Иргэдэд газар өмчлүүлэх ажил эхэлсээр бараг долоон жилийн нүүр үзэж байгаа ч одоо болтол дуусаагүй хэвээр.
Энэ асуудал хөндөгдөх бүрт эрх баригчдын амнаас “иргэдийн идэвх сул байна” гэсэн үг байнга унадаг.Гэтэл яг үнэндээ иргэд газар үнэгүй өмчилж авах боломж алга. Олны яриа ортой гэдэг.
Баянголын аманд анх газар олгож эхлэх үед замын баруун талын газрыг иргэд “Т.Бадамжунайгийн газар” гэж нэрлэдэг, энд нь нэг ч айл буудаггүй байсан нь одоо ч хэвээрээ.
Тэр газрыг орон сууцны хороолол барих зорилгоор, айл өрхөд биш аж ахуйн нэгж, компаниудад л хувьчлахаар хадгалж байсан юм билээ.
Долдугаар хорооллын хэдэн айхтар айлаас ч болсон юм уу, эрх баригчид “Компаниудад л өгнө, ахуйн зориулалтаар эзэмшүүлэхгүй” гэсэн “хаалт”-ыг иргэдийнхээ өмнө тавиад удлаа.
Миний бие Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд газар эзэмших боломжийг сураглахаар дүүргийн газрын албанд хандахад “Өрхөд эзэмшүүлэх газар байхгүй ээ. Орон сууц барих аж ахуйн нэгжүүдэд л өгөх журам гарсан” гэсэн хариулт сонсоод буцаж байсан удаатай.
Гэтэл яг тэр журам хэрэгжиж байгаа гэсэн газарт нь “1.5 сая төгрөгөөр газар авахыг” таньдаг хүн санал болгоод байдаг.
2012 оны сонгуулийн дараа МАН-ын харьяалалтай “эвэртэн” төдийгүй “тууртнууд” хүртэл албан тушаалаа сүүлчийн удаа урвуулан ашиглах операцийг амжилттай хэрэгжүүлсэн.
Салбар бүрт хэрэгжиж байсан энэ ажиллагаа газрын албадад хамгийн их хамаатай байсныг сайн санаж байна.
“Газрын албаныхан нь удахгүй солигдох гэж байгаа гээд сул газруудаа зарж байна. Мөнгөө өгчих л юм бол өдөрт нь ч хамаагүй гэрчилгээг нь гаргаад өгье гэнэ” гэцгээн шуугиж байсныг мэдэх нэг нь мэдэх л байлгүй.
Төрөөс хүлээсэн ажил үүргээ хийж байгаа газар зохион байгуулагч төлөвлөлтөд орсон газраа “зарна” гэсэн тухай хамаатны дүү маань хэлээд “Үнэхээр үнэгүй авчих арга байхгүй гэж үү” хэмээн аргаа барчихсан явахтай таарлаа. Хуулийн байгууллагад ажилладаг танилдаа энэ талаар хэлж, төрийн бодлогыг жирийн нэг газар зохион байгуулагч алдагдуулж байгааг хэлэхэд “Үнэхээр дажгүй байрлалтай юм бол мөнгийг нь өгөөд л авчихаач дээ.
Таван саяар таван айлын газар гэдэг чинь хямдхан байна. Тэртэй тэргүй, газар зохион байгуулагчтай харьцахгүйгээр газар эзэмшинэ, өмчилнө гэж байхгүй” гэж хариулах юм.
“Өлзийт” хорооллын цаад талд Арабын шахын эзэмшил газар байдаг юм байна. Уул, ус нь тэгшхэн унэхээр сайхан газар юм аа. Өлзийт хорооллоос барааны л газар юм.
Замын хойд талын тэгшхэн сайхан газарт хашаа хатгаад суучихаач гэж нутгийн иргэнд зөвлөтөл “Гүндалай авчихсан” гэж хариулах юм.
Хот орох замд 10 байтугай 100 айл багтах том том газрыг хашаалаад авсан байх нь байсгээд л таарах.
“Бодвол хэн нэг даргынх нь л газар байх даа” гэж бодогдох. Баячууд нь 70, 700, бүр хэдэн мянган га газар авч болж байхад жирийн иргэдэд яаж газар олдох юм бэ.
Өнөөдөр Монголд мөнгөтэй, олон компанитай хүн тэр олон компанийнхаа нэр дээр”орон сууц барина” гээд хэчнээн ч хэмжээгээр газар авах боломж байна.
Харин иргэдэд жилд багахаан газар төлөвлөдөг ч дээр хэлсэнчлэн газар зохион байгуулагч нар нь “местээ” ашиглана.
Үнэндээ иргэдийн идэвх сул байгаа хэрэг би, хууль хэрэгжүүлэгчид мөнгөтэй баячуудтай хуйвалдаад байгаад л хамаг учир оршиж байна.
