УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАН-ын бүлгээс эдийн засаг тартагтаа тулж, улаан гэрэл аслаа хэмээн мэдэгдсэн. Гэвч эрх баригчдын зүгээс эдийн засаг хүндэрсэн асуудал байхгүй хэмээн тайлбарлаад байгаа. Та өмнө нь Сангийн сайд байсан хүн тодорхой тайлбарлаад өгөхгүй юу. Яг ямар нөхцөлд байгааг?
-Эдийн засаг муудаад байгаа талаар би биш ард түмэн ч, бодит нөхцөл байдал ч тун тодорхой хэлээд байна шүү дээ. Хүндэрсэн, хүндрээгүй гээд маргаад яах вэ дээ. Бодит байдлаас яаж хохирол багатай гарах вэ гэдгээ л бодох хэрэгтэй болоод байна. Сайн, сайхан байвал миний гавьяа, муу муухай бол чиний гай гэж яриад суугаад байж болохгүй.
Биднийг засгийн ажлаа өгөхөд 2.7 тэрбум ам.долларын валютын нөөцтэй, ханш нь тогтвортой, Хөгжлийн банкинд 580 сая ам.долларын бондын хөрөнгөтэй, эдийн засаг 17 орчим хувийн өссөлттэй, инфляц 10 орчим хувьтай, өргөн хэрэглээний болон бусад бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх.
Дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдыг, банк санхүүгийнхнийг эх орон руугаа татаж чадсан. Оюу толгой, Таван толгой гээд дэлхийн хэмжээний төслүүдийг эхлүүлж чадсан. Хамгийн гол нь МАН, АН хоёр хамтарч ажиллаж том үр дүнд хүрсэн.
Яривал олон сайхан зүйл байна. Хамгийн харамсалтай нь хамтарч бүтээсэн сайхан бүхнээ орвонгоор нь эргүүлчихээд болж бүтэхгүй бүхэн Ардын намаас боллоо гээд байгаа нь хүн чанар, ёс жудаг гэдэг юм эрх баригчдад байна уу, үгүй юу гэж өөрөөс чинь асуумаар байна. Ардын нам муу байж. Тэгээд засаж, залруулаад сайхан болгоод байгаа нь яг хаана байгаа юм бэ. Дор хаяж байгаа нөхцөл байдалдаа үнэн зөв дүгнэлт өгөөд, алдсан алдаагаа ард түмэндээ хэлчих ёс зүйтэй болох байх нь Ардчилсан намын төлөвшилд хэрэгтэй баймаар юм.
-Эдийн засагт гарсан гал түймрийг МАН-ынхан төр, засгийн толгойд байхдаа өрдчихсөн гэж тайлбарлаад байгаа. Үнэхээр танай намынхан тэдний хэлж байгаачлан дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж ирсэн хэрэг үү?
-Алдаа оноо аль, аль нь байсан. Биднийг авлигач, хулгайч, адгийн хүмүүс байсан гэж ард түмэнд ойлгуулах гэж бүтэн хоёр жил их ч ажиллалаа, их ч хөрөнгө зарлаа. Хүрэх гэсэн зорилгодоо хүрсэн. Засгийн эрх барих боломжийг ард түмнээсээ авсан. Одоо ажлаа хийх л хэрэгтэй баймаар. Гэтэл нөгөөх хар PR-аа улам гүнзгийрүүлээд элдвийн захиалгатай нэвтрүүлэг хийх, нийтлэл бичүүлэх нь лавшраад байх шиг байна. Одоо жил гаруй хугацааны дараа хэнийгээ муулах юм бол.
Өнөөдрийн логикоос харах юм бол “Шудрага ёс” эвсэл, Иргэний зориг-ногоон намаа газар дор ортол муулах байх даа. Манай намыг ард түмнээ бэлэнчлэх сэтгэлгээнд хөтөлсөн, халамжийн улс болгосон энэ, тэр гээд элдвээр л гоочилдог. Бодит байдал дээр хэн нь эхэлж нэг сая төгрөг амалж, халамжийн гарааг эхлүүлсэн билээ. Өнгөрсөн түүхээ мартах ёсгүй юм шүү. Энэ улсын сайн, муу аль, аль нь МАН, АН-тай салшгүй холбоотой. Энэ бол маргашгүй үнэн. Өнөөдрийн хувьд бол намууд хэрээ, хэрээнийхээ харыг гайхна гэдэг л болоод байна.
