antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 3, 2014 31 comments

ЧИН ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД БИ Ч БАС ХҮЧИРХИЙЛЭГЧ АЖ

нийтлэсэн Admin

Ger buliim margaand ylagch gej ugui

МҮОНРТ-ээс санаачлан зохион байгуулж буй

“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ НЭГДЭЦГЭЭЕ!” уриатай нийтлэлийн уралдаанд зориулав.

ЧИН ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД БИ Ч БАС ХҮЧИРХИЙЛЭГЧ АЖ

Хэдийгээр энэхүү уралдаан 3-р сарын 8 буюу “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулагдсан ч өнөөдөр эмэгтэй хүн, ээж хүн, гэргий нарын маань үг хэл, үйл хөдлөл, дадал зуршилд ч ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭЛБЭРҮҮД тодорхой байр суурь эзэлж байдгийг хүлээн зөвшөөрөх гэсэн юм.

Гэр бүлийн амьдрал ингэж эхэлдэг. Дурлал, мөрөөдөл, аз жаргал, баяр хөөр, итгэл, дассан сэтгэл, хамтын амьдрал. Цаг хугацаа явсаар нэг мэдэхэд өнөөх итгэж түшсэн хүнээ танихын аргагүй өөр хүн байсныг, эсвэл өөр хүн болсныг нь анзааран гайхахаас эхлээд үл ойлголцол, зөрчил тэмцэл, зөвшилцөл, итгэл, өршөөл уучлал, цөхрөл… Хамтын амьдрал нэг л ердийн биш байх ч амьдрал үргэлжилсээр.

Ийм байдалд хүрсэн гэр бүлүүдийн гэргий нар ихэвчлэн амьдралаа аварч үлдэхийн тулд ямар нэгэн оролдлогыг хийж эхэлдэг аж. Тэд хань нөхөртэйгөө ярилцах, ойлголцох, асуудлаа хамтдаа шийдвэрлэх, хичээн зүтгэх зэрэг олон олон алхмуудыг хийх боловч дорвитой өөрчлөлтүүд үл ажиглагдвал дараах байдал руу шилждэг. Сүсэг бишрэлд автах, бясалгал, иог зэрэг оюун санаагаа удирдах ямар нэгэн хөндлөнгийн хүчин зүйлийг чухалчлах, сэтгэлзүйчид хандах зэрэг. Гэхдээ эдгээр дарааллууд хүн хүнд өөр өөр. Харин эдгээрээс хамгийн шинжлэх ухаанч эрэлхийлэл нь сэтгэлзүйчид хандах нь.

“Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?”

Тодорхойлолт тогтоохоос илүүтэй “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь бусаддаа бие, болоод сэтгэл санааны дарамт учруулахыг, тэрхүү дарамт нь шууд болон дам байдлаар илэрхийлэгддэг” болохыг ойлгоход тун энгийн.

Сэтгэлзүйч хэлэхдээ: “Маш олон бүсгүй өөрийгөө гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хохирогч гэдгээ хэдийнээ тодорхойлчихоод ирдэг. Гэхдээ зөвхөн эрчүүд хүчирхийлэгч үү? гэдэг асуудал руу өнгийж харвал орчин цагт ЭХНЭР ХҮНИЙ ХҮЧИРХИЙЛЭЛ гэр бүлийн амьдралд маш их нөлөө үзүүлдэг” хэмээсэн юм. Тиймээс нийтлэлийнхээ өнцгийг өөрчлөхөд хүрлээ.

Эхнэр хүний хүчирхийллийн хэлбэрүүдэд юу юу орж болохыг жагсааж үзэцгээе!

