HAM3X-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, HAM3X-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ нар AHУ-д уулзалдаж, Холбооныхоо цаашдын бодлого, хөтөлбөрийн талаар ярилцсан байна. НАМ3Х-ны Бага хурлын дараахан болсон энэхүү уулзалтаар гадаад дахь бодлого, залуучуудаа сургах асуудлуудыг хөнджээ.
Тус бодлогын хvрээнд, энэ зун буюу 05 сараас 09 сар хүртэл АНУ-ын Станфордын Их Сургууль, Вашингтон хотод буй Georgetown Их сургууль, George Washington Их Сургуулиудад залуучуудаа сургахаар болсон ба МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, ГХЯ сайд асан Г.Занданшатар Холбооныхоо бодлогыг дэмжиж ажиллаж байгаа юм байна.
Мөн 2014 оны 10 сард Чикаго хотноо болох АНУ-д суралцагч залуучууд болон Швед, Герман, ОХУ-д суралцагч оюутнууд, Австрали, Хятад, Солонгос, Монгол орны залуучуудын хөдөлмөрийн яармаг, мөн “Залуучуудын талаар баримтлах төрийн бодлого-Гадаад орнуудын туршлага” илтгэлийн уралдаанд оролцох талаар НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ зохих албаны хүмүүcтэй уулзаж тохиролцсон ба Монголын залуучуудын байгууллагуудын томоохон цугларалт АНУ-д ирэх 10 сард болох аж.
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 19, 2014 9:08:09 pm )
За Залуус минь эднийг дагаж нохойн замаар оровдоо
-
bi (March 21, 2014 1:22:28 am )
NUMBER ONE **** doloo****d
-
ИРГЭН (March 21, 2014 11:32:32 am )
ЗАЛУУС МИНЬ АЛУУРЧИН,ХУЛГАЙЧ,АРД ТҮМНЭЭ ШҮҮХ ГЭЖ ЯРГЫН САНДАЛ ОРУУЛЖ ИРДЭГ МАН НАМЫН ХОЙЧ ИРЭЭДҮЙ,ХАЛАА БИТГИЙ БОЛООРОЙ.ХАР ТАМХИ ШИГ ГОЁ ҮГЭЭР ТОЛГОЙГ ЧИНЬ ЭРГҮҮЛЖ БАЙГААД ГАРАХ ГАРЦГҮЙ БОЛГОНО ШҮҮ.ТЭДНИЙ ТОГЛООМЫН ХҮҮХЭЛДЭЙ БИТГИЙ БОЛООРОЙ.ӨӨРИЙН УХААНААР ЗӨВ ШИЙДЭЭРЭЙ.
3 Comments