“Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглээд маш ховор төрлийн эдгэшгүй хавдартай болж, нас минь богиноссон
“Herbalife” гэдэг чимээгүй алуурчин хэдхэн монголчуудыг цааш харуулсаар байх уу! гэх нийтлэлийг анх уншаад хэн бүхний толгойд айж сэрэмжлэхээс илүүтэй “Энэ сэтгүүлчид эрээн цаастай сонингоо зарах гэж арай муухай үгээр бусдын босгож ирсэн бизнесийг сүнсгүй гүтгэх юм. Чимээгүй алуурчин нь ч юу вэ, зарим хүний биед харшил өгч, бага зэргийн өөрчлөлт орсон биз. Хэрвээ хүний биед хортой, аминд хүрдэг ургамлын бэлдмэл байсан бол төрөөс аль эрт хаах байсан шүү дээ. Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналт, Цагдаа хүчнийхэн гээд энэ олон төрийн байгууллага гараа хумхиад зүгээр хараад суухгүй нь лавтай” гэсэн бодол төрж байв. Ядаж Ардчиллын өлгий нутаг Америкт “Herbalife” байсаар гуч дөчин жил оршин тогтносон шүү дээ гэсэн бодол хөвөрнө. Энэ бодол минь “Herbalife”-ийн хохирогчдыг уулзах газраа иртэл сэтгэлд минь гүн бат байлаа.
Гэтэл царай нь цонхийж цайсан таван хүн орж ирэв. Нас нь 40-45 насных болов уу гэмээр хоёр эрэгтэй, гурван эмэгтэй. Тэдэнтэй удаан ярилцаж, нулимс цэлэлзсэн гунигтай нүд, хоолой нь тасалдах гомдолтой дуу чухам үнэнийг хэлж байгааг мэдэрсэн юм. “Herbalife”-ийн БАД-ын бизнес нь гараас гар дамждаг, сүлжээ хэлбэрээр нууц байдалд хүн элсүүлдэг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр реклам, зар сурталчилгаа явуулдаггүй, мөн клубынхээ үүдэнд хаяг, адресаа тавьж байгаагүй нь эцэстээ өөрсдийн хохирогчдоос нуугдаж, тэднийг нэгдэж тэмцэхээс урьдчилан сэргийлж байсан хэрэг болохыг хожуу ойлгосон юм. Тэдний яриан дунд ганц нэг хохирсон хүмүүс урд нь “Herbalife”-тэй тэмцэл хийгээд хүчин мөхөсдөж байв. Хуучин МАХН буюу өнөөгийн Ардын намынхан эрх мэдлийг атгаж байхад та нарын үгийг төр засаг нохой хуцаж байгаагаас дор хүлээж авна хэмээн “Herbalife”-ийн босс хүүхнүүд даналзаж байсан гэнэ. Миний өөдөөс таван хохирогч цугаараа “Гагцхүү үнэнийг ард түмэнд хүргэж өгөхийг гуйж байна. Бас цаана нь гомдолтой өчнөөн хохирогчид хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандана” гэцгээв. Тэд эрүүл мэндээрээ нөхөж баршгүйгээр хохирсон. Балбар, Дамдин нар бөөрөө солиулсан, Ц.Ариунаа гэх эмэгтэй Монголд анх удаа өөхөн эдийн хавдар гэдэг оноштой шаналж, байнга эмчийн хяналтанд явдаг аж. Үлдсэн хоёр эмэгтэйн нэг нь “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр ходоод нь дотроосоо шохойжсон, нөгөө бүсгүй нь Хятадад элгээ солиулсан байлаа. Ингээд “Herbalife”-ийн хохирогч Ц.Ариунаагийн яриаг хүргэе.
-Танд ямар ямар бүтээгдэхүүн санал болгож байв. Хэдий хэрийн хугацааны дараа та өвдөж эхэлсэн бэ?
-Би “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг жил гаруй хэрэглэсэн. Клубынхээ багш нарын зөвлөснөөр коктейль, “Формула-1”, “Формула-2”, Терможидекс цай, алэо, лайн, целлозин зэргийг хэрэглэж байсан. Эхлээд үнэхээр сайхан болж байгаа юм шиг сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг юм билээ. Гэтэл үнэндээ цаагуураа биеийг “идэж” байсан. Жил гаруй хэрэглээд би өөхөн эдийн хавдар гэсэн өвчин туссанаа мэдэж, Хавдар судлалын төвд хагалгаанд орсон. Намайг анх үзсэн эмч ердөө хоёр сарын настай гэж хэлж байсан. Миний өвчин Монголд бүртгэгдээгүй өвчин байсан. Гэхдээ л амьдралын төлөө зүтгэж, хагалгаанд орсон. Хагалгаа амжилттай болсон ч миний хавдар дахих магадлал маш өндөр. Анх хагалгаанд ороход эмч нар “Ямар нэгэн биологийн идэвхит бүтээгдэхүүн хэрэглэдэг үү” гэж асуусан. Би “Herbalife”-ийн бүтээгдэхүүн хэрэглэдэгээ хэлэхэд “Яах гэж тийм баталгаагүй юм хэрэглэдэг юм бэ” гэж хэлж байсан. Тухайн үед эрүүл саруул биетэй байна гэж бодож л хэрэглэж байсан болохоос ийм хортойгоор нөлөөлнө гэж бодоогүй байсан болохоор үнэхээр шоконд орсон. Ингээд би “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээ больж, анагаах ухаанаар явсан даа. Үүнийхээ хүчээр өдгөө химийн эмчилгээ хийлгэж өдөр хоногийг аргацааж явна даа. Химийн эмчилгээ хийлгэснээр үс маш их унаж, бууралтах болсон.
-Энэ олон бүтээгдэ¬хүүнийг нэг дор хэрэглэх юм уу. Ямар нэгэн байдлаар тэдэн цагт, тийм бэлдмэлээ уу гэсэн заавар зөвлөгөө өгч байв уу?
-Яг тухайлсан тийм нарийн зүйл хэлж өгөхгүй. Энэ олон бүтээгдэхүүнийг нэг дор л хэрэглэж байсан. Найз маань анх санал болгоод “Биеийн дархлааг нэмэгдүүлдэг, сайн бүтээгдэхүүн” гээд байхаар нь анх очиж байсан. Гэтэл ердөө жилийн дараа эрүүлжих нь байтугай хавдар, тэр тусмаа ховор тохиолддог мэдрэл дагаж өвчилдөг өөхөн эдийн хавдар туссан нь гайхалтай.Хэдийгээр хавдрын хагалгаанд орж авахуулсан ч гэлээ миний бие төдийлөн дээрдэхгүй байгаа. Одоо дотор эрхтэн бүгд өвдөж, биеийн дархлаа маш муудсан. Байнгын эмчилгээ асаргаанд байдаг. Богино настай болсон байна даа гэж бодож явдаг. Хаа хамаагүй баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэсний маань гор ингэж л гарлаа. Тийм болохоор би бусдад сургамж болох үүднээс “Herbalife”-ийн бүтээгдэхүүнээс татгалзаарай гэж хүмүүст хэлэхийн тулд Хохирогчдын холбоонд хандаж байгаа юм.
-Мэдрэл дагасан хавдар гэдгээ яаж мэдсэн бэ. “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хүмүүс өвдөхөөр ямар нэгэн онош гардаггүй гэдэг?