–          Гэр бүлийг манлайлах гэж оролдох

–          Санхүүгийн хувьд илүү орлого олдгоо байн байн дурьдах

–          Нэр төрд нь халдах

–          Хамаатан садан, ойр дотныхныг нь гутаан доромжлох

–          Байнга бусдаас доогуур үнэлэх, бусадтай харьцуулан жиших

–          Найз нөхөд, албан газрынх нь хүмүүсийн дэргэд муулах, эвгүй харилцаа үзүүлэх

–          Жижиг сажиг зүйл дээр буруутган, хэрүүл өдөх

–          Мөнгөгүй явуулах, хувцас хунар муутай байлгах

–          Хүүхдүүдийнх нь дэргэд үл тоосон байдал гаргаж, тэдэнд эцгийг нь муулах.

–          Гэр бүл дотроо үл тоосон хандлагыг өөгшүүлэх гэх зэргээр жагсаагаад байвал маш олон хандлагуудыг тоочиж болох нь. /Та ч бас дотроо жагсаалтыг үргэлжлүүлээд бодож үзээрэй!/

Эдгээр асуудлуудыг дэлгэрүүлэн анзаарвал:

–          Монголчууд эртнээс нааш эцгийн эрхт ёс заншилтай, эр нөхрөө гэрийн эзэн, өмөг түшиг, нөмөр нөөлөг минь хэмээн хүндэтгэж ирсэн ч орчин цагт энэ байдал өөрчлөгдөж зарим эхнэрүүд бүх зүйлийг өөрийн “атганд” байлгахыг санаархах болсон нь ажиглагддаг.

–          Эхнэр нөхрийн хэн хэн нь албан ажилтай ч авч буй цалингийн хэмжээ нь эхнэрийнхээсээ бага байх явдал нь эр хүний үнэлэмжийг бууруулдаг байна. Энэ нь мэдээж эхнэр хүний харилцаа хандлагаас илтэд илэрсэн тохиолдолд шүү дээ.

–          Хүн л болсон хойно танай хар хүнд сайн муу, сайхан муухай дадал зуршил, бусдад мэдэгдэхийг хүсдэггүй зан чанар байж л таарна. Гэтэл итгэж ханилсан хань л энэ талаар гэр бүлээс гадуур ярих, найз нөхөддөө чалчих зэрэг нь гэрийн эзний нэр төр унах, урам хугарах, итгэл алдрах зэрэг сөрөг үр дагаварыг авч ирнэ.

–          Монгол гэр бүлүүдэд тохиолддог хамгийн хурцадмал асуудал нь танайхан, манайхны тухай хэрүүлийн хавчуурга. Хэрүүл маргааны үед хамаатан садан, ойр дотныхны нь тухай доромж утгатай үгс, үл хүндлэл үзүүлэх зэрэг нь эрчүүдийн хувьд тэвчишгүй доромжлол мэт санагддаг аж. Энэ нь магадгүй гэр бүлсэг, аав ээж, ах дүүтэйгээ харилцаа хамаарал ихтэй амьдардаг хүмүүст илүүтэй тулгарна.

–          Ихэнх хүүхнүүдийн ярианд тэрний нөхөр ийм байхад, манай хүний байгаа байдлыг хар… гэх зэрэг бусадтай харьцуулсан дүгнэлтүүд дурьдагдаж байдаг. Гэтэл угтаа тэрний нөхөр бол тэр, таны нөхөр бол энэ гэдгийг анзаарч, тэд огт өөр орчин нөхцөлд өссөн, өөр өөр дадал зуршил, тэс өөр хүмүүжилтэй хүмүүс гэдгийг нь санадаггүй.

–          Хувь хүн бүрт өөр өөрийн бүрдүүлсэн дүр төрх, имиж гэж бий. Зарим үед тэрхүү дүр төрхийг нь эхнэрүүд илтэд эвдэж орхидог. Тухайлбал найз нөхөд, ажлын газрынхны нь дэргэд “Хэзээ чи ийм сүрхий болчихоов…” гэх мэт ганц үг унагахад тэр хүний тухайн бүлэг доторх имиж, дүр төрхөд сөргөөр нөлөөлөх жишээтэй.

