antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 14, 2014 10 comments

40 настай монгол залуу АНУ-ын цагдаад буудуулж нас барчээ

нийтлэсэн Admin

8c70c1_chi-man-shot-dead-by-sleepy-hollow-police-iden-002_x320С.Эрдэнэбилэг гэгч 40 настай монгол залуу гуравдугаар сарын 9-нд буюу өнгөрөгч ням гаригт АНУ-ын Иллинойс мужид цагдаад буудуулж нас барсан тухай “The Chicago Sun-Times” сонины цахим хуудсанд мэдээлжээ.

Цагдаа болон шүүх байгууллагын мэдэгдэлд дурдсанаар Самбуунямын Эрдэнэбилэг өмнө нь танхайн хэргээр хэд хэдэн удаа цагдаад бүртгэгдэж байсан, өнгөрсөн гурван сарын хугацаанд Иллинойс мужийн Бафало Грув, Слипи Холлоу сууринд хулгай, хууль зөрчсөн хэргээр баривчлагдаж байсан гэнэ. Хамгийн сүүлд өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд С.Эрдэнэбилэг Бафало Грув дэх гэртээ найз бүсгүйгээ 20-30 удаа цохиж, танхайрсан хэргээр саатуулагдсан байна.

Цагдаа нарын мэдээлснээр С.Эрдэнэбилэг нь Слипи Холлоу сууринд танхайрч, цагдаа нарыг хутгалах гэж оролдсоны улмаас тус хотын хоёр цагдаа түүнийг буудсан гэнэ. С.Эрдэнэбилэг гуравдугаар сарын 9-нд орон нутгийн цагаар 12:38 цагт нас барсан тухай хотын эмнэлгээс мэдэгдсэн байна.

Хотын цагдаа нар иргэдээс ирүүлсэн дуудлагын дагуу 11:52 цагт С.Эрдэнэбилэгийн гэрт очих үед гэрийнх нь гадаа хэд хэдэн хүн байсан бөгөөд нэг хохирогч эмэгтэй толгойдоо шарх авч, цус алдаж байснаас гадна өөр нэг эрэгтэй гэмтсэн байсан гэнэ. Цагдаа нарыг очиход С.Эрдэнэбилэг эсэргүүцэл үзүүлж, эмэгтэй рүү дайрсан хэвээр байжээ. Цагдаа нарын зүгээс бусад хохирогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс гэмт этгээдийг буудсан гэж мэдэгдсэн байна.

С.Эрдэнэбилэгийн найз бүсгүй цагдаад мэдүүлэг өгөхдөө хэрэг гардаг өдөр 10:30 цагийн үед гэртээ ирэхэд С.Эрдэнэбилэг нэлээд согтуу байсан хэмээжээ. Одоогоор задлан шинжилгээний дүн гараагүй байгаа гэнэ.

С.Эрдэнэбилэг нь өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд танхайн хэргээр баривчлагдсан бөгөөд 4000 ам.долларын барьцаагаар батлан даалтад гараад байжээ. Түүнийг шүүх хурал энэ сарын 10-нд болох байжээ.

С.Эрдэнэбилэг аль улсын харьяат байсан талаар мэдээлэл одоогоор байхгүй байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • zochin (March 14, 2014 10:25:54 am )

    haramsaltai bn urd ni gemt heregt holbogdoj l bsan bol erthen nutagt ni butsaaj boloogui yum bluu amerikt chini hunii erhiig deedlej erhemledeg oron bizdee

  • 36 (March 14, 2014 10:45:56 am )

    Энэ хүн буруу юм хийдэг хүн байсан байна. Гэхдээ заавал үхтэл нь буудаж ******** хэрэг байсан юм болов уу? Энд цагдаа хүн өөрийн үзэмжээр сэтгэл хөдлөлөөр шийдсэн байна гэж харагдаж байна. Ядаж хөл рүү нь буудаж шархдуулж болно шүү дэ. Бидний цөөхөн монголчуудад 1 хүний ч амь хичнээн үнэтэй…

  • Burentugs arslan (March 14, 2014 11:44:37 am )

    Uhsen n deer

  • 123 (March 14, 2014 2:29:15 pm )

    Кинон дээр гардаг биз дээ? Хутгаа буулга гээд л буугаа чиглүүлнэ. Өөр үйлдэл хийвэл өнгөрөө!

  • Зочин (March 14, 2014 5:18:54 pm )

    Болж болж. Хууль сахиулна гэдэг чинь жинхэнэ утгаараа энэ шүү дээ. Монголд л эх толгойгоо алдсан ардчилал нь анархизм болчихсон байдгаас биш. Америкт өөр шүү дээ. Нэг хүний эрх чөлөө нөгөө хүний эрх чөлөөгөөр хэмжигддэг. Энэ залуу эс**********цэл үзүүлсэн байна шүү дээ.

  • zochin (March 14, 2014 7:56:30 pm )

    haramsaad bh hereg bolood bgamu mongold bgagui ni yamai mongoloos neg ch gsn *** ****r ni garch bval neg yum tsevershih biz

  • uuu (March 15, 2014 12:18:54 pm )

    EHE CHINI AMERIK SHYY DEE. TSAGDAA HAR HI GUIDAGGYI. SHYYGCH HAR TEDHIIGEE YALTAN BOLGODOGGYI. HEG L UDAA AHXAARUULAHA,DARAA HI HOGOO ERTOHTS RYY ILGEEHE. EHE XYH IX DEERELXYY HOXOR BAISAN BAIXAA…

  • za harchii (March 15, 2014 2:53:27 pm )

    mani hashir Mongol shigee l sanaj dee . Amerik tsagdaatai togloom hiij boldogui yum shd

  • зочин (March 18, 2014 12:13:35 pm )

    АНУ -г эрх чөлөөний орон гэдэг. Яагаад гэвэл тэнд хүн бүр тэгш эрхтэй. Харин хуулийн байгууллагынхан нь илүү эрх эдэлдэг. Хэн нэгэн танхай этгээд үйлдэл хийх, бу******д дээрэлхэх гэсэн ойлголт байхгүй.Энэ чинь л эрх чөлөө шүү дээ. Хүн бүр өөрийгөө хамга******** эрхтэй. Бүр буутай.Буруу үйлдэл хийсэн хэн нэгнийг хэн ч буудаж алж болно. Яагаад гэвэл өөрийгөө хамгаалсан

  • зочин (March 18, 2014 12:19:30 pm )

    бу******д – ******, хамга******** – ******** нийлж байж үг болдог шүү дээ. Битгий ингэж байл даа. Хэрвээ хасмаар байгаа бол наад гарчиг чинь буруу байна. хасаач.Нас баржээ гэдэг үгийг зөв болгоод биччихээч.

antalya rent a car