“Үндэсний агаарын тээвэрлэгч” цолтой МИАТ-д ажилдаа зүрх сэтгэлээ өгсөн хүмүүс олноороо ажилладаг. Гэсэн ч үе үеийн дарга захирлуудын шунал, хомхой сэтгэл, эрх мэдэлдээ сагасан үйлдлээс болж нийт ажилчид төдийгүй энэ компаний талаар таагүй ойлголт олонд тарсан. Эднээс хамгийн ноцтой нь МИАТ-ын мөнгө угаагчид байсан. Төрийн өмчит компаний өмч хөрөнгөнд гар дүрэх, идэж ашиглах, үнэнч шударга ажилтнуудыг халах нь Ц.Орхон захирлаар үргэжилсэнийг Г.Жаргалсайханы баг үр дүнтэй хэрэгжүүлж байна. Бид энэн цувралаараа өмнөх болон оддогийн удирлагууд хэрхэн Монгол улсын хууль, компаний дүрэм журмыг уландаа гишгэн хэмжээгүй эрхэт хаан мэтээр аашилж байсныг өгүүлэх болно
-Ц.Орхон өөр нэртэй тоотод хүртэл уншилгүй гарын үсгээ зурдаг байжээ
МИАТ-ыг одоо ч гэсэн нэг хүн биш нэг “баг” удирддаг. Тэр нь гүйцэтгэх захирлыг тойрон хүрээлсэн шимэгчид, зусарчид бас өшөө авагч нар байсан. Гүйцэтгэх захирлын гаргах тушаалыг зөвхөн тэд л бэлтгэдэг байжээ. Харин Ц.Орхон зөвхөн гарын үсэг зурах үүрэгтэй л байж. МИАТ- д өш хонзонгоо ажлаас халах, цалин бууруулах, нэмэгдэл олгохгүй байх зэргээр авахаас гадна хамгийн том нь орон сууцны дэмжлэгээс хасах байлаа. Удирдлагадаа шүүмжлэлтэй ханддаг “эсэргүү” нарыг ингэж цээрлүүлдэг. Хэрвээ гүйцэтгэх захирлын баг “цээрлүүлэх илдээ” далайсан л бол тухайн хүний МИАТ-д ажилласан жил, оруулсан хувь нэмэр, нас зэрэг огтхон ч хамаагүй аж. Ц.Орхоны үед Захиргаа эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Цагааныг тэтгэвэртээ гарахад нь нас намбыг нь бодоод хүндэлж үзэх бүү хэл хатуурхжээ. Учир нь гүйцэтгэх захирлын талынхан байнга хэл аманд өртөж хэрэг зөрчил гаргадаг агаад асуудал нь энэ хэлтсээр ордог. Ц.Орхон мэдээж өөрийн талын хүмүүсээ өмөөрдгөөс асуудлыг хуулийн хүрээнд шидэх гэдэг хэлтсийн даргатай байнга зөрчилддөг байж. 2011 онд Оюунцэцэг нарын гурван ажилтан ачаа хулгайлсан хэргээр Эрүүгийн хуулийн 145.2-р зүйлээр торгох ялаар шийтгүүлээд байхад түүнд 36 сарын тэтгэмж өгөхийн тулд дараа жил нь орон тоо нэмэн ажилд авчээ. Ингээд хэдхэн сар ажиллуулаад тэтгэмж олгодд гаргаж. Энэ нь Ц.Орхон өгье гэсэн хүндээ тэтгэмж орон сууцны дэмжлэгийг үзүүлдэг өгөхгүй гэвэл гэдийдэг гэдгийг баталж. Г.Цагаанд компаний журам дүрмийн өгөх дэмжлэг туслалцааг үзүүлэхгүй байсаар тэтгэвэрийн насанд нь тулгасан гэнэ. Зан харилцааны хувьд ч таагүй харьцаж дургүйгээ илэрхийлнэ. Ээлжийн амралтыг нь өгөхгүй байх эсвэл ажлаа өг хэмээн ил далдаар шахдаг. МИАТ-ын ТУЗ-ийн дарга Ж.Бат-Эрдэнэ орон сууцны дэмжлэг үзүүлэхийг дэмжсээр байхад Ц.Орхон нь хойшлуулж. Дараа жил ахин дэмжлэгт хамрагдахыг хат олны хурал болон захирлын зөвлөлөөр дэмжихэд ахиад л хойшлуулжээ. Дараа нь настай хүнийг хуурахаар шийдэн байрны дэмжлэгийн оронд 36 сарын тэтгэмж олгоё хэмээн амлаж. Гэсэн ч тэтгэвэртээ гаргахд нь амлалтаасаа буцжээ. Бас нэг хачирхалтай зүйл байдаг нь ажлаас чөлөөлсөн гүйцэтгэх захирлын тушаал нь өөрийнх нь бус өөр хүний нэртэй байсан атал Ц.Орхон гарын үсгээ зурсан байжээ. Энэ нь тэрээр албан тоотоо уншдаггүй түүнийг нь ажлын алба нь бус харин хэсэг бүлэг нөхөд бэлтгэдэг болохыг тодоос тод харуулсан аж.
