Манай хэдэн том сүлжээ дэлгүүрийнхэн иргэдийг хохироох тал дээр бие биетэйгээ өрсөлддөг болж. Худалдан авагчдыг шулсан, доромжилсон, илүү мөнгө авсан гэж байнга сонсогддог. Барааны чанарын тухай гомдолд бүр чих дасчихаж. Саяхан “Миний дэлгүүр” сүлжээний 121-р дэлгүүрийнхэн сэтгэцийн өвчтэй хүнээс 300 мянган төгрөгийг “торгууль” нэрээр аваад баригджээ. О гэдэг сэтгэцийн өвчтэй хүн уг дэлгүүрээс эд зүйл авч гарах гэж байгаад баригдаж. Тэрээр бусад шиг үйлдлээ ухамсарлах, хариуцлага хүлээх чадвартай хүн бус атал дэлгүүрийнхэн эд бараагаа буцаан аваад зогсохгүй дээр нь 300 мянган төгрөгөөр торгож торгуулийн хуудас бичиж өгчээ. Торгуулиа О-гийн халамжийн мөнгөнөөс авчихсан байж. Дэлгүүр барааныхаа үнийг л нугалж төлүүлдэг болохоос 300 мянган төгрөгөөр торгох эрхгүй. Зөвхөн төрийн эрх бүхий ажилтан л ийм эрхтэй. Гэтэл ийнхүү даналзсан нь “Миний дэлгүүр”-ийнхэн худалдан авагчдаа хэрхэн дорд үздэгийн нэгэн жишээ гэхэд болно. О-гийн ар гэрийнхэн өвчтэйг нь далимдуулан их хэмжээний мөнгийг нь авсан талаар хандсан ч урдаас нь тас загнажээ. Эцэст нь шүүхэд хандахад 121-р дэлгүүрийн менежер Тогосхүү нь болсон явдлыг аргагүй хүлээж “300 мянгаа одоо манай касснаас бэлнээр ав” хэмээн томорсон гэнэ.
NUUTS.MN
Холбоотой мэдээ
-
Mongoloos zail (March 08, 2014 1:10:27 pm )
ene delguur dandaa asuudal gargah yumaa haagaach ****uulaach
-
mongol (March 08, 2014 4:27:08 pm )
Enr delguur zavaan delguur sh dee
-
Зочин (March 08, 2014 8:41:29 pm )
Ер нь 3 нугалж төлүүлэх хууль хаана ч байхгүй шүү дээ. Хууль мэдэхгүй хүмүүсийг ингэж дарамталж, шулж байдгаа болих хэрэгтэй. Санамсаргүйгээр эвдэж сүйтгэсэн эд зүйлийнхээ зарагдаж байсан үнийг л төлөх учиртай.Хулгай хийлээ гээд торгодог эрхийг энэ дэлгүүр эдлэхгүй шүү дээ..
-
nj (March 09, 2014 12:07:14 pm )
tiishdee nogoo minii delguuriin tom suljee ni ch bas ingdeg aavd kart ni baidag ym kartaa uzuuleed *****loltond ni 300 tog irdeg bas hariltsaanii soylgui k***nd ni bichuulheer avsan baraanuudiig ni shidchihdeg
-
HOGIIN DELGUUR (March 11, 2014 9:21:45 am )
EDNIIH GEJ YACHIHSN DELGUUR BDIIN BE HEDEN KASSCHINGUUDNI BUUR TOOTSOONII MONGO DANDAA ILUU BICHIJ BDAG TEGD HELHEER UUHLAARICH BHGUI SHAAL TOOHGUI MONGO URDAAS OGCHOOD MUUHAI HARAAD BHIINI YAANA UDIRDLAGANI HENUUS BDIIN BE UDIRDLAGA MUUTAI GAZAR L HUMUUSNI IIM DAVRUU BGAASHDE
5 Comments