antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 19, 2014 9 comments

Төрийн түшээдээс илүү эрхтэй харийн сагсчид

нийтлэсэн Admin

1184898_624737060936690_955419748_nДэлхий нийт даяаршиж, бөмбөрцөг дэлхий хавтгайрч буй энэ үед гадны соёлоос суралцах зүйл их бий. Гэхдээ түүнийг шүтэх биш. Сүүлийн үед манайхан гадны тэр дундаа барууны л гэвэл баталгаатай сайн, хамгийн шилдэг нь гэж шогшрох болж. Бараг л баглаа боодол дээрээ “Made in USA” эсвэл ямар нэг алдартай брендийн нэр хадаж, наачихсан л бол хэдэн төгрөг ч хамаагүй төлж авахаар улайрах болжээ.

Гэхдээ энэ хүсэл нь эд бараа төдийхнөөр хяз­гаарлагдаад зогссонгүй. Өчиг­дөр л гэхэд “Сүхбаатар СБЛ Хасын Хүлэгүүд” ба­гийнханд үндэсний супер лигт түрүүл­сэнд нь баяр хүргэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч урьсан аж.
Гэтэл тус багийн лигонер гур­ван тоглогч төрийн ордонд жинсэн өмд, пүүзтэйгээ орчихсон тууж явах юм.

Харин ёслол хүндэтгэлийн өргөөнд орохдоо пиджак, срочик өмсөөд ард нь зогсчихсон харагдана лээ. Энэ явдал анхных нь биш. Өмнө нь Стивен Сигел гэж нөхрийг бас инээд алдаж байгаад ингээд оруулчихсан удаатай. Гэхдээ л үүнийг хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Бас ч үгүй барьцах сэтгэл төрлөө.

Төрийн ордонд ордог, парламентын сэтгүүлчдийн хувцсанд өдөр бүр маш өндөр шалгуур тавьдаг. Эмэгтэй сэтгүүлчдийн даашинз, банз­­лын уртыг хэмжих ша­хаж, ноосон цамцтай бол оруулахгүй, ноолуур бол нэвтрүүлнэ гээд халгаадаггүй төрийн тусгай хамгаалалтын алба яагаад тэднийг нэвт­рүүлсэнийг бодоод олсонгүй. Ерөнхийлөгч дуудсан бо­лохоор тэгдэг юм болов уу. Гэхдээ л УИХ-ын гишүүн хүртэл албаны бус хувцастай бол төрийн ордонд хөл тавьдаггүй шүү дээ.

Саяхан даа нэгэн эмэгтэй гишүүн төрийн ордны зүүн талын үүдэнд дөнгөж хөдөөнөөс ирсэн бололтой, цасны гутал жийж, жинсэн өмд өмсчихсөн зогсож бай­сансан. Тэгснээ туслах нь бололтой нэгэнтэй утсаар “Би албаны бус хувцастай явж байна. Ширээн дээрээс бичиг баримт аваад гараад ир” хэмээн ярихыг сонссон.

Төрийн түшээ ороод хувц­саа сольчихож болох л байсан. Гэвч тэрбээр энэ төрийг хүндэтгэсэн үү, олон сэтгүүлчийн хараанд өр­төж, хэл аманд өртөхөөс айсан уу. Юутай ч өмссөн хувцас­наасаа болоод төрийн ордонд нэвтрэлгүй буцсан.

Харин АНУ-аас уригдаж ирсэн л бол жүжигчин ч байна уу, тамирчин ч байна уу хамаагүй бололтой юм. Бүр УИХ-ын гишүүнээс ч дээгүүр эрхтэй болж таарах нь.

Төрийн ёслол хүн­дэт­­гэлийн өргөөнд “Хү­лэгүүд”-ийнхний дунд Ерөнхийлөгч сагсны бөм­бөг барьчихсан, сэтгэл дүү­рэн инээчихсэн зургаа та­туулсан байх юм. Монгол Улсын Ерөнхий­лөгчийг хүнд­­лээгүйнх нь төлөө шийтгэж ч болох шүү дээ. Уг нь Америкт түрүүлсэн баг Ерөнхий­лөгчтэйгөө очиж уулзахдаа бүгд жентельмэн болчихсон байдгийг дэлхий даяар мэднэ. Ингэж өөрсдийгөө доошоо хийснийг нь бодохоор байж сууж чадахгүй юм. Төрийн төлөө би боож үхэх нь.

