antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 28, 2014 7 comments

Үдийн цай үлгэр болох нь, боловсролын сайд аа

нийтлэсэн Admin

udiin tsai hutulburБага ангийн сурагчдад сургууль дээр нь үдийн цай өгдөг болоод нэлээн хэдэн жил боллоо. 2006 оноос хэрэгжиж эхэлсэн “Үдийн цай” хөтөлбөр зөв ажил байсан гэж багш, сурагчид, эцэг эхчүүд ам сайтай байдаг. Амжилттай хэрэгжиж чадвал хүүхдийн нас, бие, оюун ухааны хөгжилд ч сайнаар нөлөөлөх нь дамжиггүй. Гэхдээ өнөөдөр “Үдийн цай” хөтөлбөрөөс дээрх өгөөжийг хүүхдүүд авч байна уу гэвэл асуудалтай. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд УИХ, Засгийн газрын тогтоол гарсан. Мөн Эрүүл мэнд болон БС1ПУ- ы сайдын тушаалаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх журам, үдийн цайгаар дамжуулан авах илчлэгийн хэмжээг баталсан ч, багтаах мөнгө нь даан ч бага юм. Анх “Үдийн цай” хөтөлбөрийн нэг хүүхдийн өдрийн хувьсах зардлыг 400 төгрөгөөр тооцож байлаа. Харин өнгөрсөн гуравдугаар сараас хойш 600 төгрөгийн норм тогтоожээ. Албаны хүнээс авсан мэдээллээр энэ хичээлийн жилд “Үдийн цай” хөтөлбөрт зориулан 24.7 тэрбум төгрөг төсөвлөсөн аж. Үүнийг бага ангийн сурагчдын тоонд хуваагаад үзэхэд нэг хүүхдэд жилд 790-800 мянган төгрөг зарцуулдаг гэсэн үг. Сонсоход их, харахад том тоо мэт боловч амьдрал дээрээ “хүүхдэд арай л хэцүү зүйл өгөх юм аа” гэх эцэг эхчүүд олон байх юм.Олонхи сургууль 600 төгрөгийнхөө төсөвт тааруулан чихэртэй жигнэмэг, ууттай боов, аарц, жүүс, тараг, соруултай ундаа зэргийг аль нэгээр нь хослуулан олгодог юм билээ. Харамсалтай нь хатуу боов, хэт чихэрлэг жигнэмэгээ идэж чаддаггүй хүүхэд цөөнгүй байдаг. “Манай хүүхэд сургуулиас өгсөн үдийн цайныхаа боовыг цүнхлээд ирдэг” гэх эцэг эцэг эхтэй энэхүү нийтлэлийг бичихээр хүмүүстэй уулзаж явах үед таарсан.

 

Бага ангийн буюу 6-10 насны хүүхэд сургууль дээрээ Үдийн цай хэрэглэснээр хоногт шаардагдах хоолны илчлэгийнхээ 16 хувийг хангах тооцоог судлаачид хийсэн байна. Гэхдээ дээрх бүтээгдэхүүнээс энэ хэмжээний илчлэг авна гэдэг эргэлзээтэй. Ер нь 600 төгрөгөөр юу авч болох вэ. Хоол идье гэхэд ганц буузнаас илүү гарахгүй. Жил ирэх бүх үдийн цайнд зориулан бүтээгдэхүүн нийлүүлдэг үйлдвэрүүд 600 төгрөгт багтаахын тулд боовныхоо хэмжээг багасгаж, тарагныхаа савлагааг жижигрүүлж, орц найрлагыг нь танаж нэг үгээр харахад танигдах ч амтлахад адилхан зүйлгүй болсон. Өмнө нь 250 мг-ийн савлагаатай тараг өгдөг байсан бол энэ жил 150 болсон. Жилийн жилд хэмжээ нь жижгэрч байгаа шигээ орц найрлага дахь илчлэг нь ч багассаар. Учир нь өдөр тутам нэмэгдэж буй үнийн өсөлт бараа бүтээгдэхүүний үнэд яаж нөлөөлсөн нь тодорхой. Гэхдээ сургууль бүр адил биш.

 

Уг нь үдийн цайгаа хоол болгох зорилтыг аль 2011 онд тавьж, тухайн үедээ сургуулиудын гал тогооны тоног төхөөрөмжийг авч, сайжруулахад тодорхой тооны мөнгө гаргасан. Мөн үдийн цайг хоол болгохтой холбогдуулан хүүхдийн үйлдвэр байгуулахаар ярьсан ч өнөөдөр ажил хэрэг болоогүй л байна. Үе үеийн салбарын сайдууд үдийн цайнд сүү цагаан идээ, ногоо, жимс жимсгэнэ, төрөл бүрийн үр тарианы гаралтай бүтээгдэхүүн зэрэг шим тэжээлийн бодис, амин дэм, эрдэс бодисоор баялаг хүнсний бүтээгдэхүүн сонгон үйлдвэрлэлд хэрэглэх тухай ярьдаг. Гэвч 600 төгрөгөндөө тааруулах гэж мах, гурил, цагаан будаа, гоймон, төмс зэрэг цөөн төрлийн бүтээгдэхүүнээр л хоол хийдэг аж. Мөн дотроо цайны газартай сургууль ховор. Сургуулиуд дотор цайны газар байдаг ч дийлэнх нь түрээсээр үйл ажиллагаа явуулдаг хувийн бизнесмэнүүдийнх. Сургуулиуд цайны газартайгаа хийсэн гэрээний дагуу үдийн цайгаа авч болох ч, хэрэгжүүлэхэд бас л төвөгтэй юм билээ. Нийслэлд л гэхэд сургуулийн хүрэлцээ муу, олон сургууль гурван ээлжээр хичээллэдэг. Гэтэл сургууль доторхи цайны газрууд гурван ээлжийн хүүхдийн үдийн цайг бэлтгэх чадамж тоног төхөөрөмж, хүн хүчний хувьд байхгүй. Мөн цайны газраас сурагчдад өгсөн хоолноос хордсон тохиолдол нэг биш гарсан. Энэ мэтчилэн олон асууддыг шийдвэрлэхгүй бол, “Үдийн цай” хөтөлбөр үлгэр болох нь Боловсролын сайд аа.

