
Т.Отгонбаатар: -Өмнө манай шоронгийн зүгээс нээлттэй өдөрлөг зохион байгуулаад бидний ар гэрийн хүмүүс ирсэн хэдий ч хамгийн гол нь дотор оруулаагүй. Бусад ялтнуудын ар гэрийн хүмүүс дотор орж уулзаад, харин үдээс өмнө нэг, үдээс хойш нэг удаа 1 цаг уулзуулсан. Манай консулын газраас эргэлтээр ирсэн бүх хүмүүст зөвшөөрлийн бичиг авахад их тусалсан гэж байсан. Харамсалтай нь энд ирсэн хойно оруулаагүй.Та хоёрыг бас хэзээ ирэх бол гээд л харж л байлаа, бид нар сайн байгаа, дараагийн уулзалт хэзээ болох вэ, наадмийн өмнө үү, дараа юу?
Н.Зоригтбаатар: -Солонгос улсад миний хүү над руу мөнгө шилжүүлэх гээд яах учраа бас сайн олохгүй байх шиг байна. Та бүхнээр дамжуулаад авч болох уу? Хугацаагүй ялтай ялтнууд одоо хийж байгаа ажлын хоног, цуглуулсан оноо ялын хугацаатай болсон тохиолдолд хугацаанаас хасагдах талаар яг тодорхой мэдэхгүй байна. Өөр санал хүсэлт алга, баярлалаа та бүхэнд.
Н.Мөнгөнхундага: -Дансанд минь мөнгө хийж өгсөнд баярлалаа, би карт аваад ээжтэйгээ ярина аа, их баярлалаа, та нарт. Манай ээж рүү бас намайг сайн байгаа талаар уламжилж өгөхийг хүсье. Би ялын хугацааны 5/1-ийг биеэр эдэлсэн болохоор одоо үлдсэн ялаа эх орондоо дуусгах хүсэлтэй байгааг минь уламжилж өгнө үү. Ажлаа хийж байгаа, ажлын хүнд, хөнгөн, нөхцөл муу сайн гэж би ярихгүй ээ. Болж л байна. Оны өмнө манай дүү ирээд, та бүхэн уулзуулж өгсөн, дүүгээ ирсэнээс хойш сэтгэл санаа их сайхан болсон. Цагаан сарын үеэр монгол руу зөвшөөрөл авч карт аван ярих гэж их хэцүү байсан, энэ талаар удирдлагуудад хэлж өгвөл сайн байна, өөр хэлэх санал хүсэлт байхгүй байна.
Д.Дариймаа: -Хөххотын шоронд ирээд багаггүй хугацаа өнгөрч байна. Би долоон жилийн өмнө Монголдоо аваарт ороод тархиндаа гэмтэл авсан юм. Түүнээс шалтгаалаад унадаг, татдаг болсон. Одоо ийм газар сэтгэл санаа хямраад өвчин улам хүндрээд хэцүү байгаа. Гэхдээ шоронгийн удирдлагын зүгээс эмчид үзүүлж эм тариа өгч эмчилдэг, намайг өвчтэй болоод ч тэр үү маш их анхаарал тавьж сайн харилцдаг, гомдол саналыг хүлээн авч шийдвэрлэдэг юм. Гэхдээ эмэгтэй хүн болохоор зарим үед их хүнд байдалд ордог, өдөр ажилдаа гараад орой өрөөндөө ирээд бусад хүмүүс амарч байхад унаж, тусаад бусдад их тээр болдог, үүндээ ч өөрөө их эмзэглэдэг юм. Эндэхийн хоолонд дасахгүй хэцүү л байгаа, Монголд байгаа гурван жаахан хүүхдүүддээ л санаа их зовж байна даа. Манай нөхөр бас Эрэгтэйчүүдийн хорих газарт байгаа. Таныг өмнө ирээд уулзсан гэж надад хэлж байсан. Цагаан сараар зөвшөөрөл аваад энд ирж надтай уулзаад явсан. Би таниар дамжуулан төрсөн ах, ээж, охиндоо мэнд дамжуулж, ахыгаа энд ирээч гэж хэлүүлмээр байна. Ээж рүү минь яриад маш их хайртайг минь заавал хэлж өгөөрэй, ийм зүйл хийж зовоож байгаадаа маш их харамсаж байгааг минь, охиноороо маш их бахархдаг, хайртай гэдгийг минь хэлж өгөөрэй. Хүсэх зүйл гэвэл эх орондоо үлдсэн ялаа дуусгах хүсэлтэй л байна. Нэг гэр бүлийн хоёр хүн хоёулаа ингээд торны цаана орчихоор муу хэдэн хүүхдээ бодохоор л хэцүү байх юм. Миний хүсэлтийг цааш уламжилж монголд минь л ялыг эдлүүлж өгөхийг хичээнгүйлэн хүсч байна, та бүхнийг ирж бидний санал, хүсэлтийг сонсож уулзаж байгаад их баярлаж байна, та нарт ажлын их амжилтыг хүсье.
Д.Жүгдэргарам: -Энэ хорих газарт бидний дөрвөн монгол, хоёр солонгос эмэгтэй хоригддог, биднийг баяр ёслолын үеийг тааруулан ар гэрийнхэнтэй гар утсаар яриулах арга хэмжээ авдаг байсан нь 2013 оны сүүлээс эхлэн тасарсан. Ар гэрээс ирүүлсэн монгол хэл дээрх ном, сэтгүүлийг шалгаж байгаа гэх шалтгаанаар өгдөггүй. Өнгөрсөн оны долдугаар сард явуулсан номыг одоог хүртэл өгөхгүй байгааг тодруулж асуухаар шалгаж байгаа гэж тайлбарладаг. Мөн дансан дахь мөнгөө өгч хоол хүнсний зүйл худалдан авахуулахаар халуун ногоо ихтэйг авчирдаг, эдгээр хүндрэл бидний дунд нийтлэг байгаа тул та бүхэн анхааралдаа авч Хорих газрын удирдлагад уламжилж нааштай байдлаар шийдвэрлүүлж өгнө үү.
Консулын газрын ажилтнууд дээрх асуултуудтай холбоотой зарим боломжтой зүйлүүдийг газар дээр нь шийдвэрлэлээ. Хятадын шоронгуудын нэг бэрхшээл бол ял эдэлж буй гадаад иргэдэд өөрсдийнх нь хэл бичгээрх ном хэвлэлийг шууд нэвтрүүлэхгүй шалгаж байцаадгаас мэдээлэл ихээхэн хоцорч ирдэг аж. Ялтнуудын хамгийн их хүсэн хүлээж байдаг зүйл бол ном гэнэ. Саяын эргэлтээр Консулынхны авч очсон сэтгүүл номын хагасыг нь мөн оруулахыг хориглож, шалгалтад буцаажээ. Харин Өвөрмонголд ял эдэлж буй монгол иргэд сахилга дэг журмын зөрчил гаргадаггүй тул шоронгийн удирдлагууд ам сайтай байлаа. Дахин хэзээ ирэх вэ хэмээн хүүхдүүд шиг шалгаах тэднийгээ наадмаар эргэх амлалттайгаар энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.
– See more at: http://society.time.mn/content/43382.shtml#sthash.k9DKa649.dpuf
Холбоотой мэдээ
-
irgen (March 29, 2014 2:50:36 pm )
hetsuu yum daa.Magnai ***rhirchihlaa
-
ganga (March 29, 2014 5:26:04 pm )
ee chaawaa***a
2 Comments