын хө­рөнгөөр Нийслэлд хийгдэж байгаа томоохон бүтээн бай­­­­гуулалт бол “Гудамж” тө­­сөл байсан. Эл үйл явд­лыг зарим нэг улстөрчид “Бондын хөрөнгийг дураа­раа захиран зарцуулж суугаа Н.Батбаяраас болж төс­лийн ажил бараг зогсох юм шиг байна.

Уг нь Засгийн газрын 71 дү­гээр тогтоолоор Эдийн зас­гийн хөгжлийн яам­­ны харьяа томоохон дэд бүт­цийн төслүүдийг шуур­­­хай хэ­рэг­жүүлэх зо­рил­­гоор “Гу­дамж” төслийг хэрэг­жүүлж үүний хүрээнд Улаан­­­баа­тарын түгжрэл их­тэй 33 уулз­­варыг шинэч­лэх, Туул голын дагуу 30, Сэлбэ го­лын дагуу 28 км хурдны зам байгуулахаар ажлаа эх­лүүлсэн нь Ши­нэч­лэлийн Зас­гийн газ­рын нүүрийг тахалж байгаа цорын ганц бүтээн байгуулалт юмсан” гэж байв.

Мөн зарим хүмүүсийн яриагаар бол “Гудамж” тө­сөлд иргэд ам сайтай бай­гаа ч энэ сайшаал маг­­таал Эдийн засгийн хөгж­лийн яам руу биш, хотын удирдлагад ихэнхдээ хаяг­лагдаж байгаа гэнэ.

Тиймээс бондын хөрөн­гийг их хэм­жээгээр зар­цуул­сан нь өөрт нь улс төрийн нэмэх оноо авчрах биш хотын дар­гын рейтингийг өсгөхөд зо­риулагдаад байгаад сайд эгдүүцэж эхэлсэн гэж ярих хүмүүс ч байна.

Мэдээж энэ бүх үйл яв­далд олон хүн эргэлзээд байгаа юм. Тухайлбал өн­гөрсөн оны хоёрдугаар са­рын 7-ны өдөр Засгийн газар 81 дүгээр тогтоолоороо “Гудамж” төслийг баталж, санхүүжилтийг нь шийдэж байсан.

Гэтэл ердөө сар хүрэхгүй хугацаанд “Жагсаалтад өөрч­­­лөлт оруулах тухай” 90 дүгээр тогтоол гарчээ. Уг тогтоолд ху­дал­­дан авах ажил­лагааны хэрэг­жүүлэх төсөл арга хэм­­­жээний жаг­саалтаас 38 нэр төрлийн төсөл арга хэм­жээг хасч, тендер шалга­руулахгүйгээр шууд гэрээгээр гүйцэтгэхээр заажээ.

Тиймээс дээрх хачирхал­тай тогтооол гарснаас хойш төслийн ажлыг ах дүү амраг садан, найз нөхдөдөө шууд ногоон гэрлээр авч өгөх тендергүй төслийн эрх зүйн орчинг бүрдүүллээ гэж их л хэл ам гарч байсан.

Үүний дараа төсөлд ямар компани орж ажиллах тухай мэдээлэл ч тухайн үед хомс байсан ч төслийн ажлыг хэн гэдэг эрхэм авсныг бид төвөггүй олж мэдсэн. Мэдээж энэ бол сайдын ойр дотны хүн Б.Батболд.

Тэрбээр төслийн удир­даг­чаар ажиллаж байгаа учраас сайд энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд найз­­­­даа бондоос 200 сая ам.дол­лар зарцуулах эрхийг ногоон гэрлээр авч өгсөн гэсэн үг.

Үүнээс зөвхөн Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, троллейбусны эцсээс Яармагийн гүүр хүртэлх авто замын өргөтгөлийн ажлыг 3.8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн гэдэг.

Тэгэ­хээр ийм олон тэрбум төг­рөгийн ажлыг найздаа ат­гуул­чихаад юу боллоо гэж энэ их мөнгөнөөс татгалзаж “Гудамж” төслийг зогсоох вэ дээ гэж хэлэх албаны хүмүүс ч байгаа юм.

Харин зарим эх сурвал­жууд “Гудамж” төслийн 200 сая ам. доллар Э.Бат-Үү­лийн мэдэлд очих ёстой байсан. Гэтэл Н.Батбаяр най­зыгаа эрхлүүлсэн шигээ хо­­тын даргын ажлыг бу­­лааж авчихаад нэг ч төг­рөг бондын мөнгөнөөс гар­­­гах­гүй гэж хэлсэн нь сонир­­холтой. Товчхондоо аль хэдийн Чингис бондын мөн­­­гөнөөс 200 сая ам.доллар гарч сайдын найз гэгдэх Б.Батболдын гарт очсон.
Төслийг анхнаасаа Зас­гийн газрын бондын хөрөн­гө, бусад эх үүсвэрээс сан­хүүжүүлэхээр шийдсэн бай­­даг.

Гэтэл эдийн засгийн хөгжлийн сайд Засгийн газ­рын тогтоолыг дур мэ­дэн зөрчиж ганц ч зоос хя­лайлгахгүй гэсэн шалтгаан нь юу юм бол. Ямартай ч Эдийн зас­гийн хөгжлийн сайд Н.Бат­баяр энэ жил хотынхонд зориулсан бүтээн байгуу­лалтанд ямар ч мөнгө гар­гахгүй гэж аашилснаар шинэчлэлийн Засгийн газ­­рын цорын ганц гэж тодор­хойлж болохуйц бүтээн бай­гуулалтын томоохон ажил зогсох дээрээ тулаад бай­гаа нь эрх баригчдын дунд багагүй сандрал үүс­­гэжээ.

Үлдэж байгаа хоёр жилийн хугацаанд өөр бү­тээн байгуулалтын ажил эхлүүлэх найдвар бага бай­хад явж байсан ганц ажлаа санхүүжүүлэхгүй зогсооно гэдэг байж боломгүй хэрэг гэж сайдыг буруутгаж бай­гаа хүмүүс ч нам дотор нь байгаа юм билээ. Сайдын энэхүү учир битүүлэг байдлаас болж “Гудамж төслийн ажил зогсох гэж үү.

Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Зочин (April 04, 2014 10:30:04 am )

    Унэндээ харамсаж бна ? Алтанхуягиин засгиин газрын шарил дээр нь цэцэг тавина ? Ядарсан монголчууд минь сэтгэлээр буу уна ? Наад ухэгсдиин ертонц чинь бугнууд чинь бутарч унана ?

  • ганаа (April 04, 2014 3:26:27 pm )

    бурхан минь, залбиран гуйж байна. энэ нэг гайтай батбаярыг далд оруулаад өгөөч. монгол улсыг ирээдүйтэй нь, иргэдтэй нь барьцаалж босгосон хөрөнгийг дураараа зарцуулж, танил талаа өгч, тэгээд бүтээн байгуулалт хийх гэхээр өөрийнхөө хувийн хөрөнгөөр хийж өгч байгаам шиг гуйлгаж, томорч, пээдэлзээд… ой гутмаар. далд ороод өгөөсэй.

antalya rent a car