-Байдал нэгэнт хүнд байгааг мэдэж, мэдэрсэн бол намууд хөлөө жийлцэх бус гарах гарцаа олвол сайнсан?
-Эв нэгдэл дутагдаж байна. Өнгөрсөн түүхээсээ сургамж авч, алдаа оноогоо дэнсэлж, хойшоогоо харж түүхийн муу, муухай бүхнийгээ нэгэндээ наах гэж хэмлэлцэж биш, урагш харж алдаан дээрээ суралцаж, эрүүл саруулаар өрсөлдөж, хийж бүтээснээрээ уралдах ухааныг урьтал болгон ажилламаар байна.
-Уг нь улсын хөгжлийн нэгдсэн бодлогын тухай улстөрчид бараг бүгдээрээ л ярьж байна. Гэсэн ч хөгжлийн бодлого боловсруулж, өсөн дэвжих байтугай танай, манай намын үед гэсэн байр сууринаас хандан урагшлах бус нэг газраа л хий эргээд байх шиг харагдах юм. Төрийн үйл ажиллагаа уламжлалт чанараа алдсаны шинж үү?
-Таны асуулт чинь өөрөө хариулт нь байна. Өнөөдрийг хүртэл сонгуулиас согуулийн хооронд өөрчлөгддөггүй хөгжлийн концепцгүй явж ирлээ. Мөн төрийн ажлын залгамж чанар байхгүйн дээр одоо бүр төрийн мэргэшсэн алба, ажилтангүй боллоо. Энэ бүхэн чинь л бид хөгжиж, дэвшиж чадахгүй байгаагийн үндэс болооод байна гэхэд худлаа ярьсан болохгүй шүү. Тийм ч учраас хөгжлийн тодорхой бодлоготой болох талаар тогтоолын төсөл манай намын бүлгээс өргөн барьсан.
-УИХ дахь МАН-ын бүлгээс “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Гарах гарцаа олов уу?
-Хэлэлцүүлэг хийсэн. Эрх баригчид эдийн засгаа эрүүлжүүлэх арга хайхгүй байгаа учраас бид санаачлан, анхны алхам болгож ийм арга хэмжээг зохион байгуулсан.
Цаашид энэ арга хэмжээгээ өргөжүүлнэ. Зөв шийдэл олно доо. Олны хүч оломгүй далай гэдэг биз дээ. Саяын зөвлөгөөнөөс нэлээд үнэтэй саналууд гарсан. Ажил хэрэг болгох талаар анхаараасай гэж хэлье дээ.
-Зарим эдийн засагч төр бизнесийн салбарыханд өршөөл үзүүлэх хэрэгтэй гэдэг санал дэвшүүлээд байгаа. Энэ нь хэр зохистой алхам бэ?
-Өршөөл үзүүлэхийн өмнө бодлогоо зөв болгох ёстой гэж би боддог. Дахиад л бахь байдгаараа хэдэн жилийн дараа өршөөлийн тухай яриад байдаг байж болохгүй шүү дээ. Бодлого гэдэгт би олон зүйлийг хамруулан ойлгож байна.
Банк, санхүү, хил гааль, татварын хийгээд бизнес эрхлэх хууль эрх зүйн орчин, төрийн үйлчилгээ, төрийн дарамт шахалт хүнд суртал, авлига хээл хахууль гээд засаж залруулах олон юм байна даа.
-Валютын ханшийн өсөлт эдийн засгийг улам бүр дордуулж байна. Энэ нь цаад утгаараа үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой юу?
-Манайд одоо валютын ханшийн хямрал болоод байна шүү дээ. Энэ нь санхүүгийн улмаас эдийн засгийн хямралд хүргэх аюултай. Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй шууд холбоотой. Чи энэ асуултаа эдийн засгийн онол мэддэг хүмүүсээс сайн лавлаарай. Их тодорхой хэлж өгөх байх.
Эрх баригчид өнөөдөр болж байвал, маргааш хамаагүй гэсэн хоноцын сэтгэлээр эх орон, ард түмэндээ хандаж болохгүй.
