antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 18, 2014 17 comments

Зам тээврийн яамны газрын дарга Б.Жаргал сайд нараасаа илүү эрх мэдэлтэй

нийтлэсэн Admin

1379321_429813927127507_344468275_nЗасгийн газар тө­рийн байгуул­лагуу­даас ол­годог тусгай зөв­шөө­рөл ли­цензийн тоог цөө­лөх, үйл­чил­гээний шат дамж­лагыг багасгах зо­­рил­гоор ажлын хэсэг бай­гуулан ажиллаж бай­­гаа.

Тухайлбал Мон­гол Улсын сайд, Зас­гийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайхан­билэг дээрх тусгай зөв­шөөрлийг цөө­лөхөөр тө­рийн 54 байгууллагаас олгож бай­гаа нийт 914 зөв­шөөрлийг судалж, 404-ийг нь хүчин­гүй бол­гох, 447-г нь хэ­вээр үл­­дээх санал дэвшүүл­сэн.

Үүнээс шийдвэр­лэ­хэд асуудалтай бай­гаа 63 зөвшөөрлийг хэ­­­лэлцэж байж шийд­вэрлэх юм. Товчхондоо манай улсад л тусгай зөвшөөрөл гээчийг зам­ба­раагүй олгодог бо­лохоос гадаадын улс орон ердөө 300-400 бай­хад хангалттай гэж үздэг аж.
Гэтэл төрийн бай­гууллагын зарим дарга Ч.Сайханбилэг сайдыг дэмжиж ажиллахын оронд эсрэгээрээ тус­гай зөв­шөөрлийн тоог нэ­мэх гэж бай­гаа нь албаны хүмүүсийн эг­дүүц­­лийг төрүүлээд бай­на.

Тиймээс бид Зам тээв­рийн яамнаас “Авто тээврийн хэрэг­сэлд тех­никийн хя­налтын үзлэг хийх, ажил эрхлэх” тус­гай зөвшөөрөл хэр­хэн олгодог.

Мөн тус­­гай зөв­шөөр­лийг ямар шал­гуураар олгодог болохыг нь сур­валжилсан юм.

Сайдын итгэл үзүүлсэн гэх хүн нь Хяналт бүртгэлийн газрын дарга Б.Жаргал

Тодруулбал ЗТ-ийн сайд нэгэн ажилтандаа их л итгэл үзүүлж, Авто тээврийн хэ­рэгслийн техникийн хя­налтын үзлэг явуулах ажилд хяналт тавих бүх эрхийг өгчээ. Гэтэл сайдын өгсөн үүрэг, даалгавар амьдрал дээр эсрэгээрээ хэрэгжсэн бай­на. Өөрөөр хэлбэл сай­дын итгэл үзүүлсэн гэх хүн нь тус яамны Хяналт бүрт­­гэ­­лийн газрын дарга Б.Жаргал.

Тэрбээр нэгэн сонинд бүртгэлтэй холбоо­той тээврийн хэрэгслийн онош­логооны талаар ярилц­лага өгөхдөө “Энэ ажлыг хуульд хувийн хэвшлийн байгууллага хийж болно гэсэн байгаа боловч бид одоог хүртэл төрийн өмчит үйлдвэрийн газраар хийл­гэж ирсэн. Энэ байдлыг өөрчилж, хувийн хэвшлээр хийлгэх тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу өгч эхлээд байна. Ингэснээр төр ашгийн үйл ажиллагаа явуулдгийг болиулж, харин төрөөс тавих хяналтыг сайж­руулж, хариуцлагыг өндөр­­жүүлсэн тогтолцоонд шилжиж байна” гэжээ. Гэтэл түүний энэхүү ярилцлагыг тус яамны хариуцлагатай алба хашиж буй хүмүүс ихэд шүүмжилж “Техникийн хяналт нь төрийн хяналт байх ёс­той” гэсэн байр суурин дээр зогсож байгаа юм. Түүнч­лэн төр өөрөө ашгийн байгуул­лага биш гэдгийг ч онцолж байсан.

Сайдаасаа илүү эрх мэдэлтэй гэгдээд байгаа Б.Жаргал дарга “Авто тээв­рийн хэрэгсэлд тех­ни­кийн хяналтын үзлэг хийх, ажил эрхлэх” тусгай зөвшөөрлийг ямар ком­паниудад, ямар шалгуу­раар өгсөн бэ гэдгийг нь эх сурвалжийн өгсөн баримт дээр тулгуурлан хүргэе.

