antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 20, 2014 Comments are off

Банкинд мөнгөө хадгалуулахдаа хүүг нь заавал асуугаарай

нийтлэсэн Admin

af3b42d144981b49bigӨнөөгийн нийгэмд банк­тай харилцдаггүй иргэд, аж ахуйн нэгж байхгүй. Тэд ихэвчлэн зээл авах, мөнгө хадгалуулах гээд арил­жааны банкуудтай өдөр ту­там харилцдаг. Гэхдээ зээл болон хадгаламжийн хүү хамгийн чухал үзүүлэлт болдог.

Тэгээд ч иргэд банкуудын зарласан хүүгээр нь тооцож мөнгөө хадгалуулдаг, хэрэг­лээнийнхээ зээлийг авдаг. Тэгвэл 2014 оны нэгдүгээр сарын 2-ноос мөрдөгдөж эхэлсэн Монголбанкнаас гаргасан “Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл, ху­раам­­жийн мэдээллийн ил тод байдлын журам”-д таны харилцаж буй банк, харилцахаар судалж буй аль ч арилжааны банкуу­­дын зарласан хүү, бодит үйл­чилж буй хүүг танил­цуулж байх ёстой гэсэн заалтыг оруулж өгчээ.

Энэ мэдээллийг авсан иргэд өөртөө ашигтай сон­голт хийх, улмаар арил­жааны банкууд зээ­лийн хүүгээ буу­­руулах, хад­га­ламжийн хүү­­гээ өсгөх өр­сөл­дөөний гол хөшүүрэг болно гэдгийг Төв­банк­­­наас мэдээлж байна.

Тухайлбал арилжааны бан­­куудын хадгаламжийн зар­ласан хүү нь сарын 1.5, жилийнх нь 18 хувь байдаг. Тэгвэл иргэн Дорж аль нэгэн банкинд мөн­гөө хадга­луулахдаа бо­дит үйлчилж буй хүүний та­лаар асууж су­ралгүйгээр 100 мянган төгрөг жилийн хугацаатай хадгалуулахад тухайн хүний мөнгө 12 сарын дараа 118 мянган төгрөг болж өснө. Харин дээрх хэмжээнд хүүг сар бүр тооцож хадгаламжаа нэмэгдүүлдэг бол бодит үйлчилж буй хүү нь 18 биш 19.56 хувь болно гэсэн үг.

Хадгаламжийн хүүг өдөр бүр тооцуулж хадгаламжаа нэмэг­дүүлдэг бол 19.71 ху­виар өсөх боломжтой юм байна.

Банкууд зээл авч буй иргэдээс олгосон зээлийнхээ нэг хувьтай тэнцэх шимтгэл авдаг. Үүнийг болиулж өгөөч гэсэн хүсэлтийг ир­гэд ШӨХТГ-т тавьсан ч үү­нийг болиулах ямар ч боломж­гүй гэсэн хариуг сонсоод байгаа. Учир нь арилжааны банкны дотоод үйл ажиллагаанд Төв­банк болоод ШӨХТГ-аас оролцох эрх байдаггүй гэнэ.

Иргэд, бизнес эрхлэх гэж буй хуулийн этгээд банкнаас зээл авахаар очихдоо хам­гийн түрүүнд тухайн банкны зарласан хүүг харна. Өөрөөр хэлбэл нийтэд ил тод байгаа тухайн зээлийн хүүний мэ­дээллийг харан тооцоогоо хийдэг.

Харин “Банкны хүү бодох аргачлал, хүү шимт­гэл, ху­раамжийн мэдээл­­лийн ил тод байдлын журам”-ын да­гуу бас нэг шинэ мэдээл­лийг банкнаас авах эрхтэй болсон байна. Энэ нь зээлийн бодит өртгийг тухайн банкаар тоо­цуулж авах боломжтой гэ­сэн үг юм.

Өөрөөр хэлбэл банкуудыг харьцуулсан судалгаа хийх, зээл авахдаа зээл олгосны шимтгэл, өргөдлийн ху­раамж, зээлийн эрсдлийн шимт­гэл, санхүүгийн түрээ­­сийн зээлийн хувьд ний­лүү­лэгчээс авч буй шимтгэл, хураамж, зээл­дүү­лэгчийн шаардлагын дагуу хийгдэх барьцаа хөрөнгийн бүх төр­лийн даат­галын шимтгэл, ху­раамж, ту­хайн зээлтэй хол­­боотой зээлдүүлэгчээс шаар­­­даж буй аливаа нэмэлт үйлчилгээний зар­дал, шимт­­гэл, хураамж зэргийг тоо­цон таны төлж байгаа хүүн дээр нэмэхийг зээлийн бо­дит өртөг гэдэг юм байна.

Үү­нийг банкууд боддог ч тэр бүр ил зарладаггүй. Жишээ нь жилийн долоон ху­­вийн зарласан хүүтэй 10 мянган төгрөгийн орон сууц­ны зээлийг 20 жилийн хуга­цаатай сар бүр эргэн төлөлт хийх нөхцөлтэйгээр авсан тохиодолд бодит өртгийг тооцъё.

Зээлийн өргөдлийн ху­раамж 10 төгрөг, зээлийн үйл ажиллагааны шимтгэлд зээлийн дүнгийн нэг хувь, зээлийн эрсдэлийн шимт­гэлд зээлийн дүнгээс 0.5 хувь, барьцаа хөрөнгийн даат­галын шимтгэлд барьцаа хөрөнгийн үнэлгээнээс 0.3 хувийн шимтгэл төлнө. Ин­гээд зээлийн бодит өртөг тооцож үзэхэд жилийн 7.4 хувь болж байна.

Энэхүү өсөлтийг зээл авч буй иргэн аж ахуйн нэгжүүд урьдчилан бодож үзээгүйгээс долоон хувиараа тооцож зээлийн эр­гэн төлөлтөө хийнэ хэ­мээн маргах нь олонтой. Тий­­мээс зээл авахдаа ч гэ­сэн зээлийн хүүгийн бодит өртгийг бодуулан банкуудаа харьцуулах хэрэгтэй гэд­гийг мэргэжилтнүүд зөв­лөж бай­на.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car