antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 1, 2014 3 comments

Адгуусан хүсэл ба адгийн эмэгтэйчүүд

нийтлэсэн Admin

eriioЗуны нэгэн сайхан өглөө ажил дээрээ сууж байтал утас дуугарав. Танихгүй дугаараас таньдаг хоолой нэлээд сандрангуй “Мань хоёр чинь ёстой пактлаад байна аа. Танай ажлын ойролцоо буудалд байна. Бид хоёрт чи хувцас олж ирэх хэрэгтэй байна” гэх нь тэр. Манай найзуудын нэг нь байлаа. Буудлын үйлчлэгчийн утсыг гуйгаад надтай холбогдож байгаа нь энэ.

Мань хоёр урьд орой нь хоёр бүсгүйтэй танилцсан аж. Нөгөө хоёр нь уриалгахан гэгч нь хамт буудалд орсон байгаа юм. Халмаг эрчүүд шинэхэн танилуудаа дайлжээ…  Өглөө болоход хоёр нүцгэн эр зэргэлдээх орнуудыг эзэгнэж, тухтай гэгч нь хурхирч байв.  Тэр хоёрт эхээс төрсөн биенээс өөр юу ч байсангүй. Гар утас, хүзүүний зүүлт, бөгж, хэтэвчтэй мөнгө, өмсөж явсан хувцас, бүр дотуур өмдийг нь хүртэл урьд оройны танилууд, зээрийн янзага шиг зэгзийсэн бүсгүйчүүд нь хамаад явжээ.

“Хүүхнүүдэд хулхидуулсан” гэхээр нь хохь чинь гэж хэлээд утсаа тасалмаар байсан ч ганц ярих боломжоо ашиглаж, намайг л гэж залгасныг нь бодоод очихоор болов. Би мөнгө муутай байсан учраас комиссын хувцаснаас нэг нэг бэлтгэлийн өмд, нэжгээд улавч, футболк 2200 төгрөгөнд багтааж авлаа. Нэлээд хэдэн жилийн өмнө мөнгөний ханш гайгүй, автобус 200 төгрөгөөр явдаг байсан үе.

Нүцгэн эрчүүдийн өрөөнд орвол орны цагаан даавуугаар бөгсөө ороогоод, толгой салаавчлаад хэвтчихсэн, бас ч гэж маадгар байна аа, нөгөө хоёр чинь. Миний авчирсан хувцсыг нэлээд голонгуй байсан ч аргагүйн эрхэнд буудлын угаалтуурт угаагаад нойтноор нь өмсцгөөлөө. Надаас таксины мөнгө авна гэнэ. Би жаахан шогломоор санагдаад сохор зоос ч хялайлгасангүй. Хоёр найз маань улавч углаж аваад, аль болох хүний хөдөлгөөн багатай газраар алхсаар гэртээ харьцгаасан гэнэ лээ. Одоо тэд маань өрхийн тэргүүнүүд. Гэр бүлээс гадуур ямар ч асуудал байхгүй. Гэртээ эрт харьдаг сайн ч аавууд. Хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлдгийн жишээ энэ бөлгөө.

Хоёулаа ялтай

Хөгтэй ч гэмээр, эмгэнэлтэй ч гэмээр ийм нэгэн явдал тохиолдож билээ. Энэ бол бодит факт, болсон явдал. Иймэрхүү зүйл тохиолдсон тухай залуучууд ярьж л байдаг. Нэг их амархан арганд орсон бүсгүйдээ хулхидуулсан тухай…

Зарим эмэгтэйчүүд өөрсдөө өддөг гэж байгаа. Ялангуяа мөнгөтэй эрчүүдийг. Дараа нь хүчиндүүлсэн гэж цагдаад мэдэгдэнэ гэж шантаажилж байгаад мөнгө авдаг гэнэ лээ. Би ямар мөнгөтэй биш, миний эргэн тойронд тийм хэмжээний мөнгөтэй хүн байх биш. Яг ийм бодит явдалтай нүүр тулж байсангүй. Олны үг ортой. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух билээ. Амархан аргаар мөнгө олох гэсэн эмэгтэйчүүд эрчүүдийн адгуусан хүсэл дээр дөрөөлж иймэрхүү маягаар амь зуудаг бололтой.

Өдөж сээтэгнэсэн болгонтой очиж самбаганаж яваа эрчүүд мэдээж буруутай. Эхнэр хүүхэдтэй байж ингэж яваа бол бүр ч булай хэрэг. Өдөж байхад нь хүсч байна гэж ойлговол тун базаахгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой ял бий. Энэ бүхнийг тооцоолж, анхнаасаа зорилго, зохион байгуулалттай ийм юм хийж яваа эмэгтэй хүнд ч гэсэн ял оноох хуультай.

 

Б.Сандагдорж


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • зочин (April 01, 2014 9:40:15 am )

    ингэсээр байгаад эрийн хугархайгүй боллоо. яг америк шиг. америкт эмэгтэй хүнтэй унтахдаа заавал өөрөө зөвшөөрсөн гэсэн гэрээ хийж байж унтдаг юм гэсэн. эмэгтэйчүүд минь дээ эр хүн нэртэй боловч эр хүн шиг сэтгэхүйтэй эр хүнгүй болох вий дээ.

  • Зочин (April 01, 2014 8:06:39 pm )

    Муухай хүүхнүүд байдаг л юм байна лээ. Би дээрхэн нэг хүүхэнтэй танилцаад бааранд сууж ********ан ууж идээд хөгжилтэй нь аргагүй буудалд ороод ор дэрээ засаад хэвтэж байсан юм. Тэгээд би оронд орохоосоо өмнө усанд ороод гараад иртэл ******хай хүүхэн чинь гараад явчихсан байгаа юм даа. Гарч явахдаа зүгээр зайлахгүй хүний хамаг мөнгө аваад явсан байсан. Ёстой дургүй хүрсэн шүү.

  • й (April 02, 2014 11:07:26 am )

    Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг

antalya rent a car