“Монгол терминал” ХХК хууль бусаар зөвшөөрөл авчээ

Тэрбээр дээрх тусгай зөвшөөрлийн эрхийг ол­гохдоо Автотээврийн ту­хай хуулийн 15.7,15.5, 15.5.3 зэрэг заалтуудыг зөр­чиж ямар ч сонгон шалга­руулалтгүйгээр зөвхөн аж­лын хэсгийн хуралдаанаар шийдвэрлэж “Нива трейд” ХХК, “Монгол терминал” ХХК-д өгсөн байгаа юм.

Хууль дүрмийнхээ дагуу бол дээрх хоёр компанийг сонгон шалгаруулалтаар тэнцүүлэх ёстой гэсэн үг.
Гэтэл Б.Жаргал дарга сонгон шалгаруулалтыг үнэн зөвөөр явуулалгүй ямар ч бэлтгэлгүй байсан “Монгол терминал” компанид тусгай зөв­шөөр­лийн эрхийг өгөхөөр улайран зүтгэж сон­­гон шал­гаруулалтыг зар­­лал­гүй аж­лын хэсгийн ху­ралдаанаар шийдсэн нь өөрөө хууль бус шийдвэр бо­лоод байгаа юм. Уг нь “Нива трейд” компани эл тусгай зөвшөөрлийн эр­хийг авахын тулд хуульд заасан дүрэм журмын дагуу 2-3 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулах бүх техник технологио хангаж байсан аж. Гэтэл энэ бүх хууль дүрэм зөрчигдөж тусгай зөвшөөрлийн эрхийг “Монгол терминал” компани авсан нь асуудал дагуулж үнэн зөвөөр явж байсан “Нива трейд”-ийг хүртэл хэл аманд оруулах болсон юм.

Өөрөөр хэлбэл Б.Жаргал дарга бусдаасаа илүүрхэн “Монгол терминал” ком­панид ийнхүү ногоон гэр­лээр олгосон нь тусгай зөвшөөрлийг цөөлөх нь битгий хэл харин ч бүр эсрэгээрээ хууль бусаар олгож байгаа нь Засгийн газраас явуулж буй бодлогыг илт эсэргүүцсэн асуудал гэдэг нь хэн хүний нүдэнд ил байна. Өөрөөр хэлбэл “Монгол терминал” компани нь тус­гай зөвөөшөрөл авахдаа хуульд заасан олон зүйлийг биелүүлээгүй аж. Уг нь үйл ажиллагаагаа явуулахын тулд журамд заасны да­гуу бүх зүйлийг хангах ёстой атал “Бидний тоног төхөөрөмж ирж байгаа” гэх хариултыг ажлын хэсгийн­хэнд өгч байжээ.

Товчхондоо Б.Жаргал дарга өөрийн эрх мэдэл албан тушаалаа хэт­рүүлэн тус компанид тусгай зөвшөөрөл олгосон нь сайдын итгэлийг хөсөр­дүүлээд зог­сохгүй ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил буйг нь харуулж байгаа хэрэг шүү дээ гэж яамны ажилчид ярьж байсан юм.

Б.Жаргал Авто тээврийн тухай хуулийн дөрвөн заалтыг зөрчжээ

Уг нь тэрбээр дээрх тус­гай зөвшөөрлийг олгохдоо Автотээврийн тухай хуулийн дараах журмыг баримтлах ёстой байсан. Тухайлбал Тусгай зөвшөөрлийн 15 дугаар зүйлийн 15.5-д “Тус­гай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага да­раах нөхцөл, шаардлагыг хан­­гасан эсэхийг магадлан шал­гасны үндсэн дээр дээрх аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тусгай зөвшөөрөл олгоно” гэх заалтыг зөрчөөд зогсохгүй мөн 15.5.3-ын “Тухайн ажил үйлчилгээнд мөр­дүүлэхээр эрх бүхий бай­гууллагаас баталсан, стан­­дарт, дүрэм журмаар тог­тоосон нөхцөл” гэх заалт зэргийг зөрчсөн бол сонгон шал­гаруулалтын 15.7-д заасан “Тээврийн хэрэгсэлд тех­никийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэхээр хэд, хэдэн сонирхогч этгээд өргөдөл гаргасан тохиолдолд, уг ажил, үйлчилгээний эрэлт, хэрэгцээг харгалзан со­нирхогчдыг сонгон шал­гаруулах замаар тусгай зөв­шөөр­­лийг олгож болно” гэсэн дээрх заалтуудыг зөрч­сөн нь анхнаасаа хууль бу­саар олгосон гэдгийг баталж байна.

МХЕГ-аас тусгай зөвшөөрөл авсан газруудад дүгнэлт гаргах ёстой

Өнөөдрийн байдлаар оношлогооны дөрвөн төв есөн шугамтайгаар тех­ни­кийн хяналт үзлэгийг хан­галттайгаар хангаж байгаа шүү дээ гэдгийг ч албаныхан өөрсдөө онцлон хэлж байсан юм.

