Хоёр гэр бүлийн маргаан дайны галыг өрдөж байсан гэдэг. Түүн шиг хоёр хүний хэрүүл зам, тээврийн салбарынхныг муухай харагдуулж, МИАТ хэмээх их айлын имижид эвгүй жишиг тогтоолоо. Тодруулбал, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн дүү Ц.Бат гэдэг нисэхийн инженер, АН-ын шахааны хүн С.Билэгсайхан нарын хэрүүл цахим ертөнцөд ид өрнөж байна.
С.Билэгсайханы тухайд, Ардчилсан холбоо эвсэл төрийн эрх барих үед УИХ дахь хөдөөгийн фракцийнхан буюу “Элсний 13″-ын нэгд багтаж ч явсан үе бий. Харин нам нь УИХ-ын 2000 оны сонгуульд ялагдсанаас хойш улс төрөөс хэсэгхэн завсарлага авч, АН дахин эрх барих үед “МИАТ”-т ажиллахаар томилогдсон нь энэ.
Харин “Энэ хугацаанд “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханы эсрэг янз бүрийн хор найруулж эхэлсэн” гэж нисэхийнхэн ярьдаг юм билээ. Тэр ч атугай Г.Жаргалсайхан, С.Билэгсайхан нар бие биенийхээ но-г дэлгэх нэрийдлээр хэвлэлийнхний өмнө ч муу муухайгаа дуудалцсан удаатай.
Тиймээс “Ц.Оюунгэрэл сайдын дүү Ц.Батыг МИАТ-ийн захирлын албанд зүтгүүлж эхэллээ” гэх дуулиан дэгдэж байсан. Энэ үеэр Х.Баттулга сайд “Энэ Засгийн газарт эгч, дүү хоёрыг хоёуланг нь сайд, дарга болгочихвол юу болох вэ” гэх үгсийг твиттер хуудастаа бичиж байсан юм.
Гэвч байдал намжсангүй. Харин Ц.Бат инженер “С.Билэгсайханыг “МИАТ”-ээс зайлтал Зам, тээврийн сайд А.Гансүх сайд болон АН-ынхныг баалсаар байх болно байна” гэж мэдэгдээд зогсохгүй үүнийгээ ч твиттерт илэрхийлсээр байгаа.
Ц.Бат инженерийн хувьд, Киевийн Нисэхийн дээд сургуулийг онгоцны инженер, Канадын “МкГилл” их сургуулийг агаар, сансрын эрх зүй, Австралийн Гриффит их сургуулийг нисэхийн менежментээр төгссөн өндөр боловсролтой нэгэн гэгддэг. Өөрөө ч “Би байхгүй бол МИАТ, ер нь Монголд иргэний нисэхийн салбар ингэж хөгжихгүй байх байсан” гэж хэлэх нь энүүхэнд байдаг.
Н.Алтанхуягийн Засгийн газарт төрсөн эгч нь сайдаар ажилладаг ч энэ эрхэм АН-ынханд, тэр тусмаа эгчтэйгээ нэг танхимд хамт ажилладаг хоёр сайд руу үгэн сумаа байнга чиглүүлдэг. Ингэхэд “Ц.Бат инженер өөрөө тийм нэр цэвэр хүн үү” гэвэл бас эргэлзээтэй л юм. Учир нь нэгэн сэтгүүлч түүний тухай хэд, хэдэн баримтыг саяхан дэлгэлээ.
Тэрхүү баримтад дурдсанаар, Ц.Бат Австралид суралцахдаа Засгийн газраас тэтгэлэг авчээ. Түүгээр ч зогсохгүй түүнд МИАТ-ээс 2011 тавдугаар сарын 6-ны өдөр орон сууцны үнийн дэмжлэг болгож 20 сая төгрөг олгосон бол ИНЕГ-ын 2009-2010 онд хийсэн шалгалтаар Австралийн Брисбан хотоос Улаанбаатар хот хүртэл гэр бүлээрээ зорчих замын зардалд нь 4800 ам.доллар, МИАТ-ийн удирдах ажилтнуудын үндсэн цалингийн жишгээс олгосон цалингийн зөрүү болох 57,383,364,00 төгрөгийг олгосон юм байна.
Чухам иймээс МХЕГ-ын улсын байцаагч Ц.Батаар тэтгэлгийн мөнгийг буцаан төлүүлэх тухай актыг 2011 оны дөрөвдүгээр сарын 25-нд гаргаж байсныг сэтгүүлч олон нийтэд дэлгэв. Харин Ц.Бат түүнийг хэлэх, хэлэхгүй үгээр доромжилж, цахим ертөнцийнхөн “Улсаар тэтгүүлж тэтгүүлчихээд ажлаа хийдэггүй, твиттерт бусдыг муулах ажил хийдгээ болиоч” гэсэн билээ.
