antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2014 1 comment

Дуучин Нара ээж болохдоо бэлдэж тайван амьдрахаар шийджээ

нийтлэсэн Admin

967706718201403061243-www.mobilenews.mnЭнэ удаад “Мобайль Ньюс” буландаа Дуучин Нарагийн яриаг онцолж байна.

Дуучин болох багын мөрөөдөлдөө хөтлөгдөн дуучин болж нэгэн үе залуусын харцыг булаасан сайхан бүсгүйчүүдийн нэг нь Нара. Урлагийнхан дундаа шулуун яриатай, чөлөөт хувцаслалтаараа ялгардаг тэрбээр шоу ертөнцөд хөл тавьсан.  NTV-ийн “Showbuzz”  хэмээх нэртэй танин мэдэхүйн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан юм.

Хаана ч, хэний ч өмнө өөрийнхөөрөө байж чаддаг дуучин Нараг үнэлэх нэгэн байхад үгүйсгэх хүн ч бий. Түүний талаарх сайн, муу мэдээлэл хэвлэл, цахим сайтуудаар бичигдэж нэг ёсондоо энэ цагийн “хэвлэлийн баатар” болоод авсан гэхэд хилсдэхгүй. Түүнийг тойрсон мэдээлэл үргэлж л дуулиан тарьж, олны анхаарлыг татаж байдаг.

Дуучин бүсгүй “Задгай хувцасласан бүхэн задгай явдалтай байдаггүй” хэмээн өөрийг нь үгүйсгэсэн хүмүүст тайлбар өгч байсан удаатай. Үүнээс хойш “Богино банзал, энгэр задгай цамцнаас татгалзлаа” хэмээн мэдэгдэж байсан ч яалт ч үгүй өөрийн сонирхлоосоо салж чадалгүй задгай хувцсаа өмссөн.

Харин сүүлийн үед дуучин Нара “Би олны хараанд өртөхөөс залхаж байна. Тиймээс одооноос эхлээд Монголд байхгүй юм шиг бүүр болж өгвөл яг үхсэн юм шиг”  амьдарна гэж найз нөхдөдөө мэдэгджээ.

Тэр ч бүү хэл өөрийн цахим хуудсаа хаасан аж. Уг нь саяхан тэрбээр сайн үйлсийн аяныг эхлүүлэх талаар өөрийн үеийнхнийгээ уриалаад байсан билээ.

Түүний энэхүү мэдэгдэл хөл хүнд болж тун удахгүй ээж болох гэж буйтай нь холбоотой аж. Тэрбээр хөл хүнд болсон болохоор олны хараанд өртөхгүй нам гүмхэн амьдарч, ээж болохдоо бэлтгэлээ хийхээр шийджээ. Одоогоор түүний хайртай залуу хэн гэгч аавын хүү болох нь нууц хэвээр байгаа юм.
Д.Ана

dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • монгол эмэгтэй (March 09, 2014 7:53:48 pm )

    одоогийн залуу эмэгтэйчүүдэд хэлэхэд хүүхэд гаргах чинь эмэгтэй хүн бүрийн тавилан бас үүрэг болохоос шоу биш л гэж хэлмээр байна даа, одоо ч хүүхэд гаргах нь шоу бас гайхмаар зүйл болчихсон юм уу даа, их л үнэд ордог болжээ, бидний ээжүүд бидний үед үүрэг байлаа, монголын үрс маш олон болтугай!!!

antalya rent a car