antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 4, 2014 6 comments

Шахааны бизнесээс ангижирсан Эрдэнэт үйлдвэрийн зоо тэнийх нь

нийтлэсэн Admin

285273c0487e5671bigӨнгөрсөн онд үүсэн бай­гуулагдсаныхаа 35 жи­лийн ойгоо тэмдэглэж төр засгаас “Хөдөлмөрийн гавьяа­ны улаан тугийн одон”-гоор шаг­­нуулсан Уулын бая­жуу­лах Эрдэнэт үйлд­вэрт сүү­лийн 10 гаруй жилд Ган бөмбөлөг, Белазын дугуй, элдэв төрлийн ремен, резин, бүх төрлийн сэлбэг хэрэгсэл гээд асар үнэтэй шахааны бизнес ёстой л цэцэглэн хөгжиж, монголчуудыг 30 гаруй жил тэжээж байгаа энэ аварга үйлдвэрийн хувь заяаг бараг л мөхөөхийн өмнөхөн тулж ирээд байжээ.

Өөрөөр хэлбэл 2006 оны нэгдүгээр сараас 2012 оны наймдугаар сарыг хүртэлх зургаахан жилийн дотор Монгол, Оросын хамтарсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг чиглэсэн улс­төрчид, бизнесийн том­чуудын шахааны бизнес энэ үйлдвэрийг бараг л дам­пууруулах шахсан түүхтэй.
Өнөөдрийн УИХ-ын ги­шүүдийн дунд ч Эрдэнэт үйлдвэрт 20 жил хэрэглээд барагдахгүй бичгийн цаас, 00-ын цаас, амны хаалт, сал­фетка зэргийг шахаж түн­тийтлээ баяжчихсан эрх­мүүд “Төрийн өмчит ком­­­­паниудыг даруйхан хувь­­­чилъя” гэцгээгээд гүйл­дэж л яваа.

Эрдэнэт үйлдвэрийг эдийн засгийн хувьд дам­­пуу­­рахаас нь өмнөхөн ам­жиж 2013 оны дөрөвдүгээр сард хамтарсан үйлдвэрийн зөв­лөлийн хурлаар Ц.Даваа­цэрэнг Ерөнхий захирлаар то­милсон нь тус үйлдвэрийн захирлаар анх удаа улс­төрийн бус, жинхэнэ мэр­гэжлийн хүн томилогдсон хэрэг байв.

Ц.Даваацэрэн Ерөнхий захирлын хувьд урьд нь Бор-Өндөр, Бэрх, Дарханы төмөрлөгийн үйлд­­вэрүүдийг алдагдлаас гар­ган ашигтай ажиллуулж бай­сан уул уурхай, хүнд үйлд­вэрийн хамгийн сайн бэлтгэгдсэн удирдагч аж.

Тиймдээ ч Эрдэнэт үйлд­вэрийн Ерөнхий захир­лаар томилогдон ажилласан жил хүрэхгүй хугацаанд элдэв шахааны бизнесийг хориг­лосны үр дүнд 38 тэрбум төг­рөгийн хэмнэлт гаргаад байгаа ажээ.
Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэр 26 сая тонн хүдэр боловсруулж, 119 мян­ган тонн зэс, 1800 тонн молибден үйлдвэрлэжээ. Гэхдээ ийм амжилттай ажиллахын тулд Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн нэг жи­лийн хугацаанд ёстой л бүсээ чангалж, бүх төрлийн өр авлагаа барагдуулах гэж чардайн зүтгэсний хүчинд складын үлдэгдлээ 19 тэр­бум төгрөгөөр багасгаж чад­саныг Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга Д.Даваасамбуу онцлон тэмдэглэж байсан.

Түүнчлэн олон газраас авах авлагыг 70.9 сая, өглөгийг 34.9 сая ам.дол­лараар буу­руул­сан нь өр, авлагатай бүх талаар тэмц­сэний үр дүн ажээ.

Хамгийн гайхалтай нь томоохон улстөрчдийн Эр­дэнэт үйлдвэрт ширхэгийг 50 мянган ам. доллараар шах­­даг байсан Белазын ду­гуйг одоо 28 мянган ам.дол­­лараар авч ганц шир­хэг дугуйнаас 22 мянган ам. доллар хэмнэж байгаа чи­­хэндээ ч итгэмгүй үнэн бо­дит байдлыг Эрдэнэт үйлд­­вэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн танил­­цуу­лах­даа толгой сэгсэрч хараг­дана лээ.