Түүнийг ийнхүү жиргэж суухад С.Билэгсайхан ч зүгээр байсангүй. “За, миний оройн зоог” хэмээн тансаг зоогийн ширээний зураг тавьж, Арабын шейх шиг л аашилсан. Энэ нь өдрөөс өдөрт үнийн өсөлтөд дарлуулж байгаа иргэдийн дургүйцлийг төрүүлсэн нь ойлгомжтой.
Харин үүнтэй зэрэгцээд Ц.Бат “МИАТ-ийнхнийг цус ойртсоноор нь цоллодог С.Билэгсайхан хүргэн, бэрээ энд ажилд оруулсан сураг байна” хэмээн жиргээд авна лээ. Хэдийгээр энэ нь Ц.Бат инженерийн жиргээ хэдий ч иргэний нисэхийн салбарт улс төрийн томилгоо, намын шахаа, ар, өврийн хаалга, хэн нэгний татаасаар ажилд орогсод олон гэдэгтэй маргах хүн гарахгүй.
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт С.Буяндалайг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албанаас чөлөөлж, оронд нь Т.Лхагвасүрэнг томилсон. Зам, тээврийн сайд А.Гансүх ИНЕГ-ын дарга С.Буяндалайг “Чи ажлаа хийж чадахгүй байна. Чамтай хамтарч ажиллахгүй. Гар чи” хэмээн зандарч, яамны шуурхай зөвлөлгөөнөөс хөөж гаргасан бол дараагийн зөвлөлгөөн дээр ч бас “Чи энд юугаа хийгээд сууж байгаа юм бэ. Эндээс зайл” гэж хөөсөн гэдэг.
Тус яамны шуурхай зөвлөлгөөн долоо хоног бүрийн даваа гарагийн өглөө 07:30 цагт болдог бөгөөд энэ хуралд яамны удирдлага, газар, хэлтсийн дарга нар цугларч, өнгөрсөн хугацааны ажлаа тайлагнаж, ирэх долоо хоногийн ажлаа төлөвлөж, сайдаасаа үүрэг даалгавар авдаг аж. Ийнхүү С.Буяндалай хоёр ч удаагийн шуурхай зөвлөлгөөнөөс хөөгдсөнийхөө дараа ажлаасаа чөлөөлөгдсөн.
Ийнхүү С.Буяндалайг ажлаас нь чөлөөлснөөр АН бие даагч гишүүдэд бэлэглэсэн нэг суудлаа булааж авлаа. ИНЕГ-ын экс даргын тухайд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн найз юм. С.Буяндалай ч даргын суудалд залармагцаа найзынхаа ачийг хариулж, өрөө цайруулахын тулд ИНЕГ-т бүтэц, зохион
байгуулалтын өөрчлөлт хийх нэрийдлээр 50 хүнийг халж, 100 гаруй хүнийг шинээр ажилд авсан хэмээн нэг хэсэгтээ л шуугиж байв.
Мэдээж хэрэг, ажилд орсон хүмүүс нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын итгэлт хүмүүс болон ах дүү, найз нөхөд гэх гэх хардлага байсан. Түүгээр ч зогсохгүй “ИНЕГ-ын Нисэх буудлын, Аэронавигацын үйлчилгээний газрууд ачааллаа дийлэхгүй ажиллаж ядаж байхад нь Санхүү төлөвлөлтийн, Нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, Тамгын, Хуулийн хэлтэс гэсэн чиг үүрэг нь давхардсан дөрвөн хэлтсийг нэмж байгуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нарын хүмүүсийг тархаан байршуулах арга хэмжээ авсан” гэх мэдээлэл олны сонорыг мялааж байлаа.
Ер нь ИНЕГ-ын тэргүүн дэд дарга С.Энх-Амгалан гэхэд л төрсөн хүүдээ нисгэгчийн хуурамч үнэмлэх гаргуулан өгч, “МИАТ” компанид “Боинг” онгоцны нисгэгчээр ажилд оруулсан. Мөн “МИАТ”-ийн экс захирлуудын хэрэг гэх мэтчилэн тоочоод байвал нисэхийн салбарын удирдлагуудтай холбоотой таагүй мэдээлэл мөддөө эцэс болохгүй нь.