Үүнтэй холбоотой мэ­дээний доорх сэтгэгдэл хэсэгт “Сүртэй юм бэ. Дээлтэй ороод байхад яа­гаад болохгүй гэж” хэмээн ундууцсан байна лээ. Үндэсний хувцсаа өрөвгөр сахалтай, “Өндөр хар”-уудын өмс­сөн гудамжны хувцастай жиших хэм­жээний болтолоо гадныхныг шүтлээ гэж үү. Нөгөөтэйгүүр энэ үйл явдлыг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны нөхөд яагаад тэдэнд хэлж өгсөнгүй вэ.

Тэр дундаа “Сүхбаатар СБЛ Хасын Хүлэгүүд” багийн удирдлагууд анхаа­рал хандуулах учиртай бай­маар. Тэдэнд бидний төрт ёсыг ингэж доромжлох эрх байхгүй. Мөн тэднийг ингэж авирлах хэмжээнд хүргэсэн төрийн тусгай хамгаалалтын албаныхан бас нэг алдаа гаргалаа.

М.Санчир

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • 111 (March 19, 2014 1:14:59 pm )

    ****uul gonj bhguil bsan bhgui yui tuunees hundetgeeguidee haanaas tegev gej hasiin hulguudiin udirdlaga dasgaljuula****d muu bna Erunhiilugch uul****g n dooshoo ortsiin undesnii bohod gadnii hun ireed turuultsen bol yaaya gehev hariin ornii tuuhendee aziiin awargdaach orj chadaagui sportod yuind n ingej doli ****dag bnaaa Elbegee…bodmoor yum

  • биби (March 19, 2014 1:18:13 pm )

    надад лав таагүй санагдаж байна. хууль дүрэм бүх хүнд үйлчлэх ёстой шүү дээ. усыг нь уувал ёсыг нь дагах, байгаа амьдарч байгаа улсынхаа төрийг хүндлэх хэрэгтэй. төрийн ордны хамгаалалтынхан гадаад гэхээр л нүдээ ухаж өгөх нь л дээ. бид нартаа бол эр бар л байдаг биз дээ. гадаадынхан гэхээр улыг нь долоогоод оруулаа биз. “Сүхбаатар СБЛ Хасын Хүлэгүүд” багийн удирдлагууд ч гэсэн. сармагчин сагсчиддаа монгол төрийг доромжлох эрх өгсөн байна. урд өдөр нь сануулаад, замд нь хувцасыг нь солиулж болох л байсан. би эдний багийг дахиж хэзээ ч дэмжихгүй.

  • ajiglagch (March 19, 2014 2:22:13 pm )

    canchip zob zvil xondoj tabican bna dendvv gadniixanii omno omdoo tailj oopconiigoo dooshin xiij bgaa zvil gy***shig

  • зочин (March 19, 2014 3:49:08 pm )

    М.Санчир ёстой мундаг байна. Сайн байна.

  • tuya (March 20, 2014 8:20:37 am )

    zov zov setguulchiin

  • Anonymous (March 20, 2014 9:28:42 am )

    ene tur iim l bolchihson shuu dee Turiin tolgoid turuunii buus garahaar yaj uchraa oloh ve dee

  • irgen (March 20, 2014 2:24:18 pm )

    shudraga bisn eronhiilogn deer zaabal uulzaj yadag ym

  • Зочин (March 20, 2014 11:40:45 pm )

    Манай Ерөнхийлөгч хийх ажил нь багадаад хэлэх үг нь ихдээд л байна даа. Эд нартай спорт, аялал жуулчлалын сайд л чухал ********длагатай үед уулзана биз.Дээр шинэ жилээр бас л хэдэн савсганасан юмнуудтай нийлж дуу дуулаад л байсан.

  • sanal (March 31, 2014 8:14:22 am )

    zob sanal bna. hun bur durem jurmiig zob dagaj mordoh estoi

antalya rent a car