-Г.Жаргалсайхан мэргэжлийн ажилтнуудыг толгой дараалан халж оронд нь “сайн дурынхныг” авчээ
ТӨХ-ны 2012 оны 11-р сарын 1-ны хурлаар Г.Жаргалсайханг МИАТ-ын гүйцэтгэх захирлаар томилсныг мөн өдөр ТУЗ-ийн хурлаар баталгаажуулсан. Шинэгүйцэтгэх заирал ирсэнээр МИАТ-ын мэргэшсэн ажилтнууд халагдаж оронд нь “сайн дурынхан”, мэргэжлийн бус болон шахааны нөхдүүд бөөнөөр орж ирэх болсон. Тэдний ихэнх нь нисэхийн тухайд онгоцонд суусан сэтгэгдлийн хэмжээний мэдлэгтэй байсан аж. Г.Жаргалсайхан захирлын 2012 оны 11-р сарын 27-ны тушаалаар Санхүүгий хэлтсийн дарга Ц.Эрдэнэбилэгийг халж оронд О.Хүрэлбаатарыг томилжээ. Гэтэл шинэ дарга нь ажлаа авснаас хойш ердөө долоо хоногийн дараа “маш хүнд салбар юм, мэргэжлийн хүн ажиллах учиртай юм байна” гээд өргөдөл өгөөд ажлаа бараг хаяад зугтаасан гэнэ. Тэгвэл халагдсан дарга нь хуучнаар Зөвлөлтийн Киев хотын Иргэний агаарын дээд сургуулийг агаарын тээврийн инженер-эдийн засагчаар төгссөн, ажлын гараагаа 1990 онд Булган аймгийн Агаарын тээвийн газарт нягтлан бодогчоор эхэлсэн мэргэжлийн хүн байжээ. 1992-2005 оны хооронд МИАТ-д гадаад тооцооны мэргэжилтэн, орлогын ахлах нягтлан, мөнгөн сангийн менежер, ерөнхий нягтлан бодогч зэрэг ажлыг дэс дараатай хийн жинхэнэ доороос эхэлж нухлагдаж. 2005-2010 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний сисэхийн газарт ажиллаж. 2010 онд ажил хаялт болж МИАТ-ын байдал хүнд байсан. Засгийн газар бодлогоор мэргэжилтэй ажилтан ажилчдаар бэхжүүлэх арга хэмжээ авах үед уригдан ирж ажиллаж. Гэтэл дөрвөн жилийн турш явагдсан МИАТ-ыг мэргэжлийн ажилтнуудаар хангах бүрдүүлэх бодлогийг Г.Жаргалсайхан албан тушаал авсан нэг сарын дотор нураан устгаж эхэлсэн. Санхүүгийн мэргэжлийн Ц.Эрдэнэбилэгийг халаад мэргэжлийн бус О.Хүрэлбаатарыг тавьсан ч тэр нь ухаалаг хүн байсан тул зугтаж. Үгүй бол Г.Жаргалсайханы фракцийн золигт гаргадаг олон “хүү”-гийн нэг болох байсан биз. Тэрээр ТУЗ-ээс өгсөн “МИАТ-ын удирдлага бүтэц зохион байгуулалтыг оновчтой цомхон, мэргэжлийн болгох” үүргийг биелүүлж байна хэмээн 2012 оны 11-р сарын 24-ны тушаалаар шинэ бүтцээ баталсан. Ингэхдээ цомхон болгох нэрээр Санхүүгийн хэлтсийг Санхүү, эдийн засгийн газар болгож Санхүү эдийн засгийн хэлтэс, Нягтлан бодох бүртгэлийн хэлтэсд хуваагаад орон тоог нь хуучнаасаа нэмж өргөжүүлжээ. Харин Ц.Эрдэнбилэгийн тухайд Г.Жаргалсайхан ажлаас халагдсаны тэтгэмж олгохдоо авч байсан 2,8 сая төгрөгийн цалингаар нь бус бууруулсан шатлалын 1,3 сая төгрөгөөр бодож олгон хуншгүй зан гаргасан гэнэ. Ийнхүү МИАТ-д мэргэжлийн бус шахааны ажилтнуудын давалгааг Г.Жаргалсайхан эхлүүлжээ. Дараагийн хэсэгт МИАТ-ын шинэ эзэд өөрсдийн ноёрхлыг тогтоохын тулд хуучин харилцагч нарыг хэрхэн шахсан, тэдэнтэй холбоотой хэмээн хардагсан ажилчдаа дэс дараалан халсан болон гүйцэтгэх захирлын гэр бүлийн хүний гүйцэтгэдэг аудитын шалгалтын тухай өгүүлнэ.
NUUTS.MN
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (April 03, 2014 5:07:44 pm )
Ер нисэхийн дампуурал ИНЕГ-ын дарга байсан зартай авилгач, авилгагдагч С.Батмунх их ахаас нь эхлэлтэй гэнэ шүү дээ. Тэр этгээд л өөрийн түмэн шидийн булхай, луйвараараа нисэхийн гэнэн залуусыг уруу татсан гэнэ. Тэгэхлээр, тэр их ахыг нь хатуу шийтгэх ёстой байх. Тэгвэл залуус нь учраа ойлгоно биз ээ.
-
unshigch (April 04, 2014 11:04:11 am )
ter gazriin dargiig TUZ tomildog yumaa erunhii zahiraliin medeh yum bish yumnii uchir medej bj bicheechdee
2 Comments