-Яг үнэн. Би бие өвдөөд эмнэлгээр зөндөө явсан. Өгөөгүй шинжилгээ байхгүй. Томографт хүртэл үзүүлэхэд ямар ч хавдрын шинж тэмдэг илрэхгүй байсан. Эмч нар хүртэл сүүлдээ гайхаж байсан. Онош тодорхойгүй болохоор эмч нар гэрт гаргачихсан байсан. Ингээд хөнгөвчлөх эмчилгээнд нь хамрагдаад дахин явж байж оношоо гаргуулсан. Гэхдээ л үүнд эмч нар 100 хувийн онош өгч чадахгүй байгаа. Мэдрэл дагасан хавдар байна гэсэн. Тэгэхээр “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг тархи, толгойнд нөлөөлдөг юм байна гэж би хувьдаа дүгнэж байгаа. Миний толгой энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд маш их өвддөг болсон. Одоо маш мартамхай болоод байгаа.
-Энэ талаараа клубынхээ багш нарт хэлж үзсэн үү. Тэд юу гэж хэлэх юм?
-Хэлсээн, хэлсэн. Тэд “Манай бүтээгдэхүүн ямар нэгэн гаж нөлөөтэй биш. Усаа сайн уу, шингэн чинь дутагдаж байна, наад бэлдмэлүүдээ л уугаад бай” гэж зөвлөдөг байсан.
-Одоо таны биеийн байдал ямархуу байгаа вэ. Эмчилгээ хийлгэж байгаа юу?
-Ер нь тааруухан талдаа. Өвдөхгүй эрхтэн ч гэж байхгүй болсон. Бүх эрхтэн өөрчлөлт өгчихсөн. “Herbalife”-ийг хэрэглэхээс өмнө шинжилгээ өгч байхад элэг, бөөр ямар ч өөрчлөлтгүй гарч байсан. Гэтэл одоо өвдөөгүй эрхтэн гэж алга. Ялангуяа дотор таван цулд маш их өөрчлөлт өгсөн. Иймд байнгын эмчилгээ хийлгэж байгаа. Бас хавдрын эмчийн хяналтанд байгаа. Анх бие өвдөхөд шинжилгээ өгөхөд элэг, бөөр сайн гараад л байсан. Яг юунаас болж өвдөөд байгаа нь мэдэгддэггүй юм билээ. Одоо бол миний бие ядрангуй, тайван биш, наад зах нь гэхэд сайхан унтаж амарч чадахгүй болсон. Иймд би “Herbalife”-ийн бүтээгдэхүүнээс хохирогчдын холбоонд хандахаас өөр арга байсангүй.
-Тэгэхээр цаашид та “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг төр, засгаас хэрхэн яаж зохицуулаасай гэж хүсч байна вэ?
-Миний хувьд ерөөсөө энэ бүтээгдэхүүнийг төр, засгаас хориглоосой л гэж хүсч байна. Сайхан сайхан охид, залуус хэрэглээд эрүүл мэндээрээ битгий хохироосой л гэж бодож байна даа. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд бид нар ингээд эрүүл мэндээрээ хохирч байгаа юм чинь хэзээ нэгэн цагт тэд ч өвчлөхийг хэлж мэдэхгүй шүү дээ.
-Тэгэхээр хохирогчид удахгүй нэгдэж, “Herbalife” -ийн бүтээгдэхүүнүүдийг Монголд хориглох хүртэл тэмцэх гэж байгаа юм билээ. Та энэ тэмцэлд нэгдэх үү?
-Нэгдэнэ ээ. Өөрийн биеэр оролцож тэмцэнэ гэж бодож байна.
Жич: Дараа дараагийн хохирогчдыг бид цаг алдалгүй сонин хэвлэл, сайт, телевизээр хүргэх болно. Тун удахгүй хохирогчид хэвлэлийн хурал зарлаж, голлох телевизүүдээр нэвтрүүлэг хийж, ард түмэнд цорын ганц үнэнийг хүргэнэ. Төр засагт асуудлыг тавьж, “Herbalife”-ийг Монголоос гаргах хүртэл хуулийн хүрээнд тэмцэл өрнүүлэх болно. Хохирогчдыг нам дарахын тулд “Herbalife”-ийн Монгол дахь салбарынхан таньж мэдэхгүй еврей, цагаан арьстнуудын гоё үгтэй үнэнээс гажсан ярилцлагуудыг зарим сайтад тавьж, мэдэгдэл гаргаж байгаа. Энэхүү ярилцагыг уншсан та бүхэн цус нэгт монгол хохирогчдыхоо үгэнд итгэх үү, бүгдийг зоосны нүхээр харж буй “Herbalife”-ийн сүлжээнийхэнд итгэх үү гэдгээ бодоорой. Ямагт сонголт таных байх болно.
Холбоотой мэдээ
-
Bi (March 31, 2014 10:20:59 am )
Ene neeh oligtoi ed bish
-
Орифлейм (March 31, 2014 11:21:57 am )
Тун удахгүй Орифлеймын бүтээгдхүүний хор уршиг ил болно доо, болгоомжтой л байгаарай даа, манайхан
-
зочин (March 31, 2014 9:50:55 pm )
өвдсөн нь тун их харамсаж байна. хурдан идгэрээрэй гэж хэлье дээ. гэхдээ өвчин тус гэж МАХН одоогийн МАН-нхан эрх барьж байхдаа таны ам руу хийгээгүй та л өөрийн сонголтоороо уусан байж битгий Улс төрж дөө. ******хай ш дээ. хэдхэн монголчууд эвтэй байж л хүчтэй б гэж бодож б. орифлэйм бол хүлээн зөвшөөрөгсөн баталгаат бүтээгдэхүүн байхаа. өвчтэй хүмүүс босоод ирдэг гэнэ билээ
-
-
хэрэглэгч (March 31, 2014 10:30:08 am )
бусад сүлжээний бизнесийн явуургүй хар ПИ-АР, ямар ч асуудалгүй сайн бүтээгдэхүүн гэдгийг батлах байна.
-
dima (March 31, 2014 5:16:51 pm )
sain gedegiig chi yaj batlah iumbe yzyyleech herbalife baitugai busad olon syljee aiuliin haranga deldeheer baina shyydee bygd l surug nuluu biznesiin erh ashig bolchihson ene niigmiin setgelzyin doroitloor togloodl bna shyyy deeeeee
-
chamd (March 31, 2014 9:28:05 pm )
chi bas ene horiig zarj hooloo olj iddeg humuusiinh ni neguu te
-
Шаал худлаа пи ар (April 01, 2014 1:05:15 pm )
Хербалайф тм л ****** байсым бол яагаад 10,20 жил хэрэглэсэн хүмүүс эрүүл саруул харин ч бүр олон эрүүл мэндийн асуудлаасаа салаад сайхан амьдраад яваад байгаан бэ? Америкт хориглосон юм бол огт байхгүй гэдгийг баттай хэлэх байна. Харин ч том том одууд хүртэл энэ бүтээгдхүүнийг маш ихээр хэрэглэдэг. Иймэрхүү мэдээлэл тавиулаад байгаа хүмүүст хандахад та нар ч бас олон хүний амь нас, эрүүл мэндийг аварсан энэ бүтээгдхүүнийг ****** хэлээд байвал үүний эсрэг олон 1000 хүн босох байх шүү
-
yadaj hamt hordiishd (April 02, 2014 9:28:15 pm )
yamar ariltsan dotortoi humuus n iim horiig zarj hool awj idej chadaj bna. nugel nudee olno gej bdiimshdee. herwee uneheer uuh yum oldku uuchmaar l sanagdaad bgaa bol yaag harj bgaad dandaa hamt uugaarai zarj bgaa hunteigee tgd ergeed booljood gargaad bainuu gdgiin ***lgaarai.