–          Гэр доторх хамгийн жижиг атлаа төвөгтэй асуудал нь зарим нэгэн дадал зуршлуудаас үүсэх асуудлууд юм. Жишээ нь унтахын өмнө шүдээ угаадаггүй нөхөр, эсвэл өмссөн хувцсаа тайлаад эвхэж цомнож сураагүй байдал, түүнчлэн өдөржин мөлхөж угаасан шалан дээр минь шавхайтай гуталтайгаа алхлаа гэх ч юм уу энэ мэт жижиг асуудлаас болоод өнгөрсөн баларсан өөр асуудлыг сөхөн, том дайн дэгдэх хэмжээний хэрүүл үүсэх ч үе бий. Энэ бүхэн мэдээж дээрх зуршлууд зарим эхнэрүүдэд тэвчишгүй мэт санагддаг бол шүү.

–          Эр нөхрөө мөнгөгүй явуулах, хувцас хунар муутай байлгах… Олон жишээг та бүхэн санах байх. “Өөрөө тогос шиг гоёчихоод, хөөтөй төлөг шиг юм дагуулаад явж байдаг” гэх яриаг та хөгшчүүдийн амнаас сонсож л байсан биз ээ. Ийм эхнэрүүд бас л цөөнгүй.

–          Мөн гэрийн бүх мөнгө санхүүг атгачихаад нөхрөө байнга хоол унааны мөнгө төдийхөнтэй явуулах нь эрчүүдийн хувьд бас л тэвчихэд хэцүүхэн асуудал гэнэ.

–          Эдгээрээс хамгийн харамсалтай хэлбэр нь гэрийн эзэн, аав хүнийг үр хүүхдүүдийнх нь дэргэд басамжлах, муучлах гоочлох нь эргээд үр хүүхдүүд нь эцгийгээ үл хүндэтгэх, үгийг нь сонсохгүй болох, хэрэгсэхгүй байх асар муу талтай.

Энэ мэтчилэн эхнэр хүн хань нөхрийнхөө биед ил шарх үлдээхгүй ч сэтгэл санаа, итгэл үнэмшил, өөртөө итгэх итгэлийг нь хамгийн зугуухнаар нураан булшлах асар том “хүчирхийллийн машины хүрдийг эргүүлэгч” байх нь түгээмэл ажээ.

Харамсалтай нь бүсгүйчүүд бидний хэн хэнд маань дээрх үйл хандлагууд байдаг ч, энэ дадал зуршлаараа бид хүчирхийлэл үйлдэж байгаагаа ойлгож ухамсарлах, хүлээн зөвшөөрөх чадамж хэр байна вэ? гэдэгт асуудлын гол нь оршино.

Энэхүү нийтлэлийг бичихдээ хүчирхийллийн тухай тоо баримт, тодорхойлолт, хүчирхийлэлд өртсөн хэн нэгнийг онцгойлон авч үзэхээсээ илүүтэйгээр “Асуудлыг дэргэдээсээ, өөрчлөлтийг өөрөөсөө олж харах”-ыг чухалчиллаа.

Учир нь энэ бүхнийг хүчирхийлэл мөн гэж хүлээн зөвшөөрөх нь амьдралдаа ямар жижиг зүйлүүдийг асар том болтол нь асуудлыг хурцатгаж, ямар ямар муу үр дагаварт хүрч мэдэх байсныг ухаарахад минь тусласан юм. Чин үнэнийг хэлэхэд би ч бас хүчирхийлэгч байжээ.

Би түүнд нэг удаа “Манай гэр баар биш” гэж хэлсэн юм. “Найз нөхөд маань манайхаар орж гарч байг л дээ, одоо автобус унаа зогсчихлоо. Би эднийг манайд хоночих гээд хэлчихсэн… гэсний хариуд нь “Уучлаарай гэр орноо зочид буудал гээд ойлгочихсон уу, архи уудаг мөнгөнөөсөө таксийн мөнгө үлдээж сур…” гээд нөхдийг нь хөөгөөд явуулчихаж билээ. Хэд хоногийн дараа миний нэрний өмнө “Ааштай” гэх тодотгол зүүгдсэнийг, “Найз нар маань дахин манайд ирэхгүй гэсэн” гэх харамсангуй агаад өөртөө итгэлгүй үгийг нөхрийнхөө амнаас сонсож билээ.