Түүнчлэн үүгээрээ дээрх гурван хуулийг зөрчөөд зог­сохгүй автотээврийн хэ­рэгслийн техникийн хя­налтын үзлэг явуулах тухай хуулийн 19.1-ийг ч мөн маш ноцтойгоор зөрчжээ. Уг хуульд “Автотээврийн хэрэгс­лийн техникийн хя­налтын үзлэгийг энэ хуулийн 15.1-д заасан тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага эрхэл­нэ” гэсэн нь “Монгол тер­минал” компани эл тусгай зөвшөөрлийг эрх­лэх ёсгүй гэдгийг нь хэ­лээд өгч байгаа юм. Түүнч­лэн МХЕГ-аас тусгай зөв­шөөрөл эрхлэх болсон компаниудад мэргэжлийн дүг­нэлтээ гар­гадаг. Гэтэл тус газраас тэд­ний сонгон шалга­руулалтад ямар ч хяналт тавилгүй орхисон гэсэн үг.

Б.Жаргал өмнө нь цагдаагийн байгууллагаас халагдаж байсан

Б.Жаргал даргын ашиг сонирхлын зөрчил болон түүний хууль бус үйлдлүүд үүгээр зогсохгүй бололтой. Түүнийг өмнө нь Замын цагдаагийн газарт Мэргэжил техникийн хяналтын хэлт­сийн даргаар ажиллаж байхдаа хууль бусаар мөнгө олдог байсан гэдэг бөгөөд АТГ хоёр ч удаа Эрүүгийн хэрэгт холбогдуулан шал­гажээ. ЦЕГ-ын даргын 545 дугаар тушаалаар 2008 оны арваннэгдүгээр сарын 7-нд сахилгын шийтгэл ногдуулж төрийн жинхэнэ албан хаагч байх эрхийг нь хасч цагдаагийн байгууллагаас халж байсан түүхтэй.

Гэтэл ар сайтай тэрбээр төрийн жинхэнэ албан хаагч байх эрхээ хасуулсан ч тун удалгүй Автотээврийн газарт эрх мэдэл бүхий албан тушаалтан болж ирчихээд балагт үйл ажиллагаагаа дахин явуулж тусгай зөв­шөөрлийг хууль бусаар олгосоор байгаа нь төрийн албанд тэнцэх хүн үү гэдгийг нь хэлээд өгч байгаа юм.

Өнөөдөр тэрбээр яаманд төрийн жинхэнэ албан хаагч биш түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хэрнээ яагаад ингэж зоригтойгоор хууль зөрчиж байна вэ. Түүний энэ албан тушаалын увайгүй байдлыг мэдсэн Төрийн албаны зөвлөл хүртэл зөвшөөрөхгүй гэдгээ албан бичгээр илгээхдээ түүнийг “Томилж болохгүй, томилвол хууль зөрчинө” гэсэн албан тоотыг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяад хүргүүлсэн байдаг.

Энэ нь 2008 онд Б.Жаргал сахилгын шийтгэлээр цаг­даагийн байгууллагаас ха­лагдсантай холбоотой юм.

ТАЗ Б.Жаргалыг төрийн албанд томилж болохгүй гэж байжээ

Тэгэхээр ТАЗ-ийн энэ шийдвэрийг үл тоосон Б.Жаргал мэтийн нөхөд тусгай зөвшөөрлийг цөөлөх биш нэмэхээр улайран зүтгэж байгааг нь авлига, хээл хахуультай холбон үзэж ч болох талтай. Учир нь түүний хууль бус үйлдлийн талаар хэвлэлүүд өмнө нь хангалттай мэдээллэдэг байсан. Уг нь шинэчлэлийн Засгийн газар төрийн албыг мэргэшсэн, туршлагатай зөв хүнээр бүрдүүлэх гэж их л хичээж байгаа.

Гэтэл Зам тээврийн сал­барт ашиг сонирхлын зөрчилтэй, хууль бус то­милгоотой хүн шургалсан нь төрийн жин­хэнэ албан хаагчдын эгдүүцлийг хүр­гээд байна. Товчхондоо Б.Жар­гал “Техникийн хя­налтын үзлэг явуулах” эрх бүхий тусгай зөвшөөрлийг хэрхэн ямар шалгуураар олгосныг нь шалгаад үзвэл гэмгүй бололтой.