-
-
-
zochin (March 31, 2014 10:41:23 am )
medeej suljee l bol suljee shuu dee .europ-d horgilchood bhad manaih oros 2 l hergeleed bgaa biz dee buur tolgoi ni ergetsen heden humuus l yavdag yum bna lee yahav turaahiin huvid turaadag butsaad l nogoo buteegdehuunee uuhgui bol targaldag mongo ugaah l arga.er ni hun us sain uugaaad l hooloo zohitsuulhad eneguigeer ch turna
-
Шаал худлаа пи ар (April 01, 2014 1:09:14 pm )
Ишш чаавааас дааа сүлжээ ч гэх шиг, орос монголд л хэрэглэдэг ч гэх шиг юууу ч мэдэхгүй байж яаах гэж ингэж ичихгүй үнэн юм шиг яридаг хэлдэг байнаа…. Америкт хориглоцон байтлаа тэнд нь томоос том үйлдвэр лабортор нь байгаад , бас саяхан амеркт Хербалайфын маш том хэмжээний тив дамнасан сургалт семинар болсон шүүдээ…. Тэнд очсон хүмүүс нүдээр харж үзээд ирчээд байна
-
-
zochin (March 31, 2014 10:42:43 am )
duu maani omno ni hodood ni ovdood herbelife uugaad namdsan bolohoor ene namar dahiad 10 honog uusan chni yamar ch ur dungui, odoo haaya hodood ni ovdood l bgaa,ba ix s bie sult son. bi bas omno ni sar uuj bsan odo haaya hodoo ovdood bdg bolson, mon hed heden jishe medne, herbalife hunii darhlaag yum shig muutgadag ni unen.Hesegtee cxan goe bolj bga yum shig boldog, gehdee magadgui i olon sar jileer daraalj hergleh bish todorhoi zavsarlagat tseverleh jurmaar heregledeg yum bolvuu,
-
gfjhfgnj (March 31, 2014 10:47:37 am )
ug***aa l suljeenii biznes bol hudlaa shuu de BAD nertei buh yumand sain yum bhgui shuu dee. busad n ch yalgaagui. tiim buh yumand sain yum bol evrop emuud ulamjlalt emuud bh yamar ch hereggui bgaa biz de. suljee bol mongo bosgoh gesen
-
gerlee (March 31, 2014 11:10:25 am )
bi odoo ch heregleed suuj bna gehdee neg l bishee hvmvvsee odoo bolie oo udaan hereglesen hvmvvs vhejsen yum shig tsaraitai bolchihdog yum bna lee
-
zochin 1 (March 31, 2014 11:17:18 am )
ene har PR bhoo. manai ehner 5 jil garan uuj hereglej bna. tegheer tuunees umnu mongold bsan gesen ug. ene olon jiliin hugatsaand iim yaria garch bgagui sh dee. odoo l gev genet muu yarih bolj. sayahan manai ehner emnelegt buren shinjilgee ugsun. shinjelgeenii hariu 100 huvi eruu gej garsan. tegheer hunii biyed mash sain bga bizdee. ene herbalife iig muulaad bga humuus uursduu il garaad batalgaatai neelttei baimaar bna6 tegvel ali ni zuv boloh ni neelttei shuu dee
-
oogii (March 31, 2014 11:20:55 am )
mash zuv ajil bna uuniig zaaval boliulah heregtei hereglej baihad am mash ih tsangana er ni l demii yum bna lee
-
scms nd (March 31, 2014 11:21:31 am )
Herbalife hereglesen 60 nastai emgen heregleigui 50 nastai avgai 2 iin 50 nastai ni iluu hugshin haragdadag yum bilee.
-
Anonymous (March 31, 2014 11:28:51 am )
iim yuman deer hurtel uls tur yarichih yumaa, tsaaguuraa dald PR l bn daa kkkk
-
em zuich (March 31, 2014 11:40:41 am )
tiim buh yumand sain yum bol emneleg emiin sanguud bh ***rdlaga bgaa yumuu. Dan BAD zardag gazruud baig l dee tegvel. tiim yum oilgohgui bhdaa yadag yum be . tegeed ch hun hunii pizilogi ondoo shuu de humuusee. er n bol BAD demii gj helmeer bn
-
tungaa (March 31, 2014 11:41:11 am )
ugaasaa. eniig xergeldeg xuntei xuduu yavsan chin unen lai yum bilee aild orool xool idexgui tsai uuxgui idej uuxaaraa chetsgaga aldaad bainga zamd zogsoogood estoi lai yum bilee
-
урнаа (April 02, 2014 8:36:34 pm )
кккк яасан инээдэмтэй юм бэ
-
-
Uran (March 31, 2014 12:00:50 pm )
Өгөөгүй шинжилгээ байхгүй. Томографт хүртэл үзүүлэхэд ямар ч хавдрын шинж тэмдэг илрэхгүй байсан. – geed bichchiheed yahaaraa Herbalife-s bolson geed bicheed baidag bnaa, Bi 15-20 Herbalife hereglej bgaa humuusiig medne, nasnaasaa hamaagui zaluu, erch huchtei saikhan humuus l yavna da
-
Anonymous (March 31, 2014 12:59:49 pm )
үнэхээр эрүүл турдаг байсан бол амеркчууд өөрсдөө уугаад турахгүй яасан юм таргалалт нь дэлхийн№1 болчоод
-
урнаа (April 02, 2014 8:37:54 pm )
яг үнэнэ тийм сайн тэгээд тураадаг юм бол америкчууд яагаад өөрсдөө уухгүй бн тээ
-
-
zochin (March 31, 2014 1:00:05 pm )
naad buteegdehuuniig chin chadaltai mungutei humuus l hereglej bdag yum bishuu ted eruul mendeeree togloh yum hereglene gehed nen haramsaltai bna aa hereb ene unen bol jiriin gaduur reklamdaad bgaa buteegdehuunuud bugd hor yum bna ldaa ard tumen min bolgoomjtoi handaaraa gej husej bna
-
MARGAA (March 31, 2014 1:00:45 pm )
ENE UNEHEER HAR PR BN SHAAL HUDAL MEDEELEL MANAI EMEE EEJ 2 MAANI UUDAG MASH SN UR DUN UZUULSEN EMEE 20 KG TURsan iim yum bichsen p****d **** geed helchi
-
Mgl (March 31, 2014 1:16:06 pm )
миний мэдэхээр Ууж эхэлээд биенд ямар нэг өөрчлөлт гарах юм бол уухаа болиод эмнэлэг явах ёстой гэсэн. Яагаад вэ гэхээр хүний бие дотор байгаа өвчнийг сэдрээх ба далд байгаа өвчнийг ил гарагаж ирдэг юм байна. Монголчууд л энэ учирийг нь сайн мэдэхгүй али эсвэл зөвхөн өөрт нь унах 5 төгрөгийн ашигаас болоод өвдлөө гэсэн хүмүүст эмнэлэг яв гэхээсээ илүү уугаад байвал эдгэнэ гэж худлаа хэлснээс үүдэж байгаа асуудал юм шигээ. Зарж байгаа хүмүүс нь яаж хэрэглэх ёстойг нь сайн судлах хэрэгтэй шүү дээ. Хүний амь нас эрүүл мэнбтэй холбоотой зүйлийг.
-
Hun (March 31, 2014 1:56:48 pm )
ene MAN MAXH medeed baisan ymaa *****nuud ard tald n baij l taaraa odoo boltol urgeljilsen ylzral n garj uguhgui lai boljil baina shd ziwuun *****nuud
-
Нэргүй (April 02, 2014 11:26:30 am )
ядаж байхад улс төржих юм даа. нэг бүтээгдэххүн оруулж ирж худалда********ад бас аль нэг нам оролцчихоороо бас яах юм болж байна. Хүн болгон завгүй, өөрийн гэсэн асуудалтай байдаг шиг байгууллаг бүр өөрийн зорилго, зорилтоо гүйцэлдүүлэх гээд бөөн асуудал байдаг биз дээ. Тэр тусмаа улс төрийн нам бас хүнсний нэмэлт тэжээл зардаг компаниудтай хөөцөлдөж, хаацайлж, хамгаалж гүйж явах зав байх уу? хэрэгцээ байх уу?
