antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 20, 2014 1 comment

Эрэл”-ийн Б.Эрдэнэбат 1.6 тэрбумын өрөндөө дөрвөн байрны эрхийн гэрчилгээ өгье гэжээ

нийтлэсэн Admin

ereliin_link“Анод “банкны дампуурлын хэл ам, өр авлага одоо ч гэсэн үргэлжилсээр байна.  Тус банкны эрх хүлээн авагчид “Эрэл” компаниас сая доллар буюу 1.6 тэрбум төгрөг бас олох байсан ашгаа  нэхэж байгаа бол Д.Эрдэнэбат захирал “урсгал зардлаа” суутгаад оронд нь цөөн байр өгнө гэснээр зөрчил маргааныг улам ширүүсгэжээ. Тэрхүү  байрыг нь маш өндөр үнэтэй, чанаргүйн дээр байрлал муутай тул хүн авдаггүй гээд голсон аж. Анх 2008 онд “Анод” банк, “Эрэл” компани хамтран  “Залуусын хотхон” орон сууцны хороолол барихаар тус бүр нэг нэг сая доллар гарган санхүүжүүлэхээр гэрээ байгуулан гүйцэтгэх захирал Д.Уламбаяр Д.Сэргэлэн нар гарын үсэг зурж хөл хөөрцөг болжээ. Хотхоноо Баянзүрх дүүргийн 14-р хороонд “Эрэл” компаний гэрчилгээтэй газар барихаар болж. “Анод” банк ч мөнгөтэй гэдгээ харуулж гэрээ байгуулсан өдрөө л 500 мянгыг бэлнээр үлдсэн хагасыг нь тухайн өдрийн ханшаар тооцон шилжүүлж байсан гэдэг. Гэтэл  удалгүй банк дампуурах үед “Залуус хотхонд” өгсөн мөнгийг иргэний журмаар нэхэмжилэн авах прокурорын шийдвэр гарч энэ нь “Анод” банкны эрх хүлээн авагч болон “Эрэл” компаний хооронд дуусдаггүй зарга болон үлджээ. Эхэндээ хоёр тал данс нийлэн төлбөр тооцоогоо нэгтгэсэн ч дараа нь “Эрэл” компани нэг ч төгрөг  төлөөгүй тул анх оруулсан сая доллароо тэр чигээр нь буцаан авна гэжээ. Хэд хэдэн шүүх хурлын дараа “Анод” банкны эрх хүлээн авагч 10 орон сууц өмчлөх эрхий гэрчилгээг 540 саяд үнэлэн авсан ч нөгөө байрнаас нь нэг нь ч борлогдсонгүй. Байрлал муутайн дээр хэт өндөр үнэтэй авсан тул тийм үнээр авах хүн яагаад ч олдсонгүй. Харин өндөр үнэтэй байр өрөнд авлаа гээд бөөн хэл ам дэгдэж. Банкны хохирогчид хэт өндөр үнээр байр авсан талаар нь банкны эрх хүлээн авагчдыг хардаж байгаа сурагтай.  Тэд нэг м2-ыг 1.6 сая төгрөгөөр үнэлж авсан нь байрлал муутай чанаргүй гэж гологддог байрны хувьд тэнгэрт хадсан ханш гэнэ.

 

NUUTS.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ах (March 22, 2014 10:07:57 am )

    Энэ хүн чинь 2000 онд яаж мандаж байлаа

antalya rent a car