Цагдаагийн тангараг” киногоороо дамжуулж төрийн эрхийг санаатайгаар булааж авахыг оролдсон гэх үндэслэлээр өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд шалгагдсан найруулагч Г.Бадамрагчаа нарын гурван хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан найруулагч Г.Бадамрагчаа хууль бусаар хоригдсон талаараа өчигдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр зохион байгуулалттайгаар гүжирдэж, өөрийг нь хилс хэрэгт унагасан. Мөн өөртэй нь зүй бус харьцаж байсан хоёр байцаагчийг АТГ, ТЕГ, УПЕГ-аар шалгуулах өргөдлөө өнөөдөр /өчигдөр/ өгчээ. Түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.
-Тэгэхээр та энэ хэргийг анхнаасаа санаатайгаар зохион байгуулсан гэж үзэж байна уу?
-Хоёр жилийн өмнөөс намайг төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн гэж үзэж ТЕГ-аас баривчилж, мөрдөж шалгаад Ганц худагт гурван сар хорьж байсан. Хоёр жилийн хугацаанд нэлээд зовоосон. Тэгээд энэ оны хоёрдугаар сарын 28-нд болсон шүүх хурлаар уг хэргийг хэрэгсэхгүй болгож намайг цагаатгасан. Энэ бол эхнээсээ зохиомол, гүжир гүтгэлгийн чанартай хэрэг байсан.
Тиймээс би ТЕГ, АТГ, Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт өргөдөл гаргаж байна.
Өргөдлийн утга нь энэ зохиомол хэргийг надад тулгаж байх явцдаа мөрдөн байцаагч Энхтөр, Цогтбаатар нарын хүмүүс Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Үндсэн хууль гэх мэтчилэн хууль тогтоомж зөрчиж, дарамталж, зовоож янз бүрийн аргаар мэдүүлэг авч байсан асуудлыг шалгуулах зорилготой байгаа юм.
Тиймээс өргөдлөө эхлээд тэдэнд биш хэвлэлийнхэнд хандаж байгаа маань дээрх хүмүүс яахаас ч буцахгүй учраас сэрэмжилж байгаа хэрэг. Энэ өргөдлийг өгснөөр миний амь нас, гэр орны аюулгүй байдалд заналхийлэх магадлал өндөр байгаа юм.
-Та яагаад тэр хүмүүсийн зүгээс дарамт ирж магадгүй гэж үзэж байгаа юм?
-Учир нь хоёр жилийн хугацаанд энэ хүмүүсийг ямар хүмүүс вэ гэдгийг би мэдсэн. Намайг яаж дарамталж, ямар байдлаар ажлаа хийдэг гэдгийг ч мэддэг болсон учраас.
Би ямар нэг хүний мууг үзэх гэсэндээ биш иймэрхүү арга ажиллагаатай нөхдүүд хуулийн байгууллагад байх ёсгүй. Ийм хүмүүс байгаа нөхцөлд цаашид олон хүнийг хэлмэгдүүлэх магадлал өндөр байгаа гэдгийг зориуд цохон тэмдэглэж байна.
-Шүүхийн шийдвэр гарсаны дараа танд ямар нэг дарамт шахалт ирсэн үү?
-Нууц дугаараас залгах, чагнах гэх мэтчилэн асуудлууд байдаг.
Энэ болгоныг шалгуулах хүсэлт өгсөн газрууд шалгаад эхлэхээр дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэсэн бодолтой байна.
-Таныг бас киноны тендерийн асуудлаар хөөцөлдөөд яваа гэж сонссон. Энэ талаараа тайлбарлаач?
-2012 онд тухайн үеийн БСШУЯ-наас түүхэн киноны тендер шалгаруулах уралдаан зарласан.
Тэгээд би тавдугаар сарын 7-ны өдөр “Модун Шаньюй” киноныхоо материалыг тэнд өгчихөөд явж байгаад баригдаж, ганц худагт гурван сар хоригдсон. Энэ хугацаанд нөгөө уралдаанд манай кино шалгараад, 220 сая төгрөгний тэтгэлэг улсаас авах ёстой болсон юм билээ. Ингээд тухайн үед сайд байсан Ё.Отгонбаярын тушаал гарсан байдаг.
Тэгээд би наймдугаар сарын 6-нд батлан даалтад гарч ирээд энэ уралдаанд шалгарснаа мэдээд хөөцөлдөөд явахад БСШУЯ байхгүй болоод ССАЖЯ байгуулагдаж хөл толгой нь мэдэгдэхгүй байсан.
Тэгэхэд надад “Хариуцсан газрын дарга чинь томилогдоогүй байна. Томилогдохоор наад асуудлаа ярь гэсэн. Ингээд Н.Оргил гэж хүн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон.
Гэтэл тэр хүн “Чи гэмт хэрэгт холбогдсон юм байгаа биз дээ. Юу солиороод байгаа юм. Энэ тендер хүчингүй” гэсэн хариулт өгсөн. Шүүхээс намайг гэм буруутайг тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцох ёсгүй шүү дээ. Гэтэл одоо энэ хэрэг нь цагаадчихлаа.
-Тэгвэл та мөнгөө олж авах ёстой юм биш?
-Энэ тендерийн асуудлыг хэн, хэзээ хүчингүй болгочихов. Тэр төсөвлөгдсөн 220 сая төгрөг хаачив гэдэг асуудлаар мөн АТГ, ШӨХТГ, ССАЖЯ-ны сайд, Төрийн нарийн бичгийн дарга, шинээр томилогдсон газрын дарга нарт албан ёсоор хариу өгнө үү гэсэн хүсэлт явуулж байгаа.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
зочин (March 19, 2014 1:43:03 pm )
Aimaar shuu dee ,naaduul chin, deereesee l udirdaj baigaa. Ingej helmegdsen humuus olon shuu.
-
Bi (March 19, 2014 4:38:43 pm )
Ene huuli bus uil ajillgaa yavuulsan humuust yamar arga hemjee avahiig hurdan medmeer bn
-
ganaa (March 19, 2014 6:00:56 pm )
үнэхээр ингэж эрүүдэж хэрэг хүлээлгэдэг нь үнэн бол зохих хариуцлагыг нь үүрүүлээч
-
САНАЛ ХҮСЭЛТ (March 19, 2014 6:13:32 pm )
МИНИЙ ДҮҮ ХИЛСЭЭР ХОРИГДСОН ХУГАЦААНИЙ ХОХИРОЛ СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРЛОО УЛСААС НЭХЭМЖЛЭЖ АВ ТАМЛАГЧДЫГ БҮҮ ДАВРУУЛ
-
dok (March 20, 2014 8:38:45 am )
oboo bosgoogui bol yu gedeg bileee nusan buu mini hohino
5 Comments