Эцэст нь хэлэхэд гэр бол үүр юм. Тэр үүрэн дэх өндөгнүүд амар жимэр, хүчилхийлэлгүй, эрүүл, аюулгүй орчинд ангаахай болон өсч бойжин, том шувуу болсон ч далавч нь хүртэл бусдыг хамгаалдаг халхавч болох ёстой гэж би бодох.

Хүчирхийлэлгүй гэр бүлийн төлөө хамтдаа хичээцгээе!

 

2014-03-03 Улаанбаатар хот

СЭТГҮҮЛЧ Ю.ШҮРЭНЦЭЦЭГ

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

31 Comments

  • Turtuvshin (March 03, 2014 9:27:53 pm )

    Gaixaltai bn. Nz ni ene zviliig bs ene untsguus xarax durtai. Yamar negen asuudal 2taltai bdag gedgiig endees xvmvvs xaraasai. Amjilt xvsey

  • from chicago (March 04, 2014 5:59:53 am )

    Их зөв, шударга, хүнд үнэн мэдээлэл болохуйц нийтлэл байна. Ухаантай л хүн бна, та.

  • Зочин (March 04, 2014 8:57:32 am )

    Эхнэртээ уншуулъя, хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа

  • биби (March 04, 2014 9:31:34 am )

    би жинхэнэ хүчирхийлэгч. би аавыгаа, найз залуугаа дандаа бусадтай харьцуулж, доош нь хийж, үгээр иддэг. балиар шулам

  • zochin (March 04, 2014 10:46:31 am )

    Бүх л асуудал хоёр талтай. хүний хөдөлмөрийг үнэлэж чаддаггүй хүнд хүн бухимдахгүй гээд яах юм бэ, өөрсдөө хүн шиг байж байж хүнээр хайрлуулна биз дээ. эрэгтэй ч бай эмэгтэй ч бай нэгнийгээ хүндэлдэг л байх хэрэгтэй шд. би эр хүн гээд нэг бол би эмэгтэй хүн гээд зүтгээд байвал яаж амьдрах юм бэ. гэхдээ монгол эмэгтэйчүүд арслан барс шиг нөхөр лүүгээ архирч байх нь зөндөө харагддаг. эрчүүд ч гэсэн омогдоод дээрэлхэж байгаа нь байж л байдаг. хүйс мүйс гэхгүйгээр хувь хүн бүр л бодох хэрэгтэй. хүүхдээ ч гэсэн бусдыг байгаагаар нь хүлээж авч, байгаагаар нь хайрлаж сургах нь чухал.

  • мэдээч мэдээч (March 04, 2014 10:49:56 am )

    маш их ухаантай зүйл бичиж маш их таалагдлаа. би яг энэ байдлыг туулаад ирж манай гэр бүлийн хүн яг ийм байдалд намайг оруулдаг тэнээд л би уур уцаар болдог байсанаа сүүлийн үед тэвчээд уурлахгүй ************ байх болсон гэсэн хэдийч ууртай уцаартай дуугаа хураачихсан байна гээд л хүүхдүүд маань аав чинь ууртай гэж ойлгуулдаг хүүхдүүд маань ч миний царайг хараад ууртай байна гэж боддог болсон юм шиг байгаа юм . юм дуграагүй ярайгүй байхад л хүний ууртайг тодорхойлдог тийм хүмүүсийг би маш их гайхдаг юмаа ************ байх урласаны шинж мөнүү .

  • be (March 04, 2014 10:52:58 am )

    bichsen zorigiig unelev.

  • уншигч (March 04, 2014 10:56:55 am )

    санаа авмаар зүйл нийтэлжээ. баярлалаа

  • zochin (March 04, 2014 11:25:14 am )

    Их сайхан нийтлэл бна. Эхнэртээ уншуулнаа.