Х.Батсайхан
/Монголын мэдээ/
Холбоотой мэдээ
-
ХАБИЙ (March 27, 2014 11:57:16 am )
Би хотоос зайдуу сумын харьяа газарт 0,07 га газар авах гэсэн чинь сумын даргын хуримтлалын санд мөнгө ту****** гэнээ. Өнөөх иргэдэд өгөх үнэгүй газар чинь албан ту******лаа урвуулан ашиглагчдад ашигтай хувилбар болоод байна.
-
зочин (March 27, 2014 12:33:21 pm )
Ёстой үнэн юм бичиж Сонгинохайрханд ч газар байхгүй иргэдэд өгөх газар байхгүй дээрээс шийд ирээгүй гээд л хэдэн жил болж байгаа өргөдөлөө өгчихүү шийд иртэл байж байг гэхээр өргөдөл авахгүй гэдэг хариу л өгдөг шүүдээ хотын ойр орчимыг том том ха******тай газар зөндөө одоо 22 товчооны цаад газар цөм эзэнтэй машин зах нээхээр хувь хүмүүс түрээс аваад зогсоол хийчихнэ дарга нар л авсан шүүдээ
-
123 (March 27, 2014 2:56:16 pm )
яг үнэн схд.т газар хөөцөлдөөд аваад 2-3 болж байна уг нь газрын байцаагч нь зөвшөөрөөд авсан ч байцаагч нар нь солигдоод ажил хүлээлцэх юм огт байхгүй нурааж эвдэлж журмын ха******нд хийгээд л бөөн асуудал болно дарга нь гэрчилгээ гараагүй бол хохинэээ чиний юм гэж үзэх гүй гээд хнийг зоргоороо юу ч гэж хамаагүй гээр хэлнэ
-
123 (March 27, 2014 3:00:58 pm )
одоо дахиад л байцаагч нь солигдсон гэрчилгээ маань гараагүй л байна асуухаар кадастрын зургыг чинь бүртгэж оруулна одоогоор манайх сүлжээгүй байна гээд л сар гаран болж байна газрын алба лав 2012 оны 10 сараас хойш ажил л үнэн бол ямарч газын гэрчилгээ гаргаагүй нэг хэсэг өргөдөл аваагүй дараагаар нь сүлжээгүй л байсаар байгаа бүхэл бүтэн дүүргийн газрын алба сүлжээгүй байна гэдэг хэцүүү л байна ямар 13 р зуун биш
-
схд (March 27, 2014 3:02:14 pm )
схд ийн талаар сэтгэдэл лав үнэн байна дааа
-
газар (March 27, 2014 3:04:23 pm )
ажил ааа хийдэг байцаагч нар гэж байна ууу очоод юм асуух гэхээр харьцаагүй эсвэл ажил дээрэээ байхгүй тэгээд сурахаар гадуур дотоод ажилтай гэээд бие биенэээ аргалаад ллл ………………….. аймар аймар
-
зочин (March 27, 2014 3:06:23 pm )
газрын албааа авилгатай тэмцэх газар нь ууу шөхтг нь ч ю******у шалгааа
-
munkh (March 27, 2014 3:31:41 pm )
unen zuil bichsen baina. Uursduu ****an huviin ashig sonirholiin zuilee gargaj tavichihaad daraa niard tumen hoirgo gej hudlaa yariad. Gazraa avah gej hootsoldood boloogui humuus neg site neegeed medeelel davhtsuulahguigeer bolson yavdluudaa bichvel jinhene heden hun hicheegeed gazraa avch chadaagui bolohiig medej boloh baih daa
-
ЗОЧИН (March 27, 2014 5:37:07 pm )
Тйимээ. СХД-ийн газрын алба гэж ёстой холион бантан **********сан газар байдаг. 1 газар дээр хичнээн ч хүнийг давхардуулдаг юм бүү мэд. Кадастрт орчихсон байхад хүртэл нэрийг нь авч хаячихаад хоосон газар болгож давхардуулдаг. Аймшгийн хариуцлаггүй газар байгаа юм даа. Уранчимэг ч билүү нэг мэргэжилтэн нь ёстой бантан **********ж сууна цаана чинь.
-
UB-iin irgen (March 27, 2014 6:23:32 pm )
Tob aimag Bayanchandman sumand gazar abah getel Ulaanbaatar hotiin irgend olgoh gazar baihgui gehiim.Oron nutgiin irgen bolbol gazar olgoj bolno gesen chin yu gesen ug be??? Huulindaa UB irgen hodoo oron nutagt 0.7ga gazar abch bolno gesen bizdee!!!
-
mongol (March 27, 2014 11:08:30 pm )
mongol hund orshuulgiin gazriig n unegui uguuchee ,5 s 15 sayaar solongosuudaas gazar avch uud boloochoo orshuulj bn,ha**** ene ter ch yamai boljee.utaand hordood uhehiin hoorond haus ha**** gej demiirch bhaar orshuulgiin gazaraa l unegui avmaar bn
11 Comments