-Засгийн газрын зүгээс энэ оны бүтээн байгуулалтад зориулж дахиад зээл авах тухай яриа байна. Хэрвээ нэмж зээл авбал эдийн засаг хэрхэх вэ?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан гадаад зээл авах дээд хязгаартаа тултал авсан. Бараг хэтэрсэн байх. Дахин зээл авбал бидэнд гадныхны итгэх итгэл улам сулрах аюултайгаас гадна ирээдүй хойчид төлөх өр нэмэгдэж, ойрын ирээдүйд өрийн дарамтад улам гүнзгий живнэ шүү. Өрөнд тун болгоомжтой хандах ёстой.
-Энэ оны төсөвт ам.доллар төгрөгтэй харилцах харьцааг тогтоон барьж дийлэхгүй байсаар байна. Ингэхээр эдийн засаг цаашид хэрхэх бол. Ханшийн өсөлтийг тогтоон барих боломж бий юу?
-Төсөвтөө ам.долларын ханшийг 1386-гаар тооцсон. Эрх баригчид л мэдэх байх даа. Ханшийг тогтвортой барихад хэцүү л болоод байгаа. Ханш өсөөд, эдийн засаг муудаад байгаа шалтгааныг зөв тодорхойлох нэг ч алхам хийхгүй байна шүү дээ. Ийм байхад яаж эдийн засгаа сайжруулж, ханшаа тогтворжуулах юм бэ.
Ж.Нарангэрэл
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 19, 2014 1:16:22 pm )
Олон юм ярихаасаа ичээч ээ, хэзээ энхийн цагаан тагтаа болчоо вэ? Хаянхярваа гуай
-
хн (March 19, 2014 1:41:35 pm )
Сангийн сайд байхдаа сонгуулиар гарахаа бодоод улсын санхүүг нураачихсан луйварчин одоо юу яриад байна аа???
-
Anonymous (March 19, 2014 10:56:27 pm )
Hayanhyarvaag hudal yarisan esehiig tsag ue haruulj ard tumen dugneh baih. Tuuniig hudalch gevel ZG medegdehuits ard tumnii amidralyg uud ni tatah heregtei l boloh baih da. Odoo bas niislel BOND gargana ch geh shig yu televizeer medeeleed baiv aa. Ulsyn mini hurungiig huviin kompaniihaa umch shig zarlagadaj baigaag ard tumen mederch baigaa shuu. Ireedui ur huuhed maani heden saya terbum do****yn urund unaj baritsaalagdah vii gehees unuugiin tsag ueiig chamlah ch bagadna.
-
МАН (March 21, 2014 8:11:03 am )
энэ нөхрийн яриад байгаа хоёр хэрээ шиг на******даас монголчууд минь татгалзаад арай л өөрөөр сэтгэж амьдрах юмсандаа үнэндээ л энэ нөхрийн яриад байгаа хоёр хэрээ шиг нам ээлжлээд л төр засгаа барих юм хамтраад л үзэх юм хийсэн юм алга харин ардчилсан хар хэрээ нь арай дээр ю****** даа, ядахдаа л идэж уух нь бага шиг байгаа юм
-
ИРГЭН (March 21, 2014 11:43:16 am )
ТА НАРЫН ТАВЬСАН НЭГ ГАРУЙ ИХ НАЯДЫН ӨРИЙГ ЯАХ ГЭЖ БАЙНА.ӨРГҮЙ ӨГСӨН ГЭЭД ЧАДДАГ ЮМ БОЛ ХЭЛЧИХЭЭЧ.ТА НАРТ ТИЙМ ЭР ЗОРИГ ХҮН ЧАНАР БАЙХГҮЙ ЮМ ЧИНЬ. ЧИ ӨӨРӨӨ Л ХАРААС ХАР ХОН ХЭРЭЭ.НЭГ ИХ ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА БОЛЧИХСОН МЭТ БИТГИЙ НОВШИР.ЧИ БОЛОН МАН ХАР ХЭРЭЭГЭЭРЭЭ Л ДУУСНА.БУСДЫГ ӨӨР ШИГЭЭ БИТГИЙ БОД.АРД ТҮМЭН ХАР ЦАГААНЫГ ЯЛГАЖ ЧАДДАГЫН ЖИШЭЭ 2012 ОНООС ЭХЭЛСЭН.
-
зочин (March 21, 2014 12:31:00 pm )
Хар хэрээнүүд нь Хаянхярваагийн талынхан болж таарч байна уу өөрсөндөө мөнч зөв нэр өгчдээ.
-
ах (March 22, 2014 10:09:35 am )
танай нам арай дэндүү гялалзсан тас хар юм аа
7 Comments