antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 2, 2014 Comments are off

“Засгийг доргиовол зайгаа тавь” гэдэг санал хүргүүлнэ

нийтлэсэн Admin

zasag0402____Саяхан Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ярилцлагынхаа үеэр “Миний асуудлыг шийддэг хүний “но”-г ол­чихвол “Би албан тушаал дээрээ үлдэнэ” гэж боддог хүмүүс байна” хэмээн хэлж байсан. Энэ нь хаа сайгүй байгаа булхай, будилаантай нөхөд хоорондоо албан ту­шаал наймаалцдаг гэдгийг батлаад өгөв бололтой.

Гэхдээ “нэг үхрийн эвэр дэлсэхэд мянган үхрийн эвэр доргино” гэдэг шиг ганц сайд эвгүй гишгэж алдаа гаргахад Засгийн газар бүрэл­дэхүүнээрээ ог­цор, бүгдээрээ муу, муухай нөхөд байна гэж чичилдэг байдал улам бүр нарийссан гэдгийг саяхны үйл явдлууд харууллаа.

Өөрөөр хэлбэл сайд нар аргаа мэддэг болсон. Харин тэдний эрхлэх асуудлын хүрээнд багтдаг байгууллагын дарга нар илүү эрх мэдэлтэн болох гэж зүтгэж байгаад ол­ны анхаарлыг татах нь их болсон. Тиймээс ч шинэч­лэлийн нэртэй эв­сэн байгуулсан Засгийн газ­рын бүтэц дэх зарим байгуул­лагын даргын суу­дал ганхаж, сануулах арга хэмжээтэйгээр ажлаа явуулж байгаа гэх сураг ч байгаа.

Өөрөөр хэлбэл АН-тай эвсэж, Засгийн газрын бүрэл­дэхүүнд багтсан “Шу­дарга ёс” эвслийн бүлгийнхэн байнга шахам хэл ам та­талж, тогоогоо хөмөрчих гээд байгаа болохоор арга буюу сануулга өгч, дараагийн удаа гэдэг асуудал байхгүй шүү хэмээн тогтоон барьж байгаа тухай Төрийн ордноор шивнэлдэх болов.

Тухайлбал Сэлэнгэ аймаг дахь гаалийн байцаагч нар “машин өшиглөсөн” тухай мэдээлэл цацагдсан нь ерөнхий газрын даргын суудлыг ганхуулж, өнөөх нь уураа барсан гэнэ. Гэхдээ ганцын зэргийн асуудлаас болж сануулга авахгүй нь тодорхой. Тиймээс л мань хүн хурд хүчний гайхамшиг гэдэг шиг бүхий л асуудлыг богино хугацаанд нам дарж, дахин асуудал үүсгэж, агент­лаг байтугай засгийн хэм­жээнд чичиргээ доргио үүсгэхгүй гэсэн юм байх.

Тэгж байтал нь Онцгой байдлын ерөнхий газрын даргад Н.Алтанхуяг сайд мөн л анхааруулга хүргүүлээд амжсан. Ингэхдээ цаг агаар дулаарснаас шар усны үер болж болзошгүйг ард ир­гэдэд сануулж, гарч болох аюул ослоос сэргийлэх арга хэмжээ цаг алдалгүй авч хэрэгжүүл хэмээсэн байдаг.

Мэдээж энэ зэргийн асуудлыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга мэ­дэхгүй байна ч гэж юу байх вэ. Хамгийн гол нь өмнө нь баруун айм­гуу­дад мал, амьтны гарал­тай галзуу өвчин, зүүн айм­гуудад шүлхий өвчин тус тус дэгдэж, тархан хорио цээрийн дэглэм тогтоож байсан. Энэ ажилд цөөнгүй хүн хүч дайчлан, багагүй хөрөнгө мөнгө зарсан.

Тиймээс дахин алдаа гаргаж, засгийг тэр чигээр нь чичлүүлэх аваас энэ анхааруулгаар албан ту­шаалаас чинь мулт татна шүү хэмээн сануулсан хэ­рэг болов.

Энэ мэтчилэн эхний сануулгууд хөвөрч байх зуур Хууль зүйн сайд ЦЕГ-ын дарга нарын хоорондын зөрчил ч олны анхаарлыг татсаар байна. Энэ удаа Ерөнхий сайд бус салбарын сайд нь сануулах байтугай арга хэмжээ авч мэдэхээр байгаа аж. Ядахад сайд нь салбарын шинэчлэл гээд завгүй гүйж явахад нь баруун гар шиг нь байх ёстой ЦЕГ-ын дарга нь тоохгүй байхаар Х.Тэмүүжин сайд улам бухимдах болсон гэдэг. Мэдээж энэ зэргийн яриа бол ердөө халхавч төдийхэн ч мань нөхдийн асуудал хурцдаж, энэ агентлагийн дараагийн дарга нь тэр, энэ хэмээх тааврууд газар авсаар байгаа.

Энэ мэтчилэн засгийг доргиосон эрхмүүдэд эх­ний удаа сануулга өгч, дараагийн ээлжинд даргын суудлаас нь мултлах арга хэмжээ авна гэсэн тохироогоор түр тогтоож байгаа аж. Сүү­лийн үед “Шударга ёс” эвслээс тодорсон дарга нар хэт дураараа дургиж байгаа нь “бид засгаас гарвал АН-ынхны арга мухардана.

Тиймээс биднийг орол­­дож чадахгүй” гэдэг цаад санаагаа илэрхийлж бай­на хэмээн учир мэдэх хү­мүүс хэлэх болсон. Гэ­сэн ч Засгийн газ­рын зүгээс хэн нэгний шантаа­жинд хү­лэгдэхгүй, харин ч зарч­мын асуудлаар ха­риуцлага тооцно хэмээсэн сануулгыг харамгүй өгч, халах хүртэл арга хэмжээнд хүргэх юм гэнэ. Яагаад гэвэл Зас­гийн газрын нэр хүндийг сэв­түүлсэн учраас зайгаа тавьж өг гэх байх. Санадаг л санаа.

Тиймээс хуучин цагийн “Ноёнтой шөргөөцөлдвөл тол­гой­гүй…” гэдэг үгийг ард­чилсан нийгэмд толгойг нь авч, амийг нь хороож болохгүй учраас “Сайдтай шөргөөцөлдсөн хүн албан тушаалгүй” гэж өөрчилмөөр ч юм шиг.

Ж.Нарангэрэл

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car