Эцэст нь хэлэхэд Зам барилгын компаниудаас мөнгө нэхэж хүссэн мөнгийг нь өгөхгүй бол улсын ко­мисст хүлээж авахгүй гэж шан­таажилдаг гэх Б.Жаргал улсын ажлыг умартан ху­вийн эрх ашгаа нэгдүгээрт тавьсан нь хууль бус үйлдлэл биш гэж үү.

Үргэлжлэл бий…

Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Албан тушаалын наймаа (March 18, 2014 9:59:21 am )

    Энэ Засгийн Газар хэнтэй ч хариуцлага тооцож чадахгуй шуу дээ. Албан ту******лын наймааны гор гэж энэ дээ. Худалдаж авсан албан ту******лаа хувьдаа ашиглахыг буруутгах аргагуй.

  • Anonymous (March 18, 2014 10:56:42 am )

    Ulsiin dugaar khaana bna tend l Jargal baina daa

  • халх (March 18, 2014 11:30:04 am )

    ав гай нь АТГ д ажиллаж байхад хэн юу ******ах вэ.цаддагүй хулгайчдаа.

  • Zochin (March 18, 2014 12:10:42 pm )

    Arai l dendej bn da jargal gej nohor chin tsagdagas *********. Ene dardga nar medsen herne yagad ****** bn we. Ichmeer yum. Naad ***gaa yamnaas ****uulaachee.

  • yaanaa (March 18, 2014 1:15:05 pm )

    ene nuhur uureg guitsetgegch baihdaa aimshigtai ****laj baigaa yum chini jinhelheeree galzuurah bailgui. gansuhiin olj avsan darga nar neg iimerhuu. zam ***lgah gej yavahdaa moriitei toglood yavj baidag nuhur odoo yaj toriin ajil hiinee. zasgiin gazriin ajil iim l baina daa eronhii said ni bas hamga**** bailgui dee

  • рхохр (March 18, 2014 1:33:23 pm )

    хүний хувьд ********ийн пи зда байгаа юм даа

  • irgen (March 18, 2014 1:39:48 pm )

    turiin iim undur alban tu****ld iim metiin humuus orj bhad yaj uls eh oron hugjih yum be. ene hund Mongol gesen setgel bhgui bna.

  • fhgn (March 18, 2014 2:54:16 pm )

    idseen idsen gehdee chaddag yum bol ileruul kkk

  • Зочин (March 18, 2014 3:23:00 pm )

    Энэ Жаргал гэж идэж цадаж ханадаггүй, улаан авилгач луйварчинг Гансүх сайд зайлуулах болоогүй юм байх даа, ТАЗ энэ хүнийг төрийн албанд томилж болохгүй гээд байхад , өмнө нь идэж цусалсныг нь мэдсээр байж энэ ажилд томилсон Гансүх сайд энэ хоёр бизнесийн нэг түрийвчтэй гэдэг нь нотлогдож байна, машины улсын дугаар солих бизнес хийнэ гэж ********ан орилсон, ард түмнийг шулж ханаагүй юм байхдаа энэ авилгач.

  • hujaa (March 18, 2014 5:41:12 pm )

    zevuun hujaa shdee.medej bnuu mongolchuudaa.manaaiaiaiaiaiah bsan manaaaih bsan mongol manaih bsan geh bhdaa

  • hah tsus (March 18, 2014 7:40:26 pm )

    hujaa tsus turd holildoh gj dee zamiin tsagdaad bhdaa jargalbus uildverledeg bsn odoo v biznes jargalbisnes gj avgaigaaraa dalaalgaj avto teevriig buzarlah gj daanch l gjhelehees ichdeggui buzarbn daa

  • hun monggol (March 19, 2014 2:13:41 am )

    ugui baih gej bodoj baina

  • jargal (March 19, 2014 11:05:49 am )

    ee ta nar namaig bitgii tegeldee

  • зочин (March 20, 2014 12:35:56 am )

    Одоо бүх дугаарыг шинэчлэхдээ бас гоё дугаарууд зарах байх даа. Хүмүүс худлаа чамирхаж гүйж очоод л мөнгөө ту******гаад байдаг биздээ.

  • daam (March 20, 2014 5:56:41 pm )

    naad muu hujaagaa ****uulaach zamiin tsagdaad bas nomeriin naimaag gaaruulaad huugdsun durakiig ****uulval taarna odoo hurtel nomeroo zarsaar bgaa sanaa ni bas l hiih blgui

  • жаргал (March 20, 2014 10:22:06 pm )

    Жаргана л гэнэ шүү

  • g (March 26, 2014 2:56:40 pm )

    naad myy xyjaagaa ****yylaacn joloohi cypgyylyydiig dampyypyylcan nobsn ztsg byzaplcan t opiin albahaac xoogdcon xvn snvv

antalya rent a car