-
-
mgl (March 31, 2014 2:00:29 pm )
uuj bgaa uedee yu ch medegdehgui buh shinjilgee uneheer sain gardag bi 5 jil uusan odoo bolison hodood gedes bnga haymrana klubiin bagshdaa heleheer uugaad bai chi heden jil buruu amidarlaa geed l tegne suuldee arga baraad hayasan hayasnii daraa buh bie maani obdoj zurh amaar garah ni l holgui bsan ene umandaa dasal bolzon bdag um bna lee er ni demii um bna gej bodson odoo iimerhuu um sonsohoor ih aij bna buh shinjilgee ogie gej bodoj bna dooshoo tsus hurtel gardag bsan uuhaa boliod garahgui bolson yamar ch hunii ashigtai bakteriig buren ustgadag buteegdehuun um bna gej bodson yamar ch harshilgui bsan eniig idej bh hugazaand jims nogoo ideed nuur tolgoi habddag bolson eniig bi bodohdoo gadnii hortoi zuiliig huleej abah darhlaagui zobhon ene buteegdehuundee l dasal bolzon bdag um bna gej bodson ebgui ni taarbal shuud uheheer l hordlogo abdag bolchdog um bna lee
-
Anonymous (March 31, 2014 2:08:40 pm )
uneheer aumshigtai minii eej hedhen sariin umnu ene buteegdehuun heregleed l hort havdar gedeg uvchinuur nas barsan mongolchuud mini ***n amlasan hunii turiivchiig ni tuntiilgej eruul mendeeree hohirch bolohgui shuu
-
Temina (March 31, 2014 2:29:50 pm )
…….
-
bas l (March 31, 2014 3:47:10 pm )
manai ah bas ene balai yumiig chin uugaad uhaan aldaad suid bolsondoo
-
bidnii buruu (March 31, 2014 4:21:43 pm )
manaihan uursduu sain gesen bolgoniig uuhaa bolimoor yumaa,,,,reclam ni hurtel surtei geech…
-
ganaa (March 31, 2014 4:42:17 pm )
yagad gant***n herbalifiig bainga buulaad bga ni ih sonin bn mongold ene turliin nemeltyuud olon bga shu de ted nar ni teged yamar um be ta biendee 6 turliin horhoitoi /aimar evgui shud amtai/ ter horhoinuudoog ustgadag buteegdehuun geed bur tv eer barimtat kino hurtel gargad bsn de nbs ch geluu neg tiim suljee l bsn bas
-
ganaa (March 31, 2014 4:48:51 pm )
minii sonssonoor bol herbalifiig heregledeg humuusiin too ers ussun gsn tegeher busad suljeeniihen bodlogotoigoor har pr hiij bga um bishuu gsn bodol bas turuud bga
-
bi (March 31, 2014 6:02:21 pm )
za teguul tegeed teiigee uugaad 5jiliin daraa l harahgui yu daa,yu bolohoo.
-
-
Anonymous (March 31, 2014 6:20:26 pm )
erni eldev suljeenii um heregleh oligtoi bish degee
-
зочин (March 31, 2014 7:04:34 pm )
за монголчууд ч үнэхээр шоучид болж дээ. Хүмүүс аймаар худалч болжээ.Өөрийнхөө болж бүтэхгүй юманд шууд бусдыг буруутгадаг болж дэ.Ганц энэ дээр ч биш олон юман дээр харагдах юм. Б и энэ нэмэлтийг уугаад бараг л 8 жил болж байна. Боломжтой үедээ сайн уугаад блолмжгүй үед заримдаа тасраад л явж байдаг. Хичнээн сайхан бие хаа хөнгөрөөд өвчинд өртөхгүй олон жил л боллоо шдэ. Таарахгүй бол уухаа л болих хэрэгтэй шдэ, хүн болгоны бие өөр биздэ. Б и уншиж судлаж байж л хэрэглэсэн, сайн шдэ.
-
hohirogch (April 08, 2014 6:49:19 pm )
10 dahi jildee ayul ni garnaa. odoo sembiigeed l guigeed bn neg l eder dooshoo guilgeed deeshee buuljuud l sariin dotor hort havdar bolson shuu manai duu’ turgen uhii gevel uugaad l guigeed l bai. heden jil amid baiya gevel bolison ni deerdee suund halsan hun tarag uleehiin uchir uuniig bichlee shuu
-
-
Anonymous (March 31, 2014 7:35:19 pm )
Yamar vlegriin yum hyt***g abgai be tegej yaribal end japand hvrtel orgon hereglej bna za yu
-
Anonymous (March 31, 2014 7:44:15 pm )
uusan uugaagui humuus havdraar ih uvdoj bna daa uugaagui humuus ch bas havdar tusch bna daa
-
Нэргүй (April 02, 2014 11:31:42 am )
Энэ эмэгтэйн өвдсөн шалтгаан уусан бүтээгдэхүүнтэй нь холбоотой юу үгүй юу гэдгийг нотолсон баримт нотолгоо л чухал. Манай оронд тэр мэтийг шинжилж тогтоох байтугай тухайн хүнсний нэмэлт тэжээлд яг дурдсан бодис, ургамлууд нь байна уу үгүй юу мөн үү биш үү гэдгийг тогтоох ч лаборатори байхгүй шүү дээ.
-
-
honinoo (March 31, 2014 8:26:14 pm )
durtaidaa hereglesen odoo yahavdee uurtuu gomd
-
Нэргүй (April 02, 2014 11:37:53 am )
Ядарсан нэгэндээ ийм хатуу үг хэлэх хэмжээнд хүртлээ Монголчууд бид дордож, сэтгэл маань ингэтлээ хатуурчээ. Ер нь бол Моногл хүн асуриас гаралтай хатуу хүмүүс юм гэдэг шүү. Тэгэхээр бид сэтгэлээ номхотгох тал дээр зориуд ажиллахгүй бол болохгүй ард түмэн юм гэсэн шүү. Тэр тусмаа цөөхөн Монголчууд бид бие биеэ хайрлахгүй юм бол хэн хайрлах юм бэ? Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэж санамсаргүй үг биш байх шүү. Эмэгтэй танд гэж хэлэхэд ямар нэг юмтай тэмцэл хийж, хүч энергиэ барахын оронд сэтгэлээ эрүүлжинэ гэсэн итгэл дээр төвлөрүүлээд зоригтой байгаасай гэж би хүсч байна. Танд сайн сайхан өдөр заавал ирэх болно. “Богино настай боллоо доо” гэж хэзээ ч бүү бод. Хүн харин ч богино хугацаанд ихийг амжуулдаг даа.
-
-
MD-12 (March 31, 2014 9:13:29 pm )
Монгол маягийн “ӨРСӨЛДӨӨН”
-
Нэргүй (April 02, 2014 11:42:16 am )
Бид ******ын тогооны үлгэрээр хичнээн жил явах юм бэ? Сэрцгээе хүмүүс ээ! Өөр өөрсдийнхөө ажил үйлийг хичээцгээе! Бусдын ажил руу өнгөлзөж, бусаддаа гай болохын оронд өөрт оногдсон ажил үйлсээ хичээнгүйлэн гүйцэлдүүлж байцгаая аа! Үүгээр зочилж байгаа бүх хүмүүст хамгийн сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе!