 

Үдийн цай хөтөлбөрийн өгөөжийн талаар иргэд ямар бодолтой байдгийг нь сонирхлоо.

 

ОРЦЫГ НЬ ЖААХАН НЭММЭЭР БАЙНА

/Б.Ганчитэг/

-Манай хүүхдийн сургууль дотроо цайны газартай. Ихэвчлэн бантан, будаатай шөл, каш л өгдөг гэсэн. Харин зарим сургууль боов өгдөг. Хуурай боовны оронд бага ч гэсэн хоол нь арай дээр байлгүй дээ. Манай хүүхэд хоолоо нэмүүлье гэхээр дахиж өгдөггүй л гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр их л бага хоол өгдөг бололтой. Тиймээс хоолныхоо орцонд жаахан нэммээр байна.

 

ӨДӨР БҮХЭН Л НЭГ ИЖИЛХЭН ЮМ ӨГДӨГ  ШИГ БАЙНА

/А.Ганхуяг/

 

-Би ачаа сургуульд нь хүргэж өгч, авдаг. Сургуулиас нь аваад юу идэв гэхээр аарц, булочик л гэх юм байна шүү дээ. Өдөр бүхэн л нэг ижилхэн юм өгдөг шиг байна. Уг нь өөр өөр зүйл өгвөл хүүхдүүд сонирхож идмээр юм. Манай хүүхэд булочик гэж жижигхэн юм цүнхлээд ирчихсэн байдаг.

 

ЧАЦАРГАНЫ ШҮҮС, БООВТОЙ ӨГЛӨӨ Л ГЭДЭГ

/К.Туяа/

 

-Манай хүүхдийн сургууль үдийн цайндаа хоол гээд гайгүй л юм өгдөг шиг санагддаг . Заримдаа чацарганы шүүс, боовтой өглөө л гэдэг. Үдийн цай хүүхдүүдэд хэрэгтэй юм байна гэж дүгнэдэг шүү.

 

ЮУ ӨГДГИЙГ НЬ МЭДЭХГҮЙ

/Ш.Гантуяа/

 

-Хүүхдэд юу өгдөг талаар сайн мэдэхгүй л байна. Багш нар нь энэ талаар ярьдаг юм. Хааяа хүүхдээсээ асуухаар каш, сүүтэй будаа, аарц өгсөн л гэдэг. Гэхдээ өгч байгаа хоолных нь хэмжээ их бага юм билээ. Цадсан уу гэхээр толгой сэгсэрч л суудаг юм.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • зочинзочин (February 28, 2014 7:43:25 pm )

    Үдийн хоол нэртэй энэ зүйл чинь арай дэндүү бага юм билээ. Юу идүүлж байгаагаа эцэг эхэд нь харуулж баймаар байна. Бага насны зарим хүүхэд юу идэж байгаагаа ч мэдэхгүй, өгсөнийг нь л иддэг.

  • зочинзочин (February 28, 2014 7:44:17 pm )

    Дарга нарыг ихээр нэг өөр хоол, бусад цагт бас нэг өөр юм билээ.

  • shinee (February 28, 2014 9:31:59 pm )

    olon hunii hool tsai baga urtuguur bosoh bolomjtoi ter tusmaa 100 gaas deesh bol ene tendees ni huuhdiin hoolnoos humsla****d bdag bhaa bolomjiin mongo bna setgel bval argalaad bj bolmoor uim bna sht

  • юмаа (March 01, 2014 5:22:32 pm )

    үдийн цай хөтөлбөр нь хүүхдийн нэр барьсан нэг хэсэг бүлэг хүмүүсийн мөнгөний безнэс бишүү нэг л их том баталлууд тэрнийнхээ 30 хувийг хүүхдүүдэд хэрэггүй хатсан гурилаар хуураад байгаа юм бишүү

  • nandia (March 02, 2014 1:32:30 am )

    hyyhed idchih yum ogdoggyi ****oo tsynhleed l irdeg er ni odoonii hyyhdyyd gurilan yum idehdee taaruu bolson sh dee eniig bodoltsoh heregtei

  • AIMAAR (March 02, 2014 4:32:03 pm )

    GANTUMUR NEG IDNE , SURGUULIIN ZAHIRGAA NI IDNE , BAGSH NAR NEG IDNE , BAGSH NARIIN HUUHDUUD NEG IDNE TEGEHEER CHINI ARGAGUI SHUU DEE ,,,, ALTANKHUYGIIG MARTSAN BAINA UUCHLAARAI

  • tuya (March 02, 2014 7:48:02 pm )

    ydiin tsai uguh ni zyutei uuniig hel am bagatai shiidei gevel surguulin gal togoonii ajilchdiin oron toog batalj uguh tednii oron too taling surguulin tusuvt nemj gal togoog tyeesiin bish bolgovol 600 tugrugnii hool uguh bolomjtoi.
    es tegvel 5-6 ***t damjuulaad huvaagaad ideed bgaa geh etseg ehchuudiin hardlaga hezeech arilahguigees gadna zuv ehelsen ajliin ner hund unah Yuma
    iimd bolovsroliin yamnii holbogdoh humuus neeree l zahiral ni ideed baina geed baihaasaa iluu ene taliin sudalgaa hiij ailmaar yumaa

antalya rent a car