antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 8, 2014 7 comments

Малайзаас ниссэн 239 хүнтэй Boeing 777-200 онгоц осолджээ /Фото/

нийтлэсэн Admin

6c6840723acad753bigМалайзын агаарын тээврийн “Boeing 777-200” онгоц Куала Лумпураас Бээжин хүрэх замдаа осолдлоо. 239 хүнтэй Boeing 777-200 онгоц өнөөдөр Бээжинд 6:30 цагт газардах байжээ.

“Malaysia Airlines”-с Куала Лумпураас ниссэн онгоц 2 цагийн дараа холбоо тасарсан гэж албаны мэдээндээ дурджээ. Харин Вьетнамын агаарын хяналтын албанаас онгоцыг Өмнөд Хятадын тэнгист унасан гэх мэдээллийг өгсөн бөгөөд одоогоор зорчигчид амьд байх магадлал бага байгаа гэх мэдээлэл цацагдаад байна. БНХАУ, Малайз, Вьетнамаас хамтарсан эрлийн баг гараад байна.

“Boing B777-200” онгоц 227 зорчигч, нисэх багийн 12 гишүүнтэйгээр Бямба гаригийн өглөө Бээжинг зориод байсан юм. 14 улсын иргэд болох Хятад болон Тайваны 152, Малайзын 38, Индонезийн 7 иргэн байсан бол ОХУ, Итали, Недарланд, Австри улсаас нэг иргэн байжээ.

Өнгөрсөн оны долоодугаар сард “Boeing 777” загварын онгоц АНУ-ын Сан-Франциско хотын нисэх буудалд осолдсон бөгөөд энэхүү ослоос гурван хүн амь үрэгдэж, 188 хүн бэртэж байжээ.






Бээжингийн нисэх онгоцны буудалд үр хүүхэд, төрөл саднаа хүлээж байсан иргэд тэдэнтэйгээ уулзах найдвар тасарч, сэтгэлийн хямралд ороод байна.



Онгоц далайд унасан байх магадлалыг холбоо тасарсан хугацаанаас хойш улам нэмэгдүүлж байна.




НЭМЭЛТ: (17:00)
Малайзын агаарын тээврээс сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна. 239 хүнтэй онгоц Өмнөд Хятадын тэнгист унасан гэх мэдээллийг Вьетнамийн талаас авсан. Эрлийн баг онгоц далайд осолдсон гэх ямар нэгэн ул мөр олоогүй байна. Эрлийн ажиллагаа үргэлжилж байгааг мэдэгджээ.

Зарим Өрнөдийн хэвлэл мэдээллээр террорист үйл ажиллагаа байсан байж магадгүй мөн нисэгчид урьд өдөр архи уусан гэх ч таамаглал гарч байна.

Хятад, Филиппин, Сингапур, Вьетнам зэрэг улсын усан онгоц болон нисдэг тэрэг эрэлд гарсан бөгөөд онгоц хаана осолдсоныг тогтоож чадаагүй байна.

Ч.БОЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Hi=un (March 09, 2014 1:07:03 am )

    aa ashgui dee.

  • fgj (March 09, 2014 1:39:47 pm )

    uur tiish n awaad yawtsanuu eswel ul murgui alga boldog ng tiim sonin gazaruud bdg da tgd alga bolchwuu

  • mongol (March 09, 2014 3:20:16 pm )

    malaiz ih sonsson yum gehdee mongol hvvhenvvdig aldag gej?

  • Zochin (March 09, 2014 5:48:48 pm )

    Chamd ashgui ch etseg eh hani ijildee hairan l bh daa huurhiis. Hyatad ch gesen hun shuu de.

  • Anonymous (March 09, 2014 7:58:36 pm )

    Sibchee ni ajillahaa boliod l dooshoo juuuuuuun

  • sak (March 09, 2014 10:38:23 pm )

    hohinee manai okhiduudig gomdooson uls ***ngaa hurtej bna.

  • Anonymous (March 09, 2014 10:42:46 pm )

    humuus yunnan bson galt teregnii buudald bson delberelttei holboj yarij bn. ongotsond ni 3 shinjaan hun bsan gj bnlee, gehdee sain medku shinjanudig hiisen gj uzej bnalee hyataduud

antalya rent a car