-
-
chuka (March 31, 2014 9:22:38 pm )
ene jaahan uruusgul oilgolt yumaa ene beldmeliig uuj ehlenguut hunii biyd bodisiin soliltsoo mash ih idewhijdeg tegeheer er ni ireeduid uwduh bsan tuhain uwchniig arai n****luulna gsn ug, harin aztai negend ni tuhain erchimtei uil ajil*****nd deerhi uwchin ni u***j ugui bolj bgaa yum, herbag uugaad tgsn bh ingesen bh gj yrij bsan humuusiig mer ser sonsoj bsan yum bna ghdee ihenh ni sainaar nuluulsun bdag medeej buru heeglewel mash hor hunuultei yum. deehen ued anh orj irj bhad ni manaihan ih buruu zarchmaar hereglej bsan g sonsson yum bna magadgui ene humuus ter uyd hereglesen bj boloh yum er ni tgd hun yuug hodoodruugaa hiih ni tuhain hunii songolt bdag bolgoomjtoi hynalttai bhad iluudehgui. aliwaa zuiliig heregleheesee umnu zaawal shinjilgee ugch uuriigu ymar tuwshind bgaaaa medeh heregtei shuu
-
mgl (March 31, 2014 9:26:34 pm )
yyh um bol ter nomoor ni uuj horboogoo barna neg ch odor buruu amidarch bolohgui tegbel shuud l hordlogond orj uheh magadlaltai minii neg tanidag hun amraltaarai yabj bgaad orom ideed shuud gazar deeree hordlogond orood hamag bie ni sulraad emnelegt hurgegdsen azaar uheegui ter umaa l ideed yabj bh hunii l hool um udaa gej bodmoor aimar ugaasaa udaan heregleed ireheer hodood chin bhga haymardag um bna lee oorsdoo l medne biz neg umnii haraat amidrah u ali esbel oorooroo amidrah u gedgee usaa uugaad ideh umaa taaruulaad yabbal zaabal haanaas ch teegdej irj bgaa ni ul medegdeh himiin garaltai um uuj aij suuh hereggui sh dee nemelt buteegdehuun ih uuhar nuur ni hoh boldog um bna lee sh dee bodbol neg l um ni ihdej tegdeg blgui dee sain geheer manaihan bnga heregleh um
-
mongolooroo bai (April 08, 2014 6:52:41 pm )
suugee uuj suulee ***uj eschuud yu hiine vee hariin hor idej aain
-
-
Anonymous (March 31, 2014 11:29:48 pm )
google eer jhn uhaj sudallaa odoogoor ymrch hun eniig heregleed asuudal garch bsn ym bol bhgui ym bn gadaadad hereglesen humuusiih ni setgegdel dund lav eniig uugaad uhsen uvdsun hun bhgui bn tgj l unshlaa buten jil uugaad bhdaa yhv de uuchlaarai ingej helsend hurdan edgeerei
-
ELEGNII BC VIRUS (April 01, 2014 9:11:09 am )
Manai naiz elegnii BC virustei, jild 2 udaa emchluuldeg baisan. Herbalife uugaad emnelegt hevtehee baisan. nuguu virus ni bag***an gesen. tegeheer emchilgeegui ***huu argatsaaj bsan uvchin ni edgeed baigaad manai naiz buun bayar baidag. Nadad herbalaif muu gej bodogdohgui baian
-
POST HIISEN HUND (April 01, 2014 9:17:02 am )
NAAD UVCHIN CHINI TEGEED HERBALIFE-AAS BOLSON GEDEGEE BATALGAATAI BOLGOCHIHOOD OLON NIITED ZARLAACH. CHINII ENE POST CHINI MONGOLIIN OLON MYANGAN ERUUL MENDIIN ASUUDALTAI HUMUUS HERBALIFE ERTHEN HEREGLEJ ASUUDLAA ZUVUUR SHIIDEJ HIIMIIN GARALTAI EM TARIANAASAA TATGALZAH\AD NI SAAD BOLOHOO BOLI. ENE HAR PR-AAS CHINI BOLJ OLON HUNII ERUUL MENDIIN ASUUDAL HOHIROH BOLNO SHUU
-
jojo (April 01, 2014 10:57:36 am )
herbalife buteegdehuun muu emegteichuudiin shingen savangii ni hereglej uzsen shuud muuguntsurduud yu garaad zavaan yum bna lee
-
eegii (April 01, 2014 11:48:46 am )
Bi herbalife heregledegui l dee.gehdee har uhaanr bodood uz dee heregleed l shuud hort havdar tusna gj bh uu.uusgegch n ali hedii n ehleed havdar tarhchaad bh hugatsaandaa uuniig uuj taarsan baihaa
-
зочин (April 01, 2014 12:52:55 pm )
************ юм, яах гэж ийм сүлжээний бүтээгдэхүүн хэрэглэдэг юм бээ, улсын эмнэлэгтээ үзүүлээд л явж бай л даа хүмүүсэээээ
-
pidaaaaaa (April 01, 2014 1:19:07 pm )
ta nar bugd mal zuger hayad ihnu bainuu ter sonsgoson humuusin buruu bizde hohino
-
хөндлөнгөөс (April 01, 2014 1:32:34 pm )
МАДЛЕН ОЛБРАЙТ ЭНЭ КОМПАНИЙН ЗӨВЛӨХӨӨР АЖИЛЛАДАГ ГЭЖ БАЙГАА ТИЙМ ХАРИУЦЛАГАТАЙ ХҮН ИЙМ МУУ КОМПАНИЙН ЗӨВЛӨХ ХЭЗЭЭЧ ХИЙХГҮЙ НЬ ТОДОРХОЙ Ш Д. ЭНЭ ХҮН УГИЙН ӨВЧТЭЙ ХҮН БАЙЖ БАЙГААД ХЕРБАЛАЙФИЙН ЭС ЦЭВЭРЛЭГЧИЙГ УУГААД ӨВЧТЭЙ ЭС НЬ ИЛ ГАРЧЭЭ ГЭЖ ХЭЛЭХ БАЙНА. ӨВДСӨН МУУ ЭС ЧИНЬ НЭГ БОЛ ЦЭВЭРЛЭГЭЭГЭЭР НЭГ БОЛ ДАРХЛАА МУУДАХААР ИЛ ГАРДАГ ЮМШҮҮ ДЭЭ.
-
ter bol dain ch avgai (April 08, 2014 6:56:09 pm )
ter dain ch avgai bol uheheesee umnu heden hun horduulahaa sain medej baigaa baihdaa ter tusmaa mongolchuudiig……. ‘.
-
-
zochin (April 01, 2014 1:49:34 pm )
mongolchuudaa uuniig hereglej bolohgui shuu
-
Нэргүй (April 02, 2014 11:21:29 am )
ЭЦСИЙН ЭЦЭСТ ХҮН НҮДЭЭРЭЭ ХАРСАН, БАТАЛГААТАЙ МЭДДЭГ ЗҮЙЛЭЭ Л ЯРИХ ХЭРЭГТЭЙ. ТЭРНЭЭС БИШ БАРИМЖААГААР “БИТГИЙ ХЭРЭГЛЭ” “БОЛЬ” ЭСВЭЛ “САЙН” ГЭЖ МАРГАХ ХЭРЭГГГҮЙ.
-
-
Худлаа (April 01, 2014 1:57:00 pm )
Ойлгомжтойшдээ энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд сайн үр дүнд хүрсэн хүмүүс ч олон бас хэрэглэгч нар нь маш эрчимтэй өсч байгаа болохоор иймэрхүү аргаа бадсан юм сэдэж хэвлэл мэдээллээр хүртэл хэдэн халтар төгрөг өгөн цацаж ард түмний толгойг **********лж байна. яагаад гэвэл энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхээр хүний амьдралд маш олон эерэг өөрчлөлт гардаг юм шүү…ядаж дэлгүүрт ороод юу худалдаж авч болох болохгүй, юуг идэх идэхгүйгээ мэддэг болдогийн….Тийм болохоор л энэ хөөрхийлөлттэй хэдэн юмнууд өөрсдийнхөө хэрэггүй тос өөх ихтэй барааг зарж , хэнд ч хэрэггүй жинхэнэ хортой эмээ зарж борлуулах гэсэн тэнэг ухуулаг сурталчилгаа шүүдээ….
