antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 2, 2014 3 comments

“Голомт”-ынхоны санхүүжүүлсэн Санзай хотхонд С.Баярын хаус сүндэрлэдэг

нийтлэсэн Admin

12747_205“Голомт” банкны санхүүжилтээр барьсан Санзай вилла хотхон нийслэлийн хойд зүгт, зуслангуудын эцэст, ногоон модон дунд сүндэрлэдгийг хүмүүс хэр барагтаа мэддэггүй байх.

Эргэн тойронгүй уул ус, модоор хүрээлүүлсэн энэ хотхон дөрвөн улирлын туршид ёстой л байгалийн гайхамшиг дунд оршин байдаг юм. Тийм ч болохоор заримдаа элдэв бусын хээрийн амьтан орж ирж гүйлдэх нь энгийн асуудал.
Харуул хамгаалалтын тухайд манай төрийн гурван өндөрлөгийн амьдардаг Их тэнгэрийн амнаас ч дутахааргүй чанга. Орж гарсан хүмүүстэй ёсолж, хаашаа хэнийх рүү орох гэж байгааг нь шалгаана. Худлаа хэлж энэ хотхоны босгыг давна гэвэл бүтэхгүй. Тэгэхээр их л чанга газар байгаа биз.
Чангынхаа хэрээр хотхоны хаусуудын үнэ өртөг ч чанга. Тэрбумаас эхэлж үнэлэгдэх эдгээр хаусууд хэдэн тэрбумаар ч үнэлэгдэнэ гэлцэнэ. Тэгвэл ийм өндөр өртөгтэй тансаг хотхонд экс Ерөнхий сайд С.Баярын хаус ч сүндэрлэх аж.
С.Баярын хаус ер нь хаа сайгүй байх юм. Насаараа улстөрд зүтгэсэн түүнийг бизнес хийж байсныг мэдэх хүн үгүй. Гэтэл “Голомт”-ынхоны барьсан энэ хотхонд хүртэл С.Баярын хаус байдаг нь түүнийг аль ч нам, аль ч улстөрийн хүчинд ар, өврийн нүүртэйг харуулж байна.
Үүнээс гадна саяхан л хөрөнгөө салгаж дуулиан тарьсан Лу.Болд, Б.Баясгалан нарынх энэ хотхонд аж төрдөг. Мөн “Голомт” банкны хариуцлагатай бусад захирлууд энд амьдардаг гэх. Гэсэн ч саяын дуулианаас хойш тэднийг энэ хотхондоо ч амьдрахад бэрх болсон, таарч тохирохгүй болцгоосон гэлцэнэ.
Нөгөөтэйгүүр бараг л дампуурах дээрээ тулж, дэлхий дахинаа хууль бус үйл ажиллагаа явуулдагаа гайхуулсан “Голомт” банк ийм том хотхоныг барих гэж ямар их хөрөнгө зараа бол гэсэн бодол төрнө.
Голомт банкны санхүүжилтээр барьсан Санзай вилла нь дэд бүтэц бүрэн шийдэгдсэн, орчин үеийн шаардлагад нийцсэн хотхон төдийгүй газрын теннис, сагсны талбай, хүүхдийн тоглоомын талбай, интернет, каблийн ТВ холболттой гээд бүх асуудлыг цогцоор шийджээ.
Энэ их бүтээн байгуулалтыг мэдээж “Голомт” банкны хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөр л босгосон болов уу. Хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр л “Голомт”-ын удирдлагууд өөрсдөдөө зориулсан хотхон байгуулж, бас ч үгүй монголын том гэсэн албан тушаалтан, хөрөнгөтнүүдийг энэ газраа татан цугларуулж чаджээ.
Юутай ч та бүхэнд өнөөдөр экс Ерөнхий сайд

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • ujtkiur (April 02, 2014 12:58:29 pm )

    Bayachuud yamar us hereglej bgaagaa meddeg yumuu.Gunii hudagtai 50 tn-nii 2 usan sand usaa nootsoldog.yag unendee udaan hadgalsan ustai gazardaa….

  • зочинзочинpkxnyзочинзочзочининзочин (April 02, 2014 2:19:59 pm )

    Энэ хотхоны тохижилт ногоон байгууламжийг гардан хийсэндээ бахархаж байна

  • Товуу (April 02, 2014 9:43:03 pm )

    Тэр ийм юм хийчихэж,энэ тийм юмтай болчихож гэлтгүй цөөхөн монголчууд та бид бүгдээрээ ийм орчинтой болж болох шүү дээ.Энд хамгийн гол нь төр засгийн бодлого,анхаарал их дутагдаж байна.Яагаад С.Баяр,Лу.Болд ийм юмтай байж болохгүй гэж.

antalya rent a car