  • Газар (March 04, 2014 12:04:01 pm )

    СХД Ар Гүнтэд Фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас 99084179

  • Paloma (March 04, 2014 12:08:47 pm )

    Үнэхээр зөв зүйтэй нийтлэл байна. Бид чинэ өөрсдийнхөө үг үйлдэлийг хянаж зөв зүйтэй байх аваас үр хүүхдүүддээ хүндлэлтэй, эр нөхөртөө эрхэм нандин эрдэнэ нь болж чадна. Монголын бүсгүйчүүд маань боловсролтой ухаалаг чадвартай шүү дэ. Тэхээр энэхүү нийтлэлийг уншиж өөрсдийнхөө алдаа оноог цэгнэж ц******ид хүчирийлэгч эхнэр биш хамгийн эрхэм халамжит гэргий нь байж чадна гэж итгэж байна.

  • mgl (March 04, 2014 12:28:21 pm )

    saihan bichsen bainaa erchuud bol yalih ***lihgui yumiig ingej saihan oilgomjtoi yariad oilguulah tal deeree maruuhan er ni baihgui tursun humuus l de ugaas ger buliin huchirhiileliin undesiin undes ni naad asuudal gedegtei bi 1000 % sanal niilne sar bur 4 5 say tugrug uuruu olchood ***hiniihaa mungiig ehnereesee guij hulgailj avdag er hun baival yah ve ehner 300 myangiig oldog jisheelbel tegeed yun d zarj bgaagaa helehgui murtluu yum usuud bna mungu muutai bna gej udur shungui chachij eruunii shul uulgah iim baidag erchuud mongold olon shuu dee nai****a neg yum avch uguhiin tuld ehnereesee 2 honogiin umnu guidag baival yah ve olson mungiig zuvhun gantsaaraa tsunhelj yavaad urdeg bol yu heleh ve ????

  • gutsaa (March 04, 2014 12:29:11 pm )

    МУУСАЙН ЭРЧҮҮДИЙГ ГӨЛӨЛЗҮҮЛЖ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ.ОЛОН ХУВЦАСААР ЯАДАГ ЮМ.ХЭНДЭЭ ГЭЖ ГОЁООД БАЙГААН.ХЭДЭН ЦААС ОЛДОГОО ИХ ЮМАНД БОДОЖ ГЭНЭ.НҮҮРЭЭ БУДААД НУУСАН ХУВЦАСАА ӨМСӨӨД ГАРАХАД ТЭРНЭЭС Л ЛАВ ИЛҮҮГ ОЛНО.2 ХҮҮХДЭЭ БОДООД ЯРШИГДАА Л ГЭДЭГ ЮМ

    • mgl (March 04, 2014 12:37:04 pm )

      chi bol neg l udur naad helsen zuiliinhee hariultiig changa gegch ni avaad usee zulgaaj suuh hun hehe chamd ariun tsagaan hudulmuruur mungu oloh uhaan baihgui shulmas bna nuusan huvtsaa umsuud nusaa archaad garlaa gehed saltaa chine umhiiruud hamar chine tasarch l unah biz ih saindaa kkkkk

      • rose (March 04, 2014 3:12:58 pm )

        goe ****ee

  • Гэмт хэрэг (March 04, 2014 1:03:24 pm )

    Баабар гэгч гадаадын санхуужилтээр олон жил залуучуудын оюун санааг хучирхийлж байна даа.

  • Zochin 82 (March 04, 2014 2:05:45 pm )

    emegteichuud bid uglehgui bol tsaad erchuud chin ulam davardag bhgui yu uuruu ajil hiihgui tegeed zeelee tuluulj bj l arhi uugaad l guigeed gaduur honood bdag nuhriig haraahgui geed yahav de

  • mongolman (March 04, 2014 2:08:45 pm )