-
aagii (April 01, 2014 2:47:36 pm )
ene bol hudlaa bhaa gej bdj ba er bol suljee gdgeer ni bus hool gej oilgovol yasan yum be.30 jiliin tuuhtei kompan shuudee.herev hortoi bsn bol bidnii idej bgaa buh hool hortoi hyatadaas oruulj irj bgaa hunsnii nogoog yuu gej heleh ve….ingej hudlaa yarihaa boliochee.bugd baig ghd tal ni blsn eruul zov amidraya l daa. hudlaa yaridag humuus burhanaas aihgui ba uu …hudlaa yarihaa boliochee.bi ene khooliin khucheer amidarch bgaa khun.
-
zochin (April 01, 2014 3:50:58 pm )
ene balai avgai herbalife-s hede tugrug salgah gesen yum bga biz dee. manaihnii mungu oloh gesen 1 arga. iim l bolson niigem sh dee
-
Bambino (April 01, 2014 4:05:17 pm )
Хэдэн жилийн турш намайг идээд үзээч гэж эгч минь гуйсан. Би идэхгүй маш удаан сөрөг юм бодож явсаар байсан. Бодоод байхад анх л эгчийгээ хэлэхэд очоод идэж эхлэх байсан юм байналээ. Нэгэнт ******хай өвчин тусаад хамаг найдвараа алдаад ирэхээр хүн юу ч хамаагүй хийдэг юм байналээ. Өвдөхгүй дотоод эрхтэн байхгүй болсон хойноо л идэж эхэлсэн. Гайхамшигтай зүйл юу вэ гэвэл хэрэглээд 8 сар болоход би нэг ч удаа дахиж эмнэлэг домнологоор явсангүй. Өвчнөө ч нэг мэдсэн мартчихаж. Нэмж хэлэхэд энийг ид, тэрийг ид гээд хэн ч таны ам руу энэ бүтээгдэхүүнийг чихээгүй та өөрөө л сонголтоо хийсэн. БИ Ч БАС СОНГОЛТОО ХИЙСЭН Түүндээ ч итгэлтэй байна… Яаадын бээ идэж байгаал үхий ХАХАХА… Айх юм алга эрүүл байхад…
-
jhfgjdf (April 01, 2014 5:02:52 pm )
Yu uuj idej baigaagaa sain harj unshij , odoo internet tei bolson tsag ue, hun bur l angilaar yarij bn, yagaad uuj baigaa buteegdhuunee zugeer l interneeteer orood yamar bodis aguulagdaj bn, ter Amerkit n cholootoi yaritsadag forumuud ch baigaa humuus yu gej bn, em , tejeel uhaasaa umnu sain sudalj bay gej humuust zahimaar bn.
Hunee hurtel delguurees avhdaa on sar iign yadaj haraad avj baitsgaagarai!!!
-
Anonymous (April 01, 2014 5:55:38 pm )
Ишш чаавааас дааа сүлжээ ч гэх шиг, орос монголд л хэрэглэдэг ч гэх шиг юууу ч мэдэхгүй байж яаах гэж ингэж ичихгүй үнэн юм шиг яридаг хэлдэг байнаа…. Америкт хориглоцон байтлаа тэнд нь томоос том үйлдвэр лабортор нь байгаад , бас саяхан амеркт Хербалайфын маш том хэмжээний тив дамнасан сургалт семинар болсон шүүдээ…. Тэнд очсон хүмүүс нүдээр харж үзээд ирчээд байна
-
Нэргүй (April 02, 2014 11:17:42 am )
нэг хүн бүр “яах гэж сүлжээний бүтээгдэхүүн хэрэглэдэг юм бэ? Улсын эмнэлгээрээ л явж бай л даа” гэжээ. Бид европ эмнэлгээр 70 жил яваад өвчлөл улам нэмэгдээд байгаагаас биш буураагүй. Гэхдээ би эмнэлгийн буруу гэж хэлэх гээгүй. Эмчилгээний арга барил, үр дүн, эм, эмийн хэрэглээ гээд олон юм яригдах байх. Гэхдээ энэ гол биш. Орчин үед бидний хүрээлэн байгаа орчин, нөхцөл, байгаль, цаг уурын өөрчлөлт түүнийг дагаад бидний хэрэглэж байгаа хүнсний зүйлсийн өөрчлөлт мөн бидний амьдралын хэвшил гээд олон зүйл эрүүл мэндэд маань нөлөөлж байна. Тэр бүхнийг шийдвэрлэрлэх нэг арга зам бол хүнсний нэмэлт тэжээл мөн. Японд хүн амын дундаж наслалт 85-аас ц****** гараад явчихсан. Тэгвэл тэнд хүнсний нэмэлт тэжээлийг өдөр ту****** талх,
-
Нэргүй (April 02, 2014 11:18:26 am )
чихэр шиг борлуулж, хүмүүс байнга хэрэглэж байгааг би нүдээрээ харсан. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд өнөөгийн хөгжлийг дагаж гарсан сөрөг зүйлийн эсрэг хүнсний нэр төрөлдөө ийм бүтээгдэхүүнийг оруулж ирсэн байна. Тэглээ гээд ******дсан байна гэж үү? Гэтэл буурай оронд ийм тэжээлийг гаргадаг ч гэх шиг мэдээллээс хол, бодит байдлыг хараагүй хүмүүсийг төөрөгдүүлэх юм ярих хэрэггүй шүү дээ.
-
Anonymous (April 02, 2014 4:09:27 pm )
Та нар юунд худлаа бага өмсдөг юм вэ ? худлаа шүү дээ наадах чинь ямар юмаар хийж байгааг нь хараагүй байж худлаа сайн гэх шиг, мундаг гэх шиг, эрүүл бологдог гэх шиг ярих, бичих юм Манай ах дүү, гэр бүл, найз нөхөд бид 2003 онд биднийг хууран оруулсан юм тухайн үед нэг хүн 4000$ элсүүлэн оруулдаг байсан нийт 35-40 мянган $ болсон байх тэгээд л бөөн мөнгө ороод ирэн гэж хэлсэн, та нар сайн ид, уу гэж байсан үүнээс болж миний эгч бурхан болсон, хоёр, гурван хамаатны ах, эгч нар бие нь ******дсан, Ер нь бол тухайн сүлжээний хүмүүс биднээс маш их хэмжээний ашиг олсон байсан сүүлд нь тодруулаж байхад, тэр олон савтай зүйлийг бид яаах вэ гэж асуухад та нар одоо өөрсдөө зарж борлуулах ёстой бидэнд хамаагүй гэж хэлсэн, ? Ах, дүү, үр хүүдүүд бид нар эгчийнхээ алтан шарль дотор тэр цагаан савтай зүйлийг хийсэн дээ…? Монгол хүний мөн чанар хаана байна, Та бүгэд сонголтоо зөв хийж байгаарай, Гэр бүл, ах, дүү нар л үеийн үед хохирдог юм байна да.
