Хоёр Солонгосын дайны үе буюу 1950-1953 онд салж тусгаарлагдсан гэр бүлүүдийн гишүүдийн уулзалт Хойд Солонгосын Кымгансан амралтын газарт эхэлсэн байна. Биесээ 60 гаруй жилийн турш хараагүй хижээл насны 180 орчим хүн уулзалтад оролцох аж.
Өмнөдийн 82 иргэн Умардад байгаа 58 төрөл төрөгсөдтэйгөө өчигдөр баярласандаа уйлан уулзжээ. Тэдний зарим нь тэргэнцэртэй байгаа бөгөөд хоёр хүнийг түргэн тусламжийн машин дагалдаж яваа аж. Уулзалтад очсон хүмүүс гэр бүлийн гишүүддээ бэлэг сэлт, хувцас, хүнс, эм зэрэг зүйл авч очжээ.
Уулзалтыг 20-25-ны хооронд зохиож байгаа бөгөөд АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт эхэлсний дараа дуусна.
Өмнөдийн иргэн 80 нас дөхөж байгаа Ли Ду Ён “Их удаан хугацаанд хол байна гэдэг ямар хэцүү болохыг хүмүүс ойлгоход бэрх. Насан туршдаа санасан ахтайгаа уулзах болж байгаа нь жинхэнэ гайхамшиг. Хэрвээ би маргааш нь үхлээ гэхэд харамсах зүйлгүй болж байна” гэж Умардыг зорихын өмнө ВВС-гийн сэтгүүлчид ярьжээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.