    Одоо л 1 зөвхөн эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг зовоож зоддог биш харин эмэгтэйчүүд эрчүүдийг байнгын сэтгэл санааны дарамтанд байлгаж ******лж өөртөө итгэх итгэлийг нь алдагдуулж нэр хүндийг нь унагааж хамт олон найзууд дундаа нэр хүндгүй болгож байж тав тух нь ханаж өөрийн зарц мэт байлгахыг хичээдэг болохоо ойлгож байх шиг байна. Хамгийн ***************** л дөнгөж суугаад л эхнэрээ загнаад зодоод араар нь тавиад эхэлдэг байх харин амьдрахын төлөө зүтгэж байгаа ихэнх эрчүүд ингэдэггүй эхнэрийн байнгын дарамт шахалт л эцсийн эцэст гар хүрэх араар тавихын шалтгаан болдог юм шүү. Эхнэртээ хүндлүүлдэг байсан урьдны эрчүүд асуудал тбагатай байсныг л мэдэх юм.

  • Yag unen (March 04, 2014 2:51:16 pm )

    EKHNER HUUHED GER BULDEE HUNDLUULJ BJ L ERCHUUD DEER BICHSEN HUVHIRHIILEL GEED BGD ZUILIIG UGUI BOLGOJ CHADNA SHUU DEE… TUUNEES BISH ARHI UUJ, AAIIGUI HUUHNUUDTEI ALTSAGNAJ YVJ IRCHIHEED SAIN SAIHAN BNA GEJ HEZEE CH BHGUI. UGUI YADAJ L ARHIA UUJ HUDLAA HELJ TENEJ BH HOOROND CHINI CHAMD SANAA ZOVJ GERIIN BARAA HARTAL CHINI HULEEJ SUUH EHNEREE TA NAR UCHUUHEN CH GSN BODDOG GEJ UU? SHUNUJIN CHIMEE CHAGNAJ HULEEH TER HUINII SETGEL RUU TA NAR US HIIDEG SH DEE. TEGCHIHEED CHI NMG HARIRLAHGUI BNA GEJ BITGII GONSHIGNO. GERIIN EZEN HUN GDG UR HUUHEDDEE ULGER DUURAIL NI BOLJ YVAH HAMGIIN OIRIIN JISHEE NI BTL …. BI L LAV HUCHIRHIILEGCH BISH… TA NAR L EMEGTEI HUNIIG DEERHI BICHSEN ZUILTEI ADIL BOLGOJ HUVIRGADAG SHUU DEE.

  • ,m (March 04, 2014 3:01:11 pm )

    ,m

  • unshigch (March 04, 2014 3:25:25 pm )

    Erchuud uursduu ehleed ehneree deerelhdeg. tgd nuguu ehner ni tevchseer bgad suuldee delberdeg jamtai. Er hun l husvel buhniig saihan blgaj chadna gdg uuriin huu amidralaar uzseen.

  • Anonymous (March 04, 2014 3:33:55 pm )

    Ìîíãîëä ýõèéí ýðõò ¸ñ äýíä÷èõýýä õ¿÷èðõèéëýëèéí øàëòãààí áîëäîã þì øèã íàäàä ñàíàãääàã. Òýãýýä äàðàà íü ýð íü áóðóóäíà. ßã æèíõýíý ¿¿ññýí øàëòãààí íü áîëîõîîð ýì íü ººðºº áàéæ áàéäàã, èéìýðõ¿¿ ç¿éëèéã èëð¿¿ëæ òîäðóóëàõàä ìýðãýæëèéí ñýòãýë ç¿é÷èä èë¿¿ äýýð áàéõ. Ìîíãîëä ýð÷¿¿äèéí îíöëîãèéã îéëãîäîãã¿éãýýñ áàãààñ íü ë èõ äàðàìò ó÷ðóóëæ ýõýëäýã /ñàõèëãàã¿é ãýõ÷èëýí/.

  • Anonymous (March 04, 2014 3:57:18 pm )

    Tun zuv bichsen bn!!! Dandaa erchuud buruu geed l… Uhaan muutai BUSGUICHUUD bur itgechsen uuriiguu daramtluulagch gej bodood l horsood l, uurlaad,hardaad uu sev haigaad l uuriiguu doosh ni hiideg baidag yum bilee! Naizuudiig harj baihad!!! Ehner bid 2 yn huvid yamarch asuudal bhgui! Bie biendee hairtai hariltsan hundetgej amidardag 36 Jil!!! Gehdee erchuud mini taivan, uhaalag, huleetstei tevcheertei bval buh yum OK!!!

