МОСКВА. /Voice Of Russia/. Украины асуудалд оролцох улсын тоо улам нэмэгдэж, уг асуудлын олон улсын шинж чанар улам нэмэгдсээр байна. Түүнчлэн асуудалд оролцогч гол хоёр тоглогч АНУ, ОХУ-ын байр суурь ганхалгүй хэвээр үргэлжилж байна.
Европын Холбоо /ЕХ/ ОХУ-д хориг арга хэмжээ авна хэмээн сүрдүүлж эхэлсэн. Мэдээж хэрэг тэд үүнийг хүсээгүй. Зөвхөн АНУ-ын шахалт дор тэдний амнаас хориг арга хэмжээ хэмээх үг гарч байгаа юм.
Учир нь европчууд Оросоос авч буй байгалийн хийгээр дулаан хонож чаддаг. Мөн ЕХ-ны эдийн засгийн гол түнш бол ОХУ гэдэгтэй маргах аргагүй билээ.
Харин энэ үед Б.Обама өөрийн байр суурийг дорнын буюу Азийн орнуудаар дэмжүүлэхээр чармайж байна. Тухайлбал, Ерөнхийлөгч Б.Обама Хятад улсын дарга Си Зиньпинтэй утсаар холбогдож дэмжлэг авахаар ятгасан боловч үр дүнд хүрсэнгүй. Хятад өрнийн орнууд Оросыг шахалтад оруулж байгааг таашаахгүй байгаа юм.
Си Зиньпин Б.Обамад хандаж, “Хятад улс Украины асуудалд объектив бөгөөд шударга байр суурьнаас хандаж байгаа. Асуудалд оролцогч талууд илүү шударга байж нөхцөл байдлыг даамжруулахаас сэргийлэх хэрэгтэй” гэж хэлсэн байна. Украины асуудлыг улс төр гадаад харилцааны аргаар шийдвэрлэх хэрэгтэй гэсэн Си Зиньпины байр суурь ОХУ-тай ижил байна гэж ОХУ-ын Думын төлөөлөгч хэлсэн юм.
Хятадын удирдлага ОХУ-д авч байгаа дарам шахалтыг дэмжихгүй байгаагаа болгоомжтойгоор илэрхийлж байгаа. Харин тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд илүү идэвхтэй байр сууриа илэрхийлж байна. Хятадын төв мэдээний “Синхуа” агентлагаас “Өрнийн орнуудын балмад хувиа хичээсэн үйлдлийн улмаас бас нэгэн улс задран унаж байгааг Украины жишээнээс харж байна” гэж мэдээлэв. Түүнчлэн Украин дахь өөрийн үндсэн эрхийг эдлэх гэсэн ОХУ-ын үйлдлийг барууны орнууд хэтэрхий дэвэргэж байна гэж мэдээлсэн юм.
Хятадаас гадна Энэтхэг улс АНУ-ыг дагаж Орост авч буй хориг арга хэмжээнд нэгдэх гэж яарахгүй байна. Энэтхэгийн үндэсний аюулгүй байдлын албанаас “ОХУ Украинд өөрийн хууль ёсны эрхийн дагуу үйлдэл хийж байгаа” гэж мэдэгдсэн юм. Тус улсын улс төр нийгмийн судалгааны байгууллага, судлаачид ч Хятадын хэвлэлүүдийн адил Оросыг дэмжиж буй өөрсдийн байр сууриа идэвхтэй илэрхийлж байна. Тухайлбал, Жакартын их сургуулийн Олон улс судлалын сургуулийн Орос, Төв Ази судлалын төвийн захирал Нэру Муханти: “Өрнийн орнууд өөрсдийн геополитикийн эрх ашгийн үүднээс Украины хууль бус засгийн газрыг дэмжиж байна. Тэдний зорилго бол Орос Украины харилцааг муутгаж, улмаар ОХУ-ын хүч нөлөөг олон улсын түвшинд унагах явдал” гэж хэлжээ.
БРИКС-ын гишүүн Энэтхэг, Хятад улсын Украины асуудлаар барьж буй байр суурь нь өрнийн орнууд ОХУ-ыг шахаанд оруулж чадахгүй гэдгийг харуулж байна. Харин ч ОХУ-ыг сүрдүүлж буй орон өөрөө цөөнх болох магадлалтай. Өнөөгийн дэлхийн эдийн засаг, геополитикийн төв өрнөдөөс дорно зүгт шилжиж байгаа. Энэ үед Украины зэрэг асуудлууд дорнын орнуудыг улам нэгдмэл цул болгож байна. ОХУ, Хятад, Энэтхэг зэрэг бүс нутгийн хамтрагч орнууд одоогийн олон улсын тогтолцоог шинэчилж, өрнийн орнуудын ноёрхлыг сааруулах хэрэгтэй гэдгийг улам бүр мэдэрч байна хэмээн ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгч Серегей Думин хэлсэн байна.
А.Цацралт
Монцамэ агентлаг
Холбоотой мэдээ
-
Монгол эх орон (March 16, 2014 11:34:57 am )
Оросууд хулгайч царайлан Украйны дотоод са******ныг ашиглан газар нутгаас нь дээрэм хийхээ болих хэрэгтэй. Нүүж очсон оросууд Кримын тусгаар тогтнолын асуудлыг шийдэх эрхгүй хэрвээ Кримд байгаа оросуудын аюулгүй байдал зөрчигдөж байна гээд байвал орос руугаа нүүх хэрэгтэй болохоос газар нутгийг нь булаан эдлэх ёсгүй. Кримын унаган иргэд болох Монгол татаарууд украйнуудаас санал авах ёстой. Хэрвээ Оросын үйлдлийг зөвшөөрвөл монголыг хятадууд авахад Оросууд дэмжиж саадгүй болно гэсэн үг манайхан ч гэсэн орж ирсэн хятадуудыг хурдан буцааж гаргах хэрэгтэй
-
hehe (March 17, 2014 4:56:57 pm )
Oros dandaa horsh ornuudaasaa gazar nutgiig ni bulaaj baidag sh dee
-
-
Бат (March 17, 2014 10:57:45 am )
Битгий тэнэгт, кримын түүхийг мэдэхгүй байж ******ахаа боль. Кримын уугуул иргэд славян үндэстэн болох оросууд шүү дээ. Татарууд харин цөлөгдөж очсон цагаачид. Хятадаар тэжээлгэдэг байж хятадын эсрэг том дуугарахаа болих хэрэгтэй. Хятад хилээ 7 хоног хаахад чам шиг хоосон толгойтой үндсэрхэг үзэлтнүүд турж үхэх байлгүй. Иймэрхүү цээжээ дэлдсэн хийрхүү юмнуудаас болж укрианы нутаг дэвсэрийн бүрэн бүтэн байдал алдагдсан. Чи худлаа хийрхэж хоер том хөршийн дургүй хүргэснээр монгол орны үндэсний аюулгүй байдалд аюул занал тохиолдвол чиний долигноод байгаа америк ах чинь лав яаж ч чадахгүй байх шүү. Чи үхсэн хойноо цагаа тулвал сүүлээ хавчаад зугтах байлгүй. Чиний тэр хоцрогдсон авилгалд идэгдсэн цөөхөн хүнтэй армиар монголыг хятадаас хамга******** ч лөөлөө байна аа
-
hehe (March 17, 2014 4:57:47 pm )
hehe bitgii **** chi muu orosiin ****oo
-
-
Бат (March 17, 2014 11:07:01 am )
Орос хүмүүс эрт дээр үеэс эхлэн Кримд амьдарч үржиж ирсэн. 1946 онд татарууд оросоос урваж германы талд орсныхоо төлөөсөнд нутаг заагдан Кримд очсон хулгайчид. Харин одоо хойноос ирээд хот минийх гэгчээр том том дуугарч байна. Кримд укриан иргэд түүхэндээ суурьшин амьдарч байгаагүй. Укрианчуудын хохь нь. Харин дайн болвол бид хүссэн хүсээгүй оросыг дэмжинэ. Геополитикийн хувьд бидэнд ингэхээс өөр сонгнолт байхгүй. Орос ах нар сүйрвэл бид ч эдийн засгийн хувьд шууд гуйлгачин болно. Өрнөдийн ах нар 2 том гүрнийг алгасан бидэнд туславал нар баруун хойноос гарна даа.
-
hehe (March 17, 2014 4:58:23 pm )
Orosoos urvaj genee omhii orosiin *****
-
-
ГОО ВАН (March 17, 2014 12:31:22 pm )
СЕМ ахыг их шүтэх хэрэггүй дээ залуучуудаа
-
dogsom (March 17, 2014 4:24:32 pm )
end orouudiig muulj bicheed baigaa 1 duirchihsen ***** gar bainaa heddugeer angi tögssön yum bol oo
-
hehe (March 17, 2014 4:59:05 pm )
heheh chi harin heddygeer angiin bolovsroltoi yum
-
-
манан зайл (March 21, 2014 6:12:26 pm )
хүн төрөлхтний бүх түүх нэг нь нөгөөгийнхөө хоолыг булаасан,нутгыг булаасан г.м дандаа хүчтэй нь хүчиндсэн түүх.Чингисээс авхуулаад өнөөг хүртэл…”хүйтэн дайн”-аар Оросыг сөхрүүлэх гээд чадахгүй дахиад өвдөг дээр нь өндийлөгчихөв,мөд цэх босохоороо бүр даналзана.Хүйтэн дайныхаа хөлд өөрсдөө бас үрэгдэж үе үеийн залуучуудаа бас ялзруулчихсан баруун одоо соёл,ШУ,улс төр,ардчилал,нийгэм,эдийн засаг,ёс суртахуун ер бүх талаар гарцгүй хямралд орж сөнөнө.Харин ухаалаг үйлвэрлэл,ухаалаг хэрэглээ,ухаалаг аж төрөх ёсны уламжлалт соёлтой нүүдлийн иргэншлийн үнэт зүйлст суурилсан цоо шинэ тогтолцооны загвар чухам авралын од болно.
-
Anonymous (March 21, 2014 7:02:05 pm )
хрущев гэж галзуу ************ой нөхөр өвчин нь хөдлөөд крымийг укрианд өгсөн нь маргашгүй үнэн
11 Comments