Нэг ёсондоо “Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэгч л ИНЕГ болон “МИАТ”-т болж байгаа бололтой. Тиймдээ ч МИАТ-ийн Бодлого, төлөвлөлтийн дарга С.Билэгсайхан нь хүртэл ажилдаа ирдэггүй инженертэйгээ твиттерээр хэрэлдэж, буриад, халхаараа дуудалцаж суудаг боллоо.
Ямартай ч тэдний хэрүүлээс МИАТ-ийнхэн ичсэн үү, эсвэл С.Билэгсайхан нь балмагдсан уу МИАТ-ийн нэрийн өмнөөс уржигдар хэвлэлүүдэд мэдэгдэл гаргасан байна. Ер нь иргэний нисэхийн салбарт юу болоод байна вэ, А.Гансүх сайд аа.
Б.Мөнхжин
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
dorj (February 26, 2014 11:52:23 am )
Ene oyungerliin duu, bilegsaikhan 2 neg teregnii duguinuud baina sh deee herbee iim zuil ikh garbal AN namiin ner hundiig ikh unagakh baih daaa ****uulaach bugdeerengii ni
-
Коммунист нэрийг сольё (February 26, 2014 12:14:25 pm )
Buyandalaigiin egch nx ongotsnii uilchilegch baisan, 2 torson duu, ber beriin egch olon xamaatan nx ni***ed ajild orson doo ooriin tolgoi deer baigaa temeeg xaraxgui baij xunii tolgoi deerx ovsiig xarna gedeg ugaasaa alx baiguullagad ax duu xamaatan sadanguud nx ajillaj baidag shuu dee xodoo aj axuid gexed malchin xunii xuuxed udam damjsan malchin geed baij l baina xuulx, tsagdaa, emneleg, tomor zam auto teever geed bux toriin baiguullagad xamaatan sadan ax duu nx ajilladag baidag l uzegdel gantsxan ni*** gej bitgii yarij bai noxodoo. Bur Ulsiin Ix Xurald xurtel noxor nx gishuun baisan avgai gishuun bolson odoo xuu nx gishuun bolson geed baij baina daa
-
Зочин (February 26, 2014 12:42:59 pm )
МоАХ-г монголын ард түмэн дэмжиж ирсэн, энэ дэмжлэг байгаагүй бол Ардчилсан хувьсгал ялах ч үгүй байх. Сүүлийн үед МоАХ гэдэг энэ байгууллагын удирдлага, энд тэнд тависан тавиулуудыг үндсэндээ ойлгохоо болилоо. Шинэчлэлийн засгийн газарт, агентлагууд, төрийн өмчид компаниудын удирдлагад шинээр орж ирсэн тэр хүмүүсийн мэдлэг чадвар, мэргэжил, харилцааны соёл гэж авах юм байхгүй, ёстой нэг засаг төрийн болон АН-ын нэр хүндийг ёстой нэг гутааж дуусч байна. Тэдэнд ичиж имээнэ гэсэн ямарч ойлголт байхгүй, зөвхөн тэд л бусдын дэмжлэггүйгээр засагт гараад ирсэн юм шиг л пээдэлзэнэ, бусдыг ******илж загнана, дорд үзнэ. Үнэндээ ний нуугүй хэлэхэд МоАХ ту******а нам байгуулж 2016 оны сонгуульд оролцож АН-д боломж олгооч, эс тэгвэл та нарт ямарч боломж гарахгүй байх шүү.
-
иргэн (February 26, 2014 2:06:04 pm )
******ийн хулигаануудын хэрүүлийн зар байнаа Их хурлын гишүүний нэр зүүж яваа луйварчдийн гайгаар гэмгүй хүмүүс хүртэл өштөн болдог болж дээ хөөрхий
-
Yuu vee (February 26, 2014 2:33:27 pm )
Lobby hiij amydardag sain hunii nuluun dor ajil saitai mundag darga hemeen *****lj yavdag ****rnuudiig nisehees tseverlevel taarna. Irgenii nisegeer duuren iim *****iin yumnud baina.
-
Anonymous (February 27, 2014 9:51:42 am )
на******д бол луйварчан хулгайч нарын үүр
-
Anonymous (February 27, 2014 9:53:30 am )
НАМ ХЭМЭЭХ БАЙГУУЛАГ БОЛ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧАДЫН ҮҮР
ҮҮНЭЭС БОЛООД МОНГОЛ ТӨР ЛУЙВАРЧАДЫН ТӨР БОЛСОН
ЛУЙВАРЧАД МОНГОЛЫГ МӨЛЖӨН ИДЭЖ БАЙНА
7 Comments