  • зочин (March 04, 2014 3:58:23 pm )

    Зөв зүйтэй зүйл бичсэн байна.Нөхөрт нь бас хамаатай. Эхнэр нөхөр 2-уул зэрэгцэж сууж байгаад унших хэрэгтэй.Шүрэнцэцэгт ажлын амжилт хүсье. Үүнийг бүх сайтууд дээр тавих хэрэгтэй.Үүнийг монголын бүх гэр бүл унших хэрэгтэй.

  • тэнэг (March 04, 2014 4:59:54 pm )

    охин минь чи Тэнгэрийн дагина байна Яг үүнийг чинь бичсэн Тэнгэрийн дагина Дэ хатан гэдэг ном байдаг юм түүнийг ун********ай Түүнд ичсэнээр бол коммунистууд /эрчүүд эмэгтэйчүүдийг дарладаг / гэж ойлгуулан хүүхнүүдийг хорлосноор энэ эр эмийн дайн үүсч тэр нь одоо гэр бүлийн хүчирхийлэл болсон тухай бичсэн байдаг юм

  • nara (March 04, 2014 9:30:06 pm )

    muu sain erchyyd ygaasa hyni daramtafd baibal taarna sain muu saihan muuhai abgaigaasa uur um oldbol booboo shyrgyylj hajyydhaa daramtalj *****tej baidag

  • эр хүн (March 05, 2014 9:16:50 am )

    Яг манай эхнэрийн хэлдэг хийдэгийг бичжээ Гэхдээ намайг үргэлж л ямар нэг байдлаар айлгаж байхыг хүсдэгийг нь бичсэнгүй Би 3 жил үүнийг нь тэвчээд зоддог болсон салмаар байсанч хүүгээ бодоод чадаагүй

  • ммм (March 05, 2014 10:53:50 am )

    ШҮРЭНЦЭЦЭГТ БАЯР ХҮРГЬЕ. ЗАРИМ ХҮҮХНҮҮД ДООЗЫГ НЬ ТААРУУЛЖ ЧАДАХГҮЙ ХЭТРҮҮЛЧДЭГ. ТЭРНЭЭС БОЛООД ЭР НӨХРИЙХ НЬ ХИЙМОРЬ СҮР СҮЛД НЬ ҮХЭЭД АМЬДРАЛЫН ИДЭВХИГҮЙ БОЛООД АРХИНД ОРООД ҮҮНД ГУТХРЧ АИЬДАРДАГ НЬ ТУЙЛЫН ҮНЭН ШҮҮ

  • Anonymous (March 06, 2014 5:19:37 am )

    minii huvid shyreetei sanal neg bn. saihan niitlel bolj amjilt hysie

  • зочин (March 06, 2014 10:51:45 am )

    Энэ бүхэн үнэн Өнөөг болтол хэн ч ойлгоогүй байгаа үүнийг хэн чамд хэлэв ээ Чи өөрөө ойлгосон юм уу Би үүгээр чинь чамайг ИХ-ын гишүүн хэдэн тэнэг хүүхнээс хамаагүй илүү ухаантай хүүхэн байна гэж бодлоо Ер нь чам шиг ухаантай хүүхэн монголд л лав байхгүй

  • Anonymous (March 07, 2014 1:09:53 pm )

    Ю.Шүрэнцэцэг: Цаг зав гарган нийтлэлийг минь уншсан уншигчиддаа баярлалаа. Уралдаанд онцгой гурван нийтлэлийн хоёрт дурьдагдсаныг эс тооцвол өвдөг шороодсон. Харин нийтлэлтэй холбоотой санал хүсэлт, зөвлөгөө зөвлөмж өгөхийг хүсвэл сайтын холбоо барих хэсэгт хандана уу?

antalya rent a car