Өдгөө ч УИХ дахь МАН-ын бүлэгт идэвхтэй үүрэг гүйцэтгэсээр яваа эрхмүүд Эрдэнэт үйлдвэрт нэг тонн ган бөмбөлөгийг 2200 ам. доллараар шахдаг байсныг өнөөдөр 950 ам.дол­­­лар бол­­гож тонн тут­маас 1250 ам.доллар буюу 2.160.000 төгрөг хэм­нэж бай­гаа аж. Эрдэнэт үйлд­вэрийн өм­нөх даргын үед нэг тн хүхэрт натрийг 680 ам.дол­лараар авч үйлдвэрийн үйл ажиллагаанд ашигладаг бай­сан бол өнөөдөр энэ түү­хий эдийг 570 доллараар ху­далдаж авдаг болж. Ил тод байдал, чөлөөт өрсөлдөөн бий болсны үр дүнд ийм хэм­нэлттэй ажиллаж байна гэдгийг Ц.Даваацэрэн за­хи­рал онцлоод 2014 оноос улс­төрчид, бизнесийн бүлэг­лэлүүдийн Эрдэнэтийг чи­г­­­­­­лэсэн шахааны бизнес бүр­­мөсөн устаж алга болно гэдгийг мэдэгдсэн нь Мон­гол Улсын нийт төс­вийн 40 хувийг дангаараа бүр­дүүлдэг энэ үйлдвэр зөв зам дээрээ найдвартай зогс­соныг илтгэж байна.
Эрдэнэт үйлдвэр 2011 онд импортоор 227 тэрбум төгрөгийн худалдан авалт хийснээс найман хувийг нь дотоодын үйлдвэрлэгчдээс авч байж. Харин 2013 онд хийсэн нийт худалдан авал­тын 15 хувийг до­тоо­дын үйлдвэрийн бүтээг­дэхүүн эзэл­сэн бөгөөд энэ онд им­­­портыг орлох бүтээг­дэхүүний эзлэх хувийг 40 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьжээ.

Уулын баяжуулах Эр­дэнэт үйлдвэр 2011 онд 535.8 тэрбум, харин 2012 онд 500.8 тэрбум төгрөгийг Монгол Улсын төсөвт төв­лөрүүлжээ. Энэ хөрөнгөөс 110 тэрбумыг нь Хүний хөгжил сангийн хө­рөнгөд шилжүүлсэн гэнэ. Орос, Монголын хамтарсан “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр” нь 2011 онд 127, 2012 онд 139 тэр­бум төгрөгийн агуу­лахын үлдэгдэлтэй байж. Агуу­лахын үлдэгдэл өндөр­тэй, шахааны бизнес газар ав­сан цагт үйлдвэрийн сан­хүү­гийн байдал уруудаж, дампуурлын ирмэгт хүрэх өндөр эрсдэлтэй. Өнөөдөр ч “Эрдэнэт” үйлдвэрийн агуулахад 100 гаруй тэрбум төгрөгийн ашиглагдахгүй шахааны бизнес гэгдэх тоног төхөөрөмжийн дотор таван тэрбум төгрөгийн үнэтэй эксковаторууд хэвтэж байгаа гэнэ.

Ямартай ч Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтан­хуягийг Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр ил болсон эдгээр ба­римтуудаас харвал одоо­хондоо монголчуудын “Саа­лийн ганц үнээ” хэвээрээ байгаа Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр улстөрчид, бизнесийн бүлэглэлүүдийн түрүүвчийг түнтийлгэдэг асар том шахааны бизнес байхаа больж эхэлж байгаа юм байна. Эрдэнэт үйлд­вэрийг тал талаас мөлждөг этгээдүүдийн гар мухардаж, энэ үйлдвэрийн нуруу одоо л нэг тэнийх нь бололтой.

Д.Түвшин

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • биби (March 04, 2014 9:35:08 am )

    баяр хүргэе. сайхан мэдээ байна.

  • Иргэн (March 04, 2014 12:32:18 pm )

    Ерөнхий сайд та одоо бусдыг ****** хэлэх гэж улайрахаа больчихоод өөрийгөө хичээгээд ажиллах хэрэгтэй. Бусдыг ******г дуудсар явтал тань өөрөө ******даж гүйцлээ.

  • тэнэг (March 04, 2014 5:07:09 pm )

    тэр шахаачдад хариуцлага тооцох уу

  • ard (March 04, 2014 5:19:29 pm )

    elbegdorj altankhuyag bagabandi baterdene bugd l erdeneted ***haanii biznes erheldeg bizdee

  • Теней (March 04, 2014 9:52:45 pm )

    Зев цеверлеед хувьчилж еерсдее ав

  • Anonymous (March 04, 2014 11:00:25 pm )

    Shine dargad sain ajillaj baigaad n bayr hurgii GANCH uildberiig zob udirdaad ehelhed iim hemnelt garch baigaa ym chin ULSIIG ZOB udirdbal oboo ih hemnelt garah baih daa??? Tegbelch ULSIIN maan ireedui gereltei haragdaj baina shuu SAHAANII NOHDIIG BUGDIIG N ZAILUULAH HEREGTEI, ZARIM NEG CADADGUI GAHAINUUDIIG BUUDAJ BAS BOLNO

antalya rent a car