-
zochin (April 02, 2014 6:16:39 pm )
bi ene buteegdehuuniig 2 jiliin omno hereglej bsan huuch ovchiniig ih sedreedeg uym bn lee 1 hurald ni suusan chin uheh ***hsan hodood mini ovdood turaahiin huvid ene klubuudiin zzovlodog mahan hooloo hiij ideed usaa sain uuhad ene buteegdehuuniig heregleegui mortloo zovoor turdag shdee
ene bol butegdehunee zarah gesen ni l arga ter aloe bol bur aimar hunii hodoodnii huchil ihedsenees hodoodoo tulj ***rh*****j ovtogdog bhad ter aimar kislota shig uymiig uugaad bhad yaj hunii ovchin edgeh uym be eruul uhaanaar boddo.
uudag bsan humuusiin ihenhiih ni noir bulchirhai ovddog boldog uuj bgaad bolison humuusees asuugaad uzeere .uneheer tiim sain bsan uym bol yagaad il todoor bj boldoggui uym dandaa nuugddag bulan tohoid bj bdag shdee bolohgui bolood l ter etsest ni turahiin tuld tend elsej mongoo huuluulj bgaaa humuust helehed 6 tsagas hoish hool idehguigeer usaa sain uugaad idvehtei hodolgoontei bhad eruuleer ooriigoo horduulahgui setgeld sevgui mongonii garlagguigeer saihan bolno shuu gej batalgaatai helii hunii ugend itgej oortoo hor hudaldaj avch bolohgui shuu -
зочин (April 02, 2014 8:52:37 pm )
би хэдэн сар хэрэглэсэн уухаа болингуут эргээд илүү таргалуулдаг юм билээ. бас цайг нь уухаар ам хатуулаад юм уулгаад дахиад хоолны дэглэм барьсан ч хурдан турдаггүй юм билээ сайн бол америкууд яагаад тарган юм бэ
-
pioneer (April 03, 2014 2:51:38 pm )
Хэрбалайф америкт хүртэл хориглогдсон шүү дээ, тэр сургалт семинар хууль бус нууцаар болсон зүйл. Хербалайф туршилтын хүнсний бүтээгдэхүүн байгаа юм. Ирээдүйд хүн амын өсөлтөөс болж хоолны хомсдол үүснэ, үүнийг шийдэх йн тулд нэмэлт хүнсний бүтээгдэхүүн туршиж байгаа юм. Тэр эрүүл зөв хоололтын клуб гэдэг нэрээр өөрсдийнхөө нэрийг ннуцлаж бүтээгдэхүүнээ зарж байгаа биздээ, нэг коктейл уухад өдөртөө идэх 2-3 хоолны илчлэгтйг авдаг гээд л коктейл өгч байгаа биздээ, тэрмо цай нь хамба сарнй болон олон төрлийн мансууруулах, дасгах ургамлаар хийгдсэн цай, эхлээд халуун термо уай оочилж ууна дараа нь коктейл гэгч зүйл уулгана, дараа алое энэ дараалал бол хүний биед хамгийн хор уршигтай дараалал байгаа юм. Эхлээд ходоодыг чинь термо цай уулгаж дасгаад дараа нь 2-3хоол орлох коктейл өгдөг. Тэр термо цай бол хамгийн хор хөнөөл ихтэй хар ******хитай төстэй үйлчилгээ үзүүлдэг дасгах донтуулах бүтээгдэхүүн байгаа юм. Хербалайфыг хэрэглэхээ болингуут өвчлөөд таргалаад эсвэл биеийн өөрчлөлт гараад эхлэнэ, хербаг л хэрэглэхгүй бол бие чинь болохоо байгаад ирдэг, харин хэрэглээд л яваад байвал амь нас чинь хоног хоногоор багасна. Хербалайфыг анх оруулж ирж ууж монголд таниулсан хоёр авгай хоёулаа нас барсан. Нисэхэд ажилдаг гадаад дотоод их явдаг эмэгтэй байсан. .Таргалалтай болохоор таргалалтандаа санаа зовж явдаг байж байгаад хербалайфыг америкт анх харж сонсож хэрэглэж үзээд турж эхэлсэн гэсэн. Эхэндээ сайхан биетэй болж нэг жил сайхан байсан, дараа жилээс нь хавдартай болж амиа алдсан. Тэр турж байхдаа найз нөхөддөө хэлж тэд нар хэрэглэж оруулж ирж анхны сүлжээг нь бий болгосон. Гэхдээ ихэнх нь үхсэн юм билээ. Одоо тэр хербалайфыг хужаа нар их хэрэглэж байгаа, учир нь хүн амаа цөөлөх бодлого. Монголчууд бол мөнгөний төлөө нэгнийхээ эрүүл мэндээр тоглож юм мэдэхгүйн гайгаар сайн дураар 2 жил хүрэхгүй гоо үзэсгэлэн эрүүл юм шиг явахын төлөө амь насаа 20-н жилээ 2 жилээр сольж байгаа юм. Хамарсалтай.
-
pioneer (April 03, 2014 2:56:58 pm )
хүний биеийг хоронд дасгахын тулд эхэлж халуун термо цай уулгадаг, дараа нь 2-3 хоолны илчлэгтйг өгөх коктейл уулгадаг. Дараа нь алое өгдөг. Тэгээд л өдөрт сав саваар нь термо цай, алоетой ус уух заавар өгдөг. Тэгээд л нөгөө тэр их уай алоетой ус уусан нөхдүүд ихээр шээнэ, тэгэнгүүт багш нар нь ходоод чинь цэвэршиж байна, эрүүл болж байна гээд л сургана. Яг үнэндээ бол хүний ходоод хоол шингээх, ялзруулах бактер бичил биетгүй болж бизийн ашигтай бичил биетүүд нь термо цай уусных нь нөлөөгөөр устаж үгүй болж байдаг юм. Үүнээс болж ходоод үрэвсэх хорт хавдар тусах процесс ихсэж өвчилдөг. Гол аюул нь тэр термо цай болон коктейл.
-
pioneer (April 03, 2014 2:59:45 pm )
“Термо” цайны бүтцийг судалбал 8 төрлийн ургамлаас 4 нь ШУ-ны нэр томъёо, үүнээс 2 төрлийн нэр томъёог алдаатай бичсэн, 2-ынх нь нэр дэлхийн аль ч улсад хэрэглэж байгаагүй, мөн интернэтийн аварга том аалзны торны сүлжээнээс ч хайгаад олдохгүй хачин нэр томъёо байлаа. Энэхүү цай бол Монголд хэзээний хүчээ аван хамгийн сайн борлогдож байгаа бүтээгдэхүүн юм. “Herbalifе-т хэрэглэгддэг гуараны ургамлын хор хөнөөлийн талаар одоо дурдъя. Энэ нь цайнд ихээр агуулагдах бөгөөд бүдүүн гэдсэнд гуараны ургамал нэвтэрч орсноор гүрвэлзэх хөдөлгөөнийг яваандаа уд******руулна. Давирхай бодис үлдээж, ходоодны тослог шингэнийг 1-2 жилийн дотор устгадаг.
Энэ үед “Herbalifе”-т багагүй хугацаанд хамрагдсан хүмүүсийн гэдэс гэнэт хатгах юм уу, зангирч өвддөг. Иймэрхүү төрлийн өвчлөлүүд ганц “Herbalifе”-ч биш бусад бүх тураах цайны орцонд байдаг. Өвчинг мэдэгдүүлэхгүйн тулд өглөө өлөн элгэн дээрээ юм уу хоолныхоо дараа хэрэглэхийг “Herbalifе”-ийн багш нар зөвлөнө. Нэг цайнаас нөгөө цайг уух хугацааг 8-10 цаг байхыг сануулдаг. Удаан хугацаанд уг бодисыг хэрэглэх нь маш аюултай. Ингэсний үр дүнд бие организмын шингэний солилцоо алдагдаж, хүний биед байнга хэрэгтэй байдаг микро элементийн дутагдалд оруулна. Бэлдмэлийг уухаа болихоор нарийн гэдэсний идэвхтэй ажил********** зогсонги байдалд ордог.
