antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2014 3 comments

Хэдэн хүний амь аврах боломжийг алдчихав, Д.Бат-Эрдэнэ сайд аа?

нийтлэсэн Admin

-15032014-1394858191-1961344992-baterdeneБаригдаж дуусаагүй барилга дотор тоосон дунд жил гаруй хэвтэж байгаа MRI аппаратаар өнгөрсөн хугацаанд хэдэн

хүний амийг аварч болох байсан бэ. Энэ асуултыг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ сайдаас асууя.

Түүх сөхвөл 2011 онд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт нарийн шинжилгээ, оношогооны MRI болон СТ аппарат авахаар Хууль зүйн яам, тухайн үеийн сайд Ц.Нямдорж захиалга өгчээ.

Нарийн шинжилгээ, оношилгооны MRI болон CT аппаратаар өвчнөө оношлуулж, цаг алдалгүй эмчилгээ авах боломж хэдэн хүнд байсан бол. Тэднээс энэ хугацаанд энэ боломжоо ашиглаж чадалгүй хэд нь хорвоог орхисон бол. Технологиос хоцрогдсон хэдэн аппараттай, гайгүй сүүлийн үеийнх гэсэн дээр нь дугаар авсан ч сар, жилээр хүлээж байж үзүүлдэг, эрт үе дээр нь илрүүлэх боломжтой өвчнийг хүндэрсэн хойно нь оношлуулдаг, ингэхгүйн тулд гадаадын аль нэг оронд байр, газраа барьцаалж, үрэн байж очиж үзүүлдэг ийм л тогтолцоо манай эрүүл мэндийн салбарт бий.

Хөрөнгө мөнгөтэйгийнх нь хувьд асуудал биш ч, жирийн борчуул өвчний өмнө аргагүй өвдөг сөхөрч байна. Гэтэл үнэтэй аппарат захиалж авчирчихаад түүнийгээ барилгын тоосон дунд аваачиж орхичихоод яахаа мэдэхгүй жийлцэж суугаа нь үнэхээр ичмээр хэрэг биш үү. Багахан түүх сөхвөл 2011 онд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт нарийн шинжилгээ, оношогооны MRI болон СТ аппарат авахаар Хууль зүйн яам, тухайн үеийн сайд Ц.Нямдорж захиалга өгчээ.

Энэхүү төхөөрөмжийг нь “Пролианс” компани 3.2 тэрбум төгрөгийн өртгөөр АНУ-ын “Generel Electric” компаниас нийлүүлэхээр гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу 2012 оны аравдугаар сард дээрх аппаратууд Улаанбаатарт ирэхэд УИХ-ын сонгуулийн дүнгээр Засгийн газар солигдож, Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжин очсоноос гадна Төрийн ордны баруун талд босч байсан Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгийнх нь барилгын зориулалтыг Хууль зүйн яам албан контор болгох шийдвэр гаргах гэж байжээ.

Аппаратуудыг дахин зөөвөрлөхөд тэрбум төгрөг болох учраас ямар ч байсан барьж байсан байшиндаа оруулаад орхисон байна. Үүнээс хойш байшин тойрсон хэрүүл эхэлж, нөгөө аппарат ч тоос шороондоо дарагдан хэвтсээр өнөөг хүрсэн. Хуульзүйн сайдын шийдвэр ч гарч Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Батлан хамгаалах яамны мэдэлд шилжин Батлан хамгаалах, хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэг нэртэй болсон юм.

Өөр хоорондоо шидэлцэж суух хооронд энэ аппаратаар өвчнөө оношлуулаад эртхэн эмчилгээгээ эхлээд амь нь аврагдах боломжтой хэчнээн хүн байсан бол, Д.Бат-Эрдэнэ сайд аа.

Тэгэхээр энэ аппаратыг хариуцагч Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ болсон гэсэн үг. Төсвийн мөнгөнөөс 3.2 тэрбумыг зарцуулж, одоо дээрээс нь засварлах, зөөвөрлөх гээд нийтдээ 5.2 тэрбум болтлоо зардал нь өсчихсөн уг аппаратыг өдийг хүртэл яах нь мэдэгдэхгүй хэвээр байна. Уг нь ажлын хэсэг гарч аппаратыг Хавдар судлалын үндэсний төвд шилжүүлэхээр ярилцаж байлаа. Гэвч хөрөнгө мөнгө нь таг гацчихсан учраас өнөөх аппарат тоосон дундаа хэвтэж л байна.

Өнгөрсөн сарын 8-нд аппаратны нэг хэсэг дэлбэрч намайг авахгүй бол болохоо байлаа шүү та минь гэж сануулсан ч нэмэр болсонгүй. Өөр хоорондоо шидэлцэж суух хооронд энэ аппаратаар өвчнөө оношлуулаад эртхэн эмчилгээгээ эхлээд амь нь аврагдах боломжтой хэчнээн хүн байсан бол, Д.Бат-Эрдэнэ сайд аа.

Уг нь танай салбарт харьяалагдаж ирсэн уг аппаратыг зохих ёсоор нь ашиглахад таны үг хэрэгтэй байна. Нэг ч өдөр алдалгүй энэ асуудлаа шийдчихвэл эрүүл мэндийн салбарт том буян болох биш үү гэж танаас дахиад асууя.

Б.Төгс

/Зууны мэдээ/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • irgen (March 15, 2014 11:31:16 pm )

    temuujingiin khiisen ajil shuu dee. baterdened ymar khamaa bna a

  • Монгол цэргийн унэ цэнэ (March 16, 2014 1:32:39 pm )

    Элбэгдорж гэдэг хүн солиорчихсон байна. Монголын баялаг бол 175 мянган оюутан гээд Оюутолгойг гадаадынханд зүгээр өгснөө хайцаалж байна. Энхийг сахиулах хүчин нэрийн дор “Монгол цэрэг” гэж хошгоруулаад амь насыг нь ердөө 60 мянган до********аар үнэлээд лалын алан хядагчдын тэсрэх бөмбөг рүү түлхэж байна. Батлан Хамга********ын сайд Бат-Эрдэнэ гуай Дорнод аймгийн Матад сумаас ухаа морийг 180 мянган до********аар авсан. Өөрөөр хэлбэл 3 “монгол цэрэг”-ийн үнэтэй адгуус юм. Адуу малаас олон дахин хямдаар Монгол ц**********дийн амь насыг үнэлж басамжилдагаа ухаалаг болж хэзээч чадахгүй ухаан ******тайгаа саяхан мэдсэн Элбэгдорж хэзээ зогсоох вэ?….

  • T1 (March 17, 2014 9:43:10 am )

    Ene muuhai baliar idej uuh ni hanadgui uwgun bnaa, ajlaa medehgui awgai ****** l erguulj medeh bh, naad ***** chin ****** yumuu yur ni yu ch yarij bhiin sonsooguin bn ih hurald bas neg koralia

antalya rent a car