Монгол Улсын эдийн засаг хүнд цохилтод ороод хөрөнгө, мөнгө санхүү хариуцсан сайд нар тэвдэж яваа бололтой. Өнгөрсөн жилийн эхнээс л гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан нь манай улсын эдийн засагт хүндхэн сорилт авч ирсэн. Тухайн үед дэлхийн зах зээлээс босгосон “Чингис” бондын хөрөнгө Монгол Улсын дансанд байсан учраас сандрахгүйгээр 2014 онтой золгосон. Гэтэл Сангийн сайд Ч.Улаан энэ жил ч мөн л өр тавьж хүнд байдлаас мултрах боломж байгаа тухай нэгэн ярилцлагадаа онцолжээ.
Түүний “Өрнөөс айгаад зээл авахгүй бол улс хөгжихгүй” гэсэн гарчигтай ярилцлагын агуулга нь манай улсад бүтээн байгуулалтын ажил өрнөх ямар ч боломжгүй болоод байгаа аж. Хэрвээ бүтээн байгуулалтын ажил өрнөхгүй бол ажилгүйдэл нэмэгдэж, төсөвт хуримтлагдах мөнгөний хэмжээ ч улам багасна гэсэн үг.
Тиймээс хэзээний тоонд сайн, тооцоотой сайд маань толгойноосоо дээш гарсан өрнөөс айлгүй том дуугарч явна. Гэвч Төсвийн тухай хуулиар дахин зээл авах боломжгүй болчихоод байгаа билээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.