Иймэрхүү шинж тэмдгүүд ******** хөөх, бусад төрлийн өвчнийг ихэсгэнэ. Хүний хоол идэх дур хүслийг бууруулдаг олон бодисууд “Herbalifе”-ийн олон бэлдмэлд орсон байдаг. Яваандаа энэ нь хоол идэх дур хүслийг бүр зогсоодог. Иймэрхүү төрлийн бэлдмэлүүдийг ургамлын гаралтай гэх авч дээр дурьдсан нэр томъёо нь ДЭМБ-т бүртгэгдээгүй байгаа нь сэжигтэй. Эндээс гуараны үр бол мансууруулах бодистой гэдэг нь нэгэнт тогтоогдсон. Гуараны ургамалд кофейн 6-8 хувь байдаг бол цэвэр кофед ердөө 2 хүрэхгүй хувь кофейн байдаг аж. Кофейн нь хүний хоол идэх дур хүслийг бууруулахаас гадна, сэргээш бодист ордог.
Анх хэрэглэж байх үед хоолны дуршил буурах, ажил хийхэд бие организм сэргэж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Удаан хугацаанд хэрэглэх юм бол үргэлж ядрамтгай болж, нойр хүрч, бие сулардаг. Сэтгэл санаа ч гэсэн тогтворгүй болно. Гуаран нь ходоодны дур хүслийг бууруулахын зэрэгцээ, хоол идэхгүй удаан хугацаанд явснаар ходоодны шархлаа үүсгэнэ. Гипертоние буюу даралт өндөртэй, нойргүйдэл, зүрх судасны дутмагшилтай болон хижээл насны хүмүүс “Herbalifе”-ийг хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Гэвч өөрсдийгөө “Эрүүл зөв хооллолт клуб”-ын багш хэмээн нэрлэсэн анагаах, эрүүл мэнд, хоол судлалын талаар ямар ч боловсролгүй наймаачин хүүхнүүд энэ талаар тодорхой зүйл ярьдаггүй. Эхний хэдэн сар “Herbalifе”-т хамрагдахад хүмүүс жингээ огцом хаяж, бие эрхтэн нь сэргээд ирдэг. Харин хэдэн жилийн дараа эхний байсан үеэсээ бие махбодь нь ******даж сулардаг. Нэг үгээр “Herbalifе”-ийн хараат байдалд орно гэсэн үг.
-
Бохир Пи Ар (April 03, 2014 4:03:41 pm )
40-45 нас хүртлээ бурхнаас заяасан биеэ ******ийн тантан шиг авч явж хавдар ургуулчихаад ингэж ****************ээ болимоор юм даа. 1 жилийн дотор хавдар ургадаг гэдгээ шинжлэх ухааны үндэслэлээр баталчихаад ингэж элийрэх хэрэгтэй.
-
Зочин (April 04, 2014 4:44:45 pm )
Маш эрчимтэй сурталчилгаа хийж хүн элсүүлдэг, шахаж ********ддаг.Үнэхээр 1 жил тураад 2дахь жилээсээ таргалаад хоол нь биед дасалттай. Эргэж турах нь буурдаг нь үнэн билээ.Өтгөн хаталттай болж ашигтай бактерууд нь устаад их шингэн уусаар байтал биеийн кальц ашигтай бодисоо туугаад гаргадаг дархлаа ******тай болдогийг нь биеэрээ мэдэрсэн Ядахдаа зөв зөвлөгөө өгдөггүй Бүт-нээ өдөрт 9-15ширхэгээр буюу эмийг хоол шиг идэхийг зөвлөдөг
-
явуулга (April 04, 2014 5:41:05 pm )
hewtert olon jil xewtej bga xun hurtel herbalife iig uugaad bosood irtsen bas uchnuun jil uuchaad biedee gants ch asuudalgu terch baitugai xuuch uwchin n hurtel idgetsn hun bhad gant***y jil uchaad tegd bas deerees n mongold burtgegdeegui xawdar tussan ch gex shig. iimerhuu yum xiixee boliochee
-
iiim gj bdsongui (April 05, 2014 1:55:16 pm )
araich dee iimmuu buteegdehuuun yum bol heregleh ****rdlaggui l yum bn daa
-
tuya (April 05, 2014 2:06:02 pm )
HOR HOR
-
зочин (April 05, 2014 10:18:33 pm )
ухаан ******тай юмнуудийн бичсэн зүйлийг хардаа цөөхөн хэдэн монголчуудыг эрүүл саруул байлгахийн төлөө Хeрбeлаф компани энэ сайхан хоолыг өгч байхад авч хэрэглэж чадахгүй юмнууд атаархаад бичиж байгаа зүйл худал хуурмаг зүйлийг бичиж хүмүүст буруу ойлголт өгөхөө болих хэрэгтээ
-
ANujin (April 07, 2014 10:37:01 am )
manai eej herbalife-g heregleed 4 sar bolj bna ldaa odoogiin bdlaar bol gaigui l bna gehd ugiin eleg muutai ali deer eleg n owdson ugn eleg owdoj bga n mdegddeggvi owchin gsn. eor n tgd ene hregtei ed vv buruu hortoi yum bolwuu eejde gent sanaa zowchihloo. bs haayaa bie n sulidaad bn tolgoi owdloo l geh yum. ter clubiih n bagsh nar usaa sn uu l gdg gsn tegd bs bvteegdhvvnee l sn hregle gdg gsn.
-
muugiii (April 07, 2014 7:45:37 pm )
humuusee youtube deer herbalife talaar amerikchuud uursduu amhaaruulga tavisan bnalee, zunduu bichleguud WARNING gd bichsen bgaa.Bi tuuniig uzeed herbalife-g uugaagui
-
uugii (April 08, 2014 9:30:09 am )
estoi heregleh hereggui shuu humuusee
-
зочин (April 08, 2014 3:21:17 pm )
ямар нэр хаяггүй газар хүмүүс цуглараад л өглөө уугаад байдаг юм билээ манай орцонд нэг тийм бүтээгдэхүүн уулгадаг газар байх юм
-
bm (April 13, 2014 8:40:39 am )
Buh setgegdliig unshihad muu helsen n mash buduuleg aldaatai bichdeg zovtgoj bgaa humuus n zoolon soyoltoi bixhsen bh yum. Tegeheer humuus min oorsdiinhoo zan baidald vzel bodloo sain tal ruu n oorchilj busdin heregt oroltsoj muulj bdg muuhai zangaasaa s****gui bol bidnii hoich ue hezeech sain saihan amidarch chadahguinee.Ted bidniig duuraij heden uereeree ***in togoondoo amidrana shuu dee.Sain yavaa negendee buu ataarhtsgaa.Harin yaj sain bolsnig n vlger avch oorsdiigoo oorchiltsgooe.Muu yavaa hun bol ooroo l buruutai.Yumig dandaa muu talaas n bodood bhaar ulam l muudaad bdg.Harin zov talaas n harj chadval ooroo bas l tiim bolj amidral n tsetsegleed saijraad irdeg.Buh yum bidnii yu bodoj bgaagaas hamaarch bdg.Odoo sain yavaa bol urd n muu zuil boddoggui bsni ur dun.Harin muu amidarch bgaa bol urd n yumig muulj golj shuumjilj busdig buruutgaj bsnih n ur dun.Tegvel ireeduid sain saihan amidraya gevel odoo humuusiig muuldag yumig sorog talaas n hardag shuumjilj uurlaj bdg muu zangaa zasaj muu bodloo oorchilj saihan zuiliin talaar bodoj zorilgo husel moroodoldoo bodloo tovlorvvlj tuuniihee toloo ajillaj hodolmorloj amidralaa utga uchirtai bolgoj saihan Mongol ireeduig baiguulahin toloo zov amidarchgaayaa gj urialmaar bn.
-
tserenpurev (December 13, 2016 11:29:40 am )
ene bugd xudlaa medeelel shu xumuuse delhiid nomer 1 herbalife bi